Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаав | News.MN

Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаав

Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаав

Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаав

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр болж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар эсэргүүцэл илэрхийлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. 

Тэдний хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр хуралдаж, прокуроруудын эсэргүүцлийг хянан хэлэлцээд, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн билээ. 

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ргншүзд 2020-07-24 66.181.190.159

Хөөрхий муу ШИнээ юм зулгааж чадсан уу

Avatar

Зочин 2020-07-24 103.57.94.71

ОТгочулуу мундаг эдийн засагч.

Avatar

Зочин 2020-07-24 66.181.187.134

3uulang shorond ni hii, hereg n batlagdval

Avatar

Зочин 2020-07-24 176.63.23.193

Хөгжлийн банк гэж юу хийдэг газар байнаа?

Avatar

Зочин 2020-07-24 46.125.249.51

Tsunh barigch narig yamar huvi tavilan huleej bauig Munhbataar hartsaagaa. Tiimees zaluuchuud tsunh barj alban tushald ochuul neg iimerhuu yum boldgiig oilgoh heregtei Odoo yahav Munkhbat danch ongiroo bolson bisan yum. Herrg hiigeegui bol garaad ireh biz

Avatar

zochin 2020-07-24 58.109.221.157

ali hediin shuuh shiidsen gsn chin yu ve Olon bondiin mungu ednii garaar orson

Avatar

Чулуун 2020-07-24 43.228.130.39

Залуучуудыг хэлмэгдүүлэх нь бид ирээдүйгээ балалж байна гэсэн үг. Тэр Фортуна, тухайн үеийн Ерөнхий сайд, АН том хулгайчуудаа шийтгээчээ

Avatar

Зочин 2020-07-24 202.131.227.42

Хөгжлийн банк гэж нэг ууж идэх гэсэн хүмүүсийн загатнасан газар болжээ. Удирдлага, зохионбайгуулалт, хяналтын механизмыг өөрчлөх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-24 59.153.114.65

Луйварчдын асуудлыг хурдан шийдээч ээ

Avatar

Зочин 2020-07-24 103.57.95.117

Sugar, Ganzorig nariin hereg

Avatar

KKK 2020-07-24 122.201.23.28

TUZ-n gishuun baisan busad MAN-n 3 gishuuniig bas oruulaach ee.Yagaad zovxon ardchilsan namiin zaluuchuudiig songoj xereg uuruulax geed bna ve?

Avatar

Зочин 2020-07-24 66.181.176.102

2012-2016 онд АН-ын засаг барьж байх үед гарсан их хэмжээний хөрөнгөтэй холбоотой олон хүний хэрэг яагаад шийдэгдэхгүй олон жилээр удаашраад байна вэ

Avatar

Зочин 2020-07-24 64.119.19.46

Fotunagiin hiisen balgaar hairan zaluuchuud olon jil uilee uzej bna daa. Ulaam tsaim gussan n todorhoi bhad zugeer yavaad bdag n denduu shuu. Uur humuusiig chireed oruuldag bilee

Avatar

Зочин 2020-07-24 66.181.189.126

Том гарын хулгайч, авилгачдыг нь шийтгэж эхлэсэн шигээ эн муусайн цүнх баригч хулгайчуудыг бага дээр нь яллаж сургамж өх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-07-24 124.158.107.35

энэ новшнуудыг бушуухн арга хэмжээ ав даварсан идэхийн ашиглахын төлөө юмнууд

Avatar

иргэн 2020-07-24 139.5.217.248

ТэрЭрдэнэтийн Ганзоригийн хэрэг юу болов Аргалаад өнгөрөх үү Монгол улс 50 сая доллараа алдлаа шүү дээ Гэтэл МАН н авилгачид хамаагүй ээ Ашгаас нь төлүүлчинэ гээд яриад сууж байсан Хичнээн хүний амь насыгаврах эмнэлэг чанартай зам аюулгүй орчинг энэ хөрөнгөөр бий болгож болох уу Бараг 150 тэрбум төгрөг шүү дээ

Avatar

зочин 2020-07-24 64.119.27.54

тэр хүүхэд нь төсвөөс идсэн мөнгөөр нь энд тэндгүй цацаж байж гараа биз, муусайн хулгайчууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж