Майк Тайсон 54 насандаа рингэндээ эргэн ирнэ | News.MN

Майк Тайсон 54 насандаа рингэндээ эргэн ирнэ

Майк Тайсон 54 насандаа рингэндээ эргэн ирнэ

Майк Тайсон 54 насандаа рингэндээ эргэн ирнэ

Мэргэжлийн боксын амьд домог Майк Тайсон өчигдөр/2020.07.23/ мэдэгдэл хийж, бүх цаг үеийн шилдэг боксчдын нэг Рой Жонс Жуниортой үзүүлэх тулаан хийх болсноо зарлалаа. Хоёр домгийн тулаан ирэх есдүгээр сарын 12-нд АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотод байрлах Дигнити спорт цэнгэлдэхэд зохион байгуулагдана.

“Төмөр Майк” хочит, цагтаа боксын хүнд жингийн дэлхийн аварга явсан Майк Тайсон мэргэжлийн бокст хөл тавьсан эхний жилдээ л 15-0 гэсэн амжилт үзүүлж, ердөө 20 насандаа хүнд жингийн дэлхийн аварга болж боксын түүхэнд энэхүү амжилтад хүрсэн хамгийн залуу боксчин болж байлаа. Тэрбээр мэргэжлийн боксчны замналынхаа хамгийн сүүлийн тулааныг 2005 онд Кевин МакБрайдтай хийн ялагдаж байсан юм.

Майк Тайсон замналдаа нийт 56 тулаан хийсэн бөгөөд 50 удаа ялж, 6 удаа ялагдсан. Түүний 50 ялалтын 44 нь хүнд цохилт.

Майк Тайсон өнгөрөгч тавдугаар сарын эхээр л боксын рингэнээ эргэн ирнэ гэдгээ мэдэгдэж бэлтгэл хийж буй зураг, бичлэгээ өөрийн цахим хуудастаа нийтэлж байсан. Харин түүний өрсөлдөгч Рой Жонс Жуниор мэргэжлийн боксын дөрвөн өөр дивизонд аваргын бүс эзэмшиж байсан бөгөөд мэргэжлийн боксын замналдаа нийт 75 тулаан хийж, 66-9 гэсэн амжилттай. Өдгөө 51 настай түүний хувьд хамгийн сүүлийн тулаанаа 2018 онд Скотт Симонтой хийн ялж байсан аж.

Энэ өдөр дээрх хоёр тулаанчийн тулаанаас гадна сагсан бөмбөгийн спортын чанга залуусын нэг, NBA-ийн гурван удаагийн тохолтын тэмцээний аварга Нэйт Робинсон болон youtube-ийн од Жэйк Пол нарын тулаан зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

h 2020-07-24 103.80.211.28

odoo ergej ireed ongorson hugatsaand uguisgesen buh hunii amiig taglah heregtei …!…

Avatar

Зочин 2020-07-24 172.58.139.103

Төмөр Майк. Агуу шүү дээ агуу

Avatar

Зочин 2020-07-24 107.77.205.99

Давьжаа далчгар хоёрын тулаан ч бас л эвгүй болох байхдаа.

Avatar

Зочин 2020-07-24 113.198.137.203

Чиний хажууд наа далчгар гээд байгаа чинь дэлхийгээр аялж, ном бичиж байна.

Avatar

Зочин 2020-07-24 124.158.107.35

ахмадын тэмцээнд орвол нам цохиод л байх болуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж