Чилид худалдааны төв, спорт танхим зэрэг олон нийт цугладаг газруудыг нээхээр болсонтой холбоотойгоор коронавирусийн халдвартай хүмүүсийг үнэрч нохойгоор илрүүлэхээр төлөвлөжээ. Үүний тулд цагдаагийн үнэрч нохдыг тусгай сургалтад хамруулж байгаа аж. “Био илрүүлэгч” гэж нэрлэгдсэн үнэрч нохдын сургалт ирэх есдүгээр сарын дунд үед дуусч, ажилдаа орох гэнэ.
Эхний ээлжинд голден-ретриверийн гурав, нэг лабрадор үүлдрийн нийт дөрвөн гөлгийг эмнэлэгт халдвартай өвчтөнийг үнэрлэж таних сургалтад хамруулж эхэлжээ. Одоогоор нохой коронавирусийн халдвартай хүнийг үнэрлээд ялган таньж чаддаг гэх батлагдсан судалгаа байхгүй. Гэсэн ч сургалт амжилттай болж, үр дүнгээ өгвөл нэг үнэрч нохой цагийн дотор 250 хүнийг шалгах боломжтой.
Чилид коронавирусийн халдвар өнгөрсөн зургадугаар сард оргил үедээ хүрсэнээс хойш тархалт буурч эхэлжээ. Ингэснээр Чилийн Засгийн газраас эдийн засгаа сэргээхийн тулд шат дараалсан арга хэмжээ авч байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ