Хомын талын тахийн тоо 100 толгойд хүрчээ | News.MN

Хомын талын тахийн тоо 100 толгойд хүрчээ

Хомын талын тахийн тоо 100 толгойд хүрчээ

Хомын талын тахийн тоо 100 толгойд хүрчээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд анх Франц улсаас 2004 онд 12, 2005 онд 10, Чех улсаас 2011 онд дөрвөн тахь тус тус тээвэрлэн авч ирж сэргээн нутагшуулсан нь амжилттай өсөж үржсээр байгаа ажээ. "Хомын тал" ТББ-аас мэдээлснээр, тус байгалийн цогцолбор газарт өсгөн үржүүлж буй тахийн тоо 100 толгойд хүрсэн байна. Энэ жилийн ууган унага өнгөрсөн тавдугаар сарын 6-ны өглөө мэндэлжээ. Энэ нь Рубин нэртэй гүүнээс төрсөн охин унага аж.

Тус байгалийн цогцолбор газрын ажилтнууд жилийн дөрвөн улиралд ажиглалт судалгаа хийж байгаа бөгөөд тахь байгаль цаг агаарын нөхцөл байдал, чононд бариулах ганц хоёр тохиолдлыг эс тооцвол эсэн мэнд өсөж үржиж буй юм байна. Мөн Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун бүсийн Их нууруудын хотгорын газар зүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлог бүхий орчинд тахь ийнхүү амжилттай нутагших боломж бүрдсэн бөгөөд хамтын ажиллагаа нь ч сайжирчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-24 202.55.188.83

saihan amitad shuu

Avatar

Зочин 2020-07-24 64.119.25.110

ЗАВХАНД ХОМЫН ТАЛД, ГОВЬ-АЛТАЙД ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ, ТӨВ АЙМАГТ ХУСТАЙН НУРУУНД ТАХЬ БАЙГАА

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.92

Амжилт хүсье!! Улам сайн анхаарч улам олон болгоорой!!!

Avatar

Бат 2020-07-24 202.126.88.225

Монголд 1990 оноос хойш тахь нутагшуулж эхэлсэн бөгөөд одоо дэлхийд хамгийн олон тахь адуутай улс Монгол болсон.400 орчим толгой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж