Covid-19: АНУ-д халдвар авагсдын тоо 4 сая давав | News.MN

Covid-19: АНУ-д халдвар авагсдын тоо 4 сая давав

COVID-19

Covid-19: АНУ-д халдвар авагсдын тоо 4 сая давав

Covid-19: АНУ-д халдвар авагсдын тоо 4 сая давав

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 273,789-өөр нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 15,639,706 боллоо. Мөн нас барагсдын тоо 6,240-өөр нэмэгдэж, 635,597 болжээ. Харин эдгэрсэн хүний тоо 9,528,433 байна.

Үүнээс цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-д хоногт 68,278 шинэ тохиолдол бүртгэгдэж, тус улсад нийт коронавирусээр өвчилсөн хүний тоо 4,169,153 болов. Статистик мэдээллээс харахад тус улсад ердөө 15 хоногийн дотор нэг сая халдвар тээгч шинээр бүртгэгдсэн байна.

Ийнхүү ОХУ-д өдрөөс өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа учир тус улсын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд эрх баригчдыг даруй дахин хорио цээрийн дэглэм тогтоохыг уриалжээ.

Халдвар авсан хүнийхээ тоогоор АНУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй Бразил улсад өдөрт 58 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч тус улсын эрх баригчид цар тахлыг хяналтдаа авсан хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж: Worldometers, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-24 172.58.121.129

Leader uls gej boddog baisan chini loidor uls baijee

Avatar

Зочин 2020-07-24 124.158.88.8

ДЭЛХИЙЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМ ХАМГИЙН БУРУУ МЕНЕЖМЕНТТЭЙ АНУ НАС БАРАЛТААРАА МАШ ӨНДӨР БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМ НЬ ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ БУС ЗӨВХӨН МӨНГӨ АШИГИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГА УЧИР ХҮН ЭМНЭЛЭГТ ОЧИЖ ЭМЧЛҮҮЛЭХ ЦАГ ХУГАЦАА МАШ ИХ АЛДАЖ БАЙНА ГЭСЭН ДҮГНЭЛТЭНД ХҮРСЭН БАЙНАЛАЙ. МАНАЙ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА СЭТГҮҮЛЧ НАРААР БАГШ НАРААР УДИРДУУЛААД БАЙВАЛ АРД ТҮМНИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ БУС БОЛНОО.

Avatar

Зочин 2020-07-24 203.91.116.118

Трамп гуай их далжигнасан даа. Одоо ингээд амаа барьж байна. Аливаад ухаантай хандахгүй бол ийм л үр дүнд хүрнэ. Манай Монгол цагаа олж зөв арга хэмжээ авсны хүчинд ингээд амар тайван ажилдаж амьдарч байна. Хэдий амьдрал хүнд байгаа ч гэсэн өвчин одоохондоо холуур л байна..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж