Трамп Путин, Си Жиньпин, Эрдоган нарыг магтав

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Трамп Путин, Си Жиньпин, Эрдоган нарыг магтав

Трамп Путин, Си Жиньпин, Эрдоган нарыг магтав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын удирдагч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Туркийн удирдагч Тайип Эрдоган нарыг хурц ухаантайгаараа ялгардаг гэж мэдэгдсэн байна. Энэ тухай ТАСС агентлаг “Fox News” агентлагийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

Америкийн удирдагч АНУ-д ч гэсэн хурц ухаантай ерөнхийлөгч хэрэгтэй. Тиймээс Ардчилсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч танин мэдэхүйн тест өгөх ёстой гэж тэмдэглэжээ. Цагаан ордны тэргүүн “БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Туркийн удирдагч Эрдоган нар хурц ухаантай” хэмээн магтсан байна. Мөн тэрбээр АНУ-д илүү хор хохирол учруулах хүмүүстэй харьцаж буйгаа нэмж өгүүлсэн байна.

Өмнө нь Трамп “Байденыг бүрэн удирддаг радикал үзэлтнүүд манай улсыг сүйрүүлнэ. Тэдний уршгаар төсөөлөшгүй муу зүйл Америкт тохиолдоно" гэж хэлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж