АНУ-ын Техас мужид аж төрдөг сайхан сэтгэлт нэгэн хос асрамжийн газраас өргөж авсан бяцхан хүүгийнх нь ах, эгч нар өөр өөр асрамжийн газарт тарж, алга болсныг мэдээд, бүгдийг нь олж, өргөж авчээ.
Энди болон Томас Бонура нар өөрсдөө гурван хүүхэдтэй ч тавдугаар сард дахин таван хүүхдэд гэрийнхээ хаалгыг нээж, эцэг, эх нь болцгоосон байна.
Энди, Томас хоёр үр тогтоох тал дээр асуудалтай бөгөөд өөрсдийн гурван хүүхдийг арайхийн хүн болгож авсан аж. Тэдний том хүү Жой өдгөө 11 настай бөгөөд анх төрөхдөө ихэр байсан ч нөгөө ихэр нь эндэж, өөрөө тархины саажилттай болон үлджээ. Эмч нар тэднийг дахин хүүхэдтэй болж чадахгүй гэцгээж байсан ч тэд хоёр охинтой болсон байна. Тэдний охид болох Сэди өдгөө 10 настай, Дафне найман настай аж.
Амьдралд бууж өгдөггүй аав, ээж хоёр дахин хүүхэдтэй болох үнэхээр боломжгүй болсон тул асрамжийн газрыг зорьжээ. Улмаар тэд 2017 оны арваннэгдүгээр сард Брайсон хэмээх хүү өргөж авсан нь өдгөө 2 ой хүрж буй юм байна.
Энди, Томас хоёр Брайсон хүүгээ ах, эгч нартай байсныг мэдээд, дөрвөн настай, Габриел эгч, зургаан настай Дэвид ах хоёрыг нь өөр өөр асрамжийн газраас олж, өргөж авчээ. Мөн удалгүй дахин өөр нэг асрамжийн газраас ихэр ах нар болох найман настай Картер, Томас нарыг олж, өргөн авахаар тохиролцоод, ах дүү тавыг бүгдийг нь цуглуулж чадсан байна.
Энди энэ талаар “Бид найман настай ихэр хөвгүүдтэй уулзаад, өргөж авахаар тохиролцсон. Бид аль хэдийнэ бие биедээ хайртай болсон. Хоёр хүү маань биднээс үргэлж хэзээ гэртээ харих вэ хэмээн шалгаах болсон” хэмээн ярьсан байна.
Ийнхүү Бонурагийнэн ам бүл арвуулаа болсон бөгөд найман хүүхэд нь бие биедээ жигтэйхэн сайн гэнэ.
Эх сурвалж: UNILAD