Өмнөд Солонгост өчигдөр /2020.07.24/ их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, олон арван байшин барилга усанд автжээ. Тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны мэдээлснээр Баасан гаригийн /2020.07.24/ өглөөний байдлаар улсын хэмжээнд гурван хүн нас барж, дөрвөн хүн гэмтэж, нэг хүн сураггүй алга болсон байна.
Үерийн усны хэмжээ цаг тутамд 80 миллиметрээр нэмэгдэж байсан ба тус улсын өмнөд хэсгийн боомт хот болох Бусан хот хамгийн их хохирол амсчээ. Мөн Кёнги мужид 1000 орчим айл өрх тог цахилгаангүй болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт Япон улсад мөн үерийн гамшиг нүүрлэж, ахмадын асрах газар үерт автсаны улмаас 50 гаруй хүн амиа алдсан юм. Түүнчлэн Хятадын өмнөд нутгуудад их хэмжээний аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Эх сурвалж: KBS
Холбоотой мэдээ