Д.Нямбаяр: Халдвартай хүнийг халдваргүй гэж алдах эрсдэлтэй | News.MN

Д.Нямбаяр: Халдвартай хүнийг халдваргүй гэж алдах эрсдэлтэй

COVID-19

Д.Нямбаяр: Халдвартай хүнийг халдваргүй гэж алдах эрсдэлтэй

Д.Нямбаяр: Халдвартай хүнийг халдваргүй гэж алдах эрсдэлтэй

Covid-19-ийн оношлуур тойрсон асуудлаар хүний их эмч, иммунологич /дархлаа судлаач/, ХБНГУ-ын "Транслатум" анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч, АШУҮИС-ийн зочин профессор, зѳвлѳх, анагаах ухааны доктор Д.Нямбаяртай цахимаар холбогдож ярилцлаа.


-Анх-Отгон буюу Монгол Улсад Covid-19 халдварыг анх зөөвөрлөж ирсэн франц иргэнийг халдвартай гэж буруу оношилсон байх магадлалтай гэж үзэж байгаа таны таамаглалаас ярилцлагаа эхлүүлье. Яагаад тэгж таамаглаж байгаа юм бэ?

-Анх-Отгоныг Covid-19-ийн халдвартай гээд буруу оношилсон байх магадлал тун өндөр. Энэ хүн хагас сар гаруйн хугацаанд Монголд чөлөөтэй явсан хэрнээ халдвар авсан хүн гараагүй. Хоёрт, манайд хэрэглэгдэж байгаа Германы оношлуур нь хоёр шатлалаар хийдэг их ярвигтай эд байгаа юм. Эхний удаад нь жирийн ханиад үүсгэгчийг хүртэл илрүүлдэг бүх төрлийн коронавирус илрүүлэх Sarbeco Е тест. Дараагийн удаад нь Covid-19 үүсгэгчийг үздэг RdRp тест юм. Хэрвээ зааварчилгаагаа англиар бүрэн гүйцэд зөв уншиж дийлэхгүй бол хариу нь будилсан байх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, зүгээр ханиадтай байсан франц эрэгтэйг Covid-19-өөр өвчилсөн гэж буруу оношилсон байх магадлалтай гэсэн үг. Баталгаатай гэж хэлээгүй магадлалтай гэж хэлснийг анхаарна уу.

-Та ХБНГУ-ын Засгийн газрын захиалгаар Covid-19-ийн эсрэг эм, вакцин болон оношлуур боловсруулах төсөлд уригдан ажиллаж байгаа гэсэн үү. Эм, вакцин бүтээх ажил хэр амжилттай явна вэ?

-Дэлхийд биотехнологийн ширүүн дайн удаан үргэлжлэх шинжтэй байгаа тул хөгжингүй орнууд өөрсдийгөө хамгаалах зорилгоор дор бүрнээ хөдлөөд эхэлсэн. Миний хувьд саяхнаас ХБНГУ-ын Засгийн газрын тусгай захиалгаар дөрвөн том их сургууль оролцож хэрэгжүүлэх Covid-19-ийн эсрэг эм, вакцин болон оношлуур боловсруулах төсөлд уригдан ажиллаж эхлээд байна. Ирэх аравдугаар сараас мөн Японы оношлуурыг сайжруулах төсөлд эрдэм шинжилгээний багийн удирдагчаар ажиллах урилга ирсэн. Одоо төслөө боловсруулах шатандаа ороод явж байна.

-Covid-19-ийн оношлуурыг дотоодод үйлдвэрлэх санааг та гаргаж, ЭМЯ-аас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Ковид-19-ийн PCR шинжилгээнд ашигладаг оношлуурын бүрдлийг бүтээсэн гэсэн. Уг бүрдлийн давуу тал нь юу вэ. Монголд ашиглаж байгаа оношлуураас юугаараа ялгаатай вэ? 

-Бидний бүтээсэн оношлуур нь одоо Монголд ашиглаж байгаа оношлуураас хоёр дахин бага хугацаанд буюу хоёр цагийн дотор хариу нь гардгаараа давуу талтай. Мѳн түүнчлэн Covid-19-ийг үүсгэгч вирусыг илрүүлэх мэдрэг чанар маш өндөр, өвөрмөцөөр таньдаг оношлуур. Мэдрэг чанар ѳндѳр оношлуурын нэг ач холбогдол нь хуурамч сѳрѳг үр дүнг багасгах юм. Нэмээд хэлэхэд, вирус үргэлж мутаци буюу хувьсан өөрчлөгдѳж байдаг онцлогтой. Одо-огоор манайд гадаадаас худалдан авч ашиглаж буй арилжааны оношлуурууд нь вирус мутацид орсон тохиолдолд оношлогоонд хэрэглэх боломжгүй болох эрсдэлтэй байдаг бол бидний бүтээсэн оношлуур нь вирус мутацид орсон тохиолдолд тухай бүрт нь таарсан ѳѳрчлѳлтийг оруулж хэрэглэх боломжтойгоороо давуу талтай. Шинжлэх ухааны салбарт 20 гаруй жил Япон болон Герман улсад ажиллаж буй хүний хувьд хэлэхэд бидний бүтээсэн оношлуур нь одоогийн байдлаар дэлхийд хамгийн шилдэгт тооцогдохоор хийгдсэн.

Харин одоо Засгийн газар нь Covid-19-ийг илрүүлэх оношлуур бүтээсэн арга зүйгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай. Ингэж бүртгүүлснээр эрдэмтдийн бүтээл дэлхий нийтэд нээлттэй болох юм. Одоогоор ХБНГУ, БНХАУ, Япон, АНУ зэрэг орны эрдэмтдийн бүтээсэн бүтээл нээлттэй байгаа.

-Дотоодод оношлуурын бүрдэл хэсэг бүтээх ажлын санхүүжилтийг хаанаас гаргасан бэ?

-Эрүүл мэндийн яам оношлуур бүтээх төслийн бодлогыг зангидаж, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Санхүүжилт Covid-19 өвчний цар тахалтай тэмцэхэд зориулж ард иргэд, олон нийтээс Эрүүл мэндийн яаманд өгсөн хандиваас гарна.

-ЭМЯ нь "Глобал" сангийн санхүүжилтээр 524 мянган ам.доллароор оношлуур болон Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгсэл авах гэж байгаа. Үүнийг та эсэргүүцэж, цахим хуудаснаа өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. ЭМЯ-ны авах гээд байгаа оношлуур нь яагаад Монголд тохирохгүй гэж та үзэж байгаа юм бэ?

-Хаалттай систем буюу вирус мутацид орсон тохиолдолд хэрэглэж болохооргүй, мѳн Covid-19-ийн халдвараас хамгаалах био аюулгүйн ѳндѳр шаардлагад нийцэхгүй АНУ-ын GeneXpert оношлуурыг манай ЭМЯ-ныхан худалдан авах гэж байна. Түүнчлэн PCR шинжилгээний оношлуурыг хэт олон тоогоор авах нь вирус мутацид орсон тохиолдолд үр дүнгүй худалдан авалт болох юм.

-Таныг оношлуур бүрдэл хэсэг бүтээсэн болохоор тэрийгээ ашиглуулах гээд ЭМЯ-ны ашиглаж байгаа, захиалсан оношлуурыг шүүмжиллээ, ард нь өөрийнх нь эрх ашиг явж байна гэж хардах хүмүүс байгаа байх. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Германы захиалга, Японы урилгаар ажиллаж байгаа талаар дурдсан. Герман ч тэр Япон ч тэр ялгаагүй АНУ-аас хараат бус, өөрийн улсын материал түүхий эдэд тулгуурласан мэдрэг чанар өндөртэй оношлуур бүтээх асуудалд шийдэл гарц олохыг зорьж байна. Миний эрхэм зорилго гадаадад олон жил хамгийн өндөр түвшинд өрсөлдөж ирснийх, мэдлэг туршлагаа эх орондоо зориулах. Түүнээс өөр эрх ашгийг бодоогүй. Намайг төрүүлсэн ээж маань, ах дүү, хамаатан садан найз нөхөд маань Монголд байгаа цагт хичнээн бухимдсан ч тэвчээд ажлаа дуусгаж үр дүнг нь үзмээр санагдаж байна. Тиймээс ч өдөр болгон өөрийн цагаасаа хумсалж энэ ажлыг бүтэмжтэй болгох гээд хичээж байна.

-Дотооддоо үйлдвэрлэсэн оношлуурын бүрдэл хэсэг нь хэрэгцээгээ хангахуйц хэмжээгээр үйлдвэрлэгдэж чадах уу?

-Манай улс яг энэ хэвээрээ хил хаалттай, гаднаас ирсэн хүмүүсээ цөөн тоогоор татаж байгаа бол цөөхөн тоотой оношлуурт хангалтын хувьд асуудал байхгүй. Харин олон хүнийг хамруулж үзэх нөхцөл гарвал улсын захиалга байдлаар түүхий эдээ татаж авах шаардлагатай болно. Ганцхан ХӨСҮТ гэлгүй бусад PCR төхөөрөмжтэй био аюулгүйн зохих шаардлагыг хангасан олон газарт үздэг болгох хэрэгтэй. Мөн оношлуур, түүний түүхий эдийн зах зээл дээрх эрэлт их, нийлүүлэлт бага байгаа учир энэ нь оношлуурын үнийг хөөрөгдөх эрсдэл дагуулана. Бид дотооддоо хийх учир гадаадаас бэлэн арилжааны оношлуур худалдан авснаас үнийн хувьд хямд тусах болно.

-Монгол Улс нь өдөрт 3000 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай болчихвол заавал 21 хоног тусгаарлах шаардлагагүй гэж та үзэж байгаа юм билээ. Энэ талаар ярихгүй юу?

-Миний бодлоор манай улс стратегийн чухал ач холбогдолтой урд хойд хил болон бүсийн оношилгооны төвүүдийн оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг даруй авах хэрэгтэй байна. Хойд хилээр орж ирж буй хүмүүсийн сорьцод шинжилгээ хийх маш чухал төв болох Дархан-Уул аймгийн оношилгооны хүчин чадал нь одоогоор хоногт 48 сорьцод шинжилгээ хийж байна. Ийм сул хүчин чадалтай болохоороо ихэнх сорьцоо ХӨСҮТ рүү илгээж байна. Иймэрхүү шалтгаануудаас болж ХӨСҮТ -ийн ачаалал ихэсч, тусгаарлалтад байгаа хүмүүсийнхээ шинжилгээг цаг тухайд нь хийхэд хүндрэл учирч байж магадгүй. Тиймээс хүчин чадлаа нэмэгдүүлж, оношилгоонд хувийн хэвшлүүдийг ашиглаж болно. Хоногт ядаж 3000 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай болчихвол 21 хоног тусгаарлаад байгаа одоогийн энэ байдал эрс дээрдэх болов уу.

 -ЭМЯ-наас болон ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, доктор Б.Дармаа нар таны сошиалд байршуулсан мэдэгдлийн эсрэг няцаалт хийсэн. Одоо иргэд хэнд нь итгэхээ мэдэхгүй, эргэлзээ бий болоод байна?

-Би эрдэм номын мөр хөөж олон жил явсны хүчинд аливаа дүгнэлтийг баримт факт дээр үндэслэн тавьж сурсан билээ. Японоос авсан засагдсан зѳв оношлуур гэж Б.Дармаа эмчийн мэдэгдсэн оношлуурынх нь риверс праймерийн нуклеотид дараалалд нэгдүгээр сарын дундуур засагдсан нэг алдаанаас нь гадна мѳн нэг алдаа одоог хүртэл байгааг би хэлж тайлбарласан. Гэтэл Б.Дармаа эмч үүнийг ойлгоогүй өөр зүйл ярьсан.

Мөн PCR аппаратын талаар мэдэн будилж худал мэдээлэл өгсөн. Орхон аймаг болон Дарханд ашиглагдаж байгаа ТАКАРА компанийн PCR төхөөрөмж хоёр өнгөөр л унших техник үзүүлэлттэй. Нэг нь FAM нөгөөх нь ROX. Дармаа эмч Дархан Орхоны PCR аппаратанд тохирохгүй оношлуур явуулж шинжилгээ хийж байгаа нь халдвартай хүнийг халдваргүй гэж алдах маш том эрсдэлтэй. Үүнийг мэргэжлийн бус хүн ч ойлгох байх гэж найдаж байна.

Уг асуудлыг удаа дараа анхааруулсан авч одоог хүртэл засахгүй зөрүүдлээд яваад байгаа нь ганц хүний хувийн асуудал бус, харин энэ улс орныг аюул руу хөтлөх эрсдэл дагуулах юм.

Мѳн Б.Дармаа эмчийн хамгийн шилдэг нь гээд байгаа Германы оношлуур бол хамгийн мэдрэг чанар муутай, муу оношлуур гэдэг нь “Нэйча” сэтгүүл дээр нотлогдчихоод байна. Энэ фактыг үгүйсгэх баримт нотолгоо Б.Дармаа эмчид байвал гаргаж тавих хэрэгтэй байх. Чадахгүй бол ДЭМБ-ын нэрийг барьж өөрийгөө хаацайлах нь эрдэмтэн профессор хүнд дэндүү ичгүүртэй явдал. Мөн юм болгон дээр ДЭМБ-ын нэрийг барих хэрэггүй. Яагаад гэвэл, ДЭМБ хэзээ ч аль нэг арилжааны оношлуурыг хамгийн сайн нь, үүнийг хэрэглэ гэж зөвлөхгүй.

Оношлуурын хэрэглээний алдааг нь арай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Германы оношлуурын вирус илрүүлэх RdRp хэсэг FAM өнгөөр, харин дотоод хяналт нь Cy5 өнгөөр уншигддаг боловч Дарханд ашиглагдаж байгаа ТАКАРА PCR төхөөрөмж нь зөвхөн FAM болон ROX өнгийг таних чадвартай. Тиймээс Су5 ѳнгѳѳр уншигдах ёстой дотоод хяналтыг дээрх ТАКАРА PCR аппарат бүртгэх боломжгүй гэсэн үг. Дотоод хяналтыг бүртгэх нь тухайн хүний сорьцоос РНХ материал зөвөөр ялгарсан эсэх, урвал зѳв явагдсан эсэхийг тодорхойлох чухал ач холбогдолтой учир дотоод хяналт уншигдаагүй тохиолдолд шинжилгээний хариу хүчингүй болгоно. Тиймээс сөрөг буюу халдваргүй хэмээн оношлогдсон хүн яг үнэн хэрэгтээ бол халдвартай буюу эерэг байх өндөр магадлалтай. Ийм алдаатай шинжилгээний хариунд үндэслэвэл яг жинхэнэ халдвартай хүнийг эрүүл хэмээн алдах, цаашлаад хүн амын дунд халдвар тараах маш их эрсдэлтэй.

Тиймээс хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хэрнээ үнэнийг илтээр мушгин гуйвуулсан, олон түмний бодол санааг эргүүлсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн ЭМЯ-ны Д.Нарангэрэл дарга болон ХѲСҮТ-ийн Б.Дармаа эмч нар залруулга хийж, иргэдээс албан ёсоор уучлал хүсэх хэрэгтэй. Энэ нь эмч, эрдэмтэн хүний ёс зүйд нийцэх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

109 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-24 90.129.194.104

“…асуудлыг удаа дараа манай ажлын хэсгээс Эрүүл мэндийн сайдаар дамжуулан Дармаа эмчид анхааруулж зөвлөж аргадан гуйсан боловч, улс нийгэмд хохирол учруулж болохоор уг ноцтой алдааг засах нь байтугай бидний зөвлөмжийг өөрийн нэр хүндийн хэмжээнд хүлээн авч зөрүүдлэн улмаар одоог хүртэл…” Энд нэг ерөнхий юм хэлье! Бас өөр дээрээ тусгаад бухимдав. Энэ хэсэг дээр монголд бдаг нэг хамтран ажиллахад хүндрэл учруулдаг алдаа бдаг нь харагдаж бна. Нэг шүүмжлэл хэлэх үед сөргөөр хүлээж авдаг. Шүүмж буюу

Avatar

Зочин 2020-07-24 90.129.194.104

Шүүмж буюу юу яах хэрэгтэй бгаа талаар үндэслэлтэй санал оруулхад- бараг л доош нь хийлгүүлсэн аятай гуниж бухимдаж авдаг. Бас шүүмжийг өөр дээрээ авдаг. Нэр хүндээ бодоод тэгэж бна уу гэвэл мдхгүй, харин ажлын хэсгээрээ шууд хэлэлцэх юм бхгүй хувийн дургүйцэл эгдүүцлээрээ түлхдэг тал бна. Ажил яриж бгаа энэ тохиолдолд оношлуур яриж бхад өмнө хаана сурсан хэзээний хүн бэ гадаадад уу дотоодод уу хамаагүй! Энэ нь оношлуур ямарт хамаатай байлаа юу?!

Avatar

kub 2020-07-24 139.5.218.134

neg evropyn khuviin laboratorit bagiin akhlagch gesen gunshintai gar mongolyn eruul mendiin salbaryg uneleed baikhaar utgagui met … ter tusmaa ter laboratoriinkhoo delkhiid khuleen zuvshuurugduugui onoshilgoog bid nart.shakhakh geed ulairaad baigaag kharkhaar uur ch khurekh shig

Avatar

Зураач 2020-07-24 90.207.132.178

. Гадаадад байгаа монголчууд пийлэнхидээ эх ороо гэсэн сэтгэлтэй байдаг. Энэ залуу эрдэмтэний үгийг сонсох нь зүйтэй! Гэтэл өөдөөс авилга хээл хахуульд автсан төрийнхөн дайраад гутаагаад байхаар бид
гараад явдаг юм…

Avatar

Зураач 2020-07-24 90.207.132.178

Ийм хээл хахуульд автсан оронд ажилласан дорвол гадаадад амаар байдаг юм…

Avatar

Зочин 2020-07-24 202.21.107.70

Сэрэмжлүүлж хэлэхийнхээ оронд эх нутагтаа ажилла. Докторын лараа сургалтаа юу гэж бодооо, өөриыгөө дөвийлгэж ярихаа боль. Мөнга хөөж ажиллаж бгаа ш дээ чи. Тиим л юм бол ирж ажил

Avatar

111 2020-07-24 66.181.184.224

ЭМЯ ныхан Эрдэмтний үгээ сонсоо.11 цагийн мэдээ гэдэгт гардаг хэдэн сөөсгөр авгай нараа одоо болиулаа.Тэрнээс өөр чадалтай залуучууд бий ш дээ Нэг буурал орж буй өвгөн ч гэсэн Залхааж байна

Avatar

Зочин 2020-07-24 66.181.164.211

Манай эрдэмтэд гэж хоцрогдсоон, одоо судалгаан дээр ажиллаж байгаа залуу хунийхээ угийг сонсож, мэдлэгийг ашигламаар юмаа. Нямхуу тэргуутэн зайгаа тавьж оголо!!!

Avatar

Зочин 2020-07-24 202.179.25.81

Нямхүү тэргүүтэйнүүд чинь зүрх сэтгэлээрээ ажиллаад сурчихсан,хариуцлага гэдэг юм цусанд нь тогтчихсон, итгэж болох хүмүүс шиг байна. Өөрийгөө бусдаас илүү гээд бодчихсон, илүү юм нь нэг гадаад хэлтэй биз, зөвхөн нэр хүнд горилсон зарим нэг залуусаас дээр байх шүү. Олон жилийн ажил, хөдөлмөрөөрөө олж авсан туршлага, за тэгээд мэдэхгүй зүйлээ олж мэдэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж чадах сэтгэлийн тэнхээтэй нь дээр шүү.

Avatar

Зочин 2020-07-24 202.179.25.81

Энэ залуу жоохон даруу байгаач. Хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч ч гэх шиг. Пост док буюу докторын сургалтын дараахь судлаач байж. NKT cell чиглэлийн төсөлд судалгаа хийдэг юм байна. Япон, Германаар хэдэнжил явж ажиллачихаар бүгдээс илүү, бүгдийг мэддэг болчихдог юм шиг загнаж болохгүй байхаа.

Avatar

Зочин 2020-07-24 122.201.24.193

Битгий х**. Юу хуцаад байгаан. Үр дүн болж б.на. алдсан бол ингээд хуцаад сууж чи чадах уу.

Avatar

zochin 2020-07-24 202.179.21.236

manaid eyreg geed onoshlood baigaa onoshluur n covid.g jiriin coronagaas yalgahgui baigaag heleed baina. manaid ovchtei hun orj ireegui, bas eyreg humuusiin diilenh n jiriin ulirliin corona.n haldvartai humuus baij taaraad baina.

Avatar

Зочин 2020-07-24 103.229.120.130

Өвчин тоглоом биш монголчууд ЭМЯ- ниихан д итгэлтэй. Хүндэтгэлтэй байгаа мөнгөнии төлөө яаж ч мэдэх энэ хүн монголын төлөө хүн биш бололтой. Хүмүүс ээ иим хүнд. Би итгэхгүй

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.104

Харин ч тэр холоос сэрэмжлүүлээд хэлээд байна шүү дээ. Анхаарах л хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-24 202.21.107.82

Хоосон сэрэмжийг хэн ч хэлнэ. Хуваалцах мэдлэг байгаа юм бол албан шугамаараа илгээ.

Avatar

Зочин 2020-07-24 107.77.193.130

Sain onoshluur hiisen um bol zaaval mongold zarah albagui . Avii gesen gadaad ulsuud zunduu baigaa . Ehleed umaa borluul zaaval mongold shahah albagui

Avatar

Заагч 2020-07-24 202.179.31.252

За бүү х** нохойн бөөсөө.

Avatar

зочин 2020-07-24 66.181.184.183

2010 оны 11-р сарын 15 -аас 2020 оны 1-р сарын 15 хүртэлх монгол ханиад томууны үед бараг хүн болгонд хүрсэн, ЭМЯ-ын сайдын мэдэгдсэнээр УУШИГНЫ ХАТГААГААР 480 хүн нас барсан гэж мэдэгдэж байсан. Энэ үед ХҮҮКийн хийсэн шахмал түлшнээс хорт хий нөлөөлёөэ байх. 2019 оны 11-р сарын 15 онд УХАНЬ хотод болсон цэргийн олимпд манай тамрчид оролцож олон тамирчин халуур ч байсан гэдэг мэдээ байна. Цагаан сар хийгээгүй тулдаа энэ ханиад намжиж эсрэг дархалаа тогтсон болов уу.

Avatar

Иргэн 2020-07-24 148.74.215.31

Шинжилгээгээ ч зөв хийж чадахгүй өнгөрсөн зууны хоцрогдсон хөгшчүүл муу нэр дуулахгүйн тулд элдэв аргаар амьтны тархи угаахаас цаашгүй. Халдвар аваад эдгэсэн хүнээс эерэг хариу гарах нь шинээр халдвар авсан биш үхсэн вирусын үлдэц гэж олон улсын эрдэмтэд батлаад байхад анагаахын мэдээ нийтлэл унших чадваргүй хэдэн хөгшчүүл Худлаа айлгахаас хэтрэхгүй юм. Бүх хүнд эсрэг биетийн шинжилгээ хийж үзэж ёстой байтал өөрсдөө худлаа ярьсан нь илрэнэ гэж айгаад хав дараастай.

Avatar

Зочин 2020-07-24 66.181.164.211

Манай эрдэмтэд гэж хоцрогдсоон, одоо судалгаан дээр ажиллаж байгаа залуу хунийхээ угийг сонсож, мэдлэгийг ашигламаар юмаа. Нямхуу тэргуутэн зайгаа тавьж огооо!!!

Avatar

Ккккк 2020-07-24 202.126.90.147

ЭМЯ ны хэдэн авгай мэдлэг боловсролтой залуучуудад зайгаа тавьж
Монголд бүр зуршил болчихсон аль ч газар үеээ өнгөрөөсөн далд ордоггүй үхэшгүй зайлчихсан авгай нар бүгдийг мэддэг царайлна яс юман дээрээ юу ч мэдэхгүй гадна дотно болтввсорсон залуус үгээ хэлдэг тийм л юм болж
Энэ залуу үнэнийг л ярьж байна яагаад гэвэл тэр гёрман японд чинь үнэн зарчим хоёрыг л ярьдаг юм л даа

Avatar

Засс 2020-07-24 202.126.90.147

Үнэн үг хэлсэн хүнд хүн өштэй
Үхэр унасан хүнд нохой өштэй

Avatar

баталчих 2020-07-24 45.56.153.125

тийм л мундаг оношлуур гаргасан, тийм л сэтгэл зүрх тань хямраад байгаа юм бол тэр мундаг оношлуураасаа дугай хандивлачихаач. хэдэн сар л оношлуур гаргачихлаа гээд л сонин хэвлэлээр од боллоо. гадаадад байгаа чадвартай ямар ч монгол хүн тан шиг ингэж олны дунд улирлын чанартай од болж мандаж болно.

Avatar

больчихоо 2020-07-24 45.56.153.125

Нямбаяр доктрооо, гуйяа танаас. Монголд мэдлэгтэй чадвартай хүмүүс бий. Та тэр алс Германдаа судалгааныхаа ажлыг хийгээд, сарынхаа 2500 еврогоо аваад л зугаалаад пиаваа уугаад амьдралаа үргэжлүүл. Уйдаад байгаа бол ядаж эмэгтэй хүнтэй учирч, эхнэр авч гэр бүл зохио. Тан шиг ингээд гадаадад ганцаараа, гэнэт учиргүй монгол монгол гээд байгаа бүх л асуудал дээр цэцэрхээд солиороод эхэлдэг хүн хорвоогоор дүүрэн бий. Жаахан тайван байж үз. Юм бүрийг л шүүмжилнэ, гутаана, хүмүүсийг бухимдуулна.

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.81

ЭМЯ-нд ТМС-н зураглаач сэтгүүлч сайд, сураггуй сургуулийн хэл шинжээч дэд сайд тавиад байхаар ийм л юм болно л до

Avatar

Зочин 2020-07-24 192.82.64.215

Сөрөг сэтгэгдэл нь дандаа 202.21.107.70 гэсэн нэг IP-тай. Дарамаа боож үхэх гээд хүнээр сөрөг сэтгэгдэл бичүүлээд байгаа юм байна. Нөгөө тэнэг нь энд тэнд өөр өөр юм бичээд шүлсээ үсчүүлээд байдаг ч өөр өөр IP-гаас бичиж чаддаггүй. Хоёр тэнэг таарч дээ

Avatar

Zailuul 2020-07-24 66.181.161.99

Darmaa bolon terniig hamgaalagch teneguud IP gej sonsoo ch ugui yumnuud baigaa.

Avatar

Зочин 2020-07-24 64.119.20.183

French erd esreg biet togtson esehiig n shalgaval boloh yum bn. Hudlaa gadaadaas olon yum yarih hereggui, 2 sar huniig buruu emchlene gj yu bhav

Avatar

зочин 2020-07-24 202.179.21.237

uushignii hatgaag 2 sar emchleh tohioldol baina. Darmaagiin huvid hereglej baigaa onoshluur n buruu, unshdag mashintaigaa taarahgui yum chin buruu onoshlolgui yahav. ovchilson hun buhend esreg biet togtohgui, bas ulirliin jiriin corona.g covid.s yalgaj chadahgui uchir DEMB turgen testiig heregle gej zovlohgui baigaa. Intermed, Songdo.n tohioldluud iim uilrliin coronagiin esreg bie ilruulsen baigaa.

Avatar

Зочин 2020-07-24 192.82.77.198

Короно вирус мутацид ордог байдал болон энэ докторын дүгнэлт бодууштай байна шүү?!!!

Avatar

mongol 2020-07-24 202.21.116.78

tal talaas ni sain nuahtstai shalgah bhaa.

Avatar

Бат 2020-07-24 66.181.184.183

Энэ судлаач залууд баярлалаа. амжилт хүсье. Монголчууд дотоодоо дархалаа гайгүй байгаа болохоор тархалт нь гайгүй байх шиг байна. ЭМЯ хэдэн бурхи, дархлагдсан хүмүүс байгаад шинэ мэдээлэл авах дургүй бололтой. Монголд авилгажсан төрийн албан хаагчид байгаа цагт хичнээн сайхан юм хэлээд нэмэргүй шүү. Энэ төрийг системээр өөрчилсөн цагт авилгал арилж сайн цаг ирнэ. Саяхан хятадаас вакцин авахаар хүсэлт гаргасан байна лээ ямар вэ.

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.104

Ёстой хэнд нь итгэхээ мэдэхгүй байна. Нямбаяр доктор ингэтлээ худлаа ярихааргүй мэдлэг чадвартай хүн. Мөн гадаадад ажиллаж буй олон монгол эрдэмтнээс хамгийн эх оронч, сэтгэлтэй болоод л ингэж дуугараад байгаа. Гэтэл Дарамаа докторын буруу байсан бол өдийд хүн ам дотор халдвар тарчихмаар юмаа. Иймд ЭМЯ-наас хөндлөнгийн үнэлгээний баг байгуулаад, болохгүй бол гаднаас мэргэжилтэн уриад шалгуулах хэрэгтэй. Өдийд хамгийн гол дуугарах ёстой байгууллага бол АШУҮИС юм. Даан ч алга ташихаас цаашгүй

Avatar

Зочин 2020-07-24 202.131.247.58

Коронатай монгол хүн гадаадаас одоо орж ирэхгүй бгаа ш дээ, цэргүүдээс ббусад нь. Тэглээ ч онгоцонд суухдаа шинжилгээ хийлгэсэн сууж байгаа. Бас манай дархлаанд учир бгаа байх.

Avatar

Unen 2020-07-24 66.181.161.99

Darmaagiin hiigeed baigaa onoshlogoogoor ovchtei geed baigaa humuusiin ihenh n jiriin ulirliin coronatai gesen ug. Covid.19 bish. Bas manaid Covid.19.tei hun avch irehgui, haluuniig n uzeed ovchtei bol Mongold avchrahgui baigaa.

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.104

Та үүнийг сайн мэдэж байгаа юм бол ил гараад дуугараад энэ асуудлыг нэг тийш болго л доо. Тун эвгүй асуудал үүсээд байна шдээ

Avatar

zochin 2020-07-24 202.179.21.217

Eruul mendiin yamand medleg mergejiltei humuus baihgui uchir il garch duugarsan humuusiig duugui bolgood surduulj daramtlaad baigaa. Olon jil sursan hun mergejleeree salbartaa ajillah erhgui boloh saihan uu? Anagaah heden jil surdag bilee. Mongoliin anagaahiin salbart mafya huchtei baidag.

Avatar

Зочин 2020-07-24 64.119.25.252

Яг үнэн. АШУҮИС-ийн багш нарыг цолмонгийн баг яг тийм болгосон. Одоо чадалтай залуус, эрдэмтэд нь дуугарахгүй байгаа шалтгаан нь мэдэхгүйдээ биш дургүйдээ байгаан. Цолмон цүнх баригчдаараа хийлгэнэ биз. Эрдэмтэд тэнэг биш. PCR шинжилгээг ойлгодог хүн эрдмийн зөвлөлд байхгүй болсон шүү дээ

0 0
Avatar

Зочин 2020-07-24 192.82.68.112

Юм л бол сөрөг сөрөг гээд байсан нь бас л эргэлзээтэй болж таарлаа яана даа удаан хугацаагаар шинж тэмдэг нь илрэхгүй өөрөө ч мэдэхгүй халдвар авчхаад халдвараа тараагаад явж байхыг үгүйсгэж болохгүй л юм байна

Avatar

Зочин 2020-07-24 202.179.26.18

Энэ хүнийхээр бол франц эр төдийгүй вирус илэрсэн гэж оношлогдсон бүх хүн эрүүлюм байна. Тиймүү. Тэднийг эмнэлэгт хэвтүүлж дэмий мөнгө үрж байхаар гаргаад явуулчих гээд байна уу айн.

Avatar

Зочин 2020-07-24 203.169.48.150

Болж дээ. Хүүкийн занаанд орж цагдаа цэрэг болохгүй хүн байгаа байдлыг маш сайхан ойлгуулжээ. Дармаа ч дарвайтлаа авахууллаа даа

Avatar

Зочин 2020-07-24 192.82.68.112

Монголд дотор тархаагүй гэсэн баталгаа байхгүй л гэсэн үг гол нь халдвар авсан монгол хүний биеийн онцлогоос болж илэрч хүндрэх хугацаа нь ялгаатай байхыг үгүйсгэхгүй ийм байхад танхимын сургалт эхлүүлнэ гээд л битүү өрөө танхимд илүү хурдан тархаж байгаа гэж мэдээлсэн мөртлөө гаргасан бүх дүрэм журам зөвлөгөө сануулга хэрэгжиж мөрдөгдөж чадахгүй болно мөрдөх нөхцөл ч бүрдээгүй бүрдэхгүй

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.75

ЭМЯ шагнал горилсон, мэдлэггүй, хөгшин, бүдүүлэг Дармаа, Нямхүү, Нарангэрэл, Амбасэлмаа гэсэн хүмүүсээс хурдан салсан нь дээр шүү. Яг хэцүү үед ийм амьтад зугтаагаад алга болно. Бас 11 цагийн мэдээ гэсэн үзэл суртлын зэвсгийг ийм муухай хүмүүсийн гарт битгий байлга. Танай яамны нэр л муугаар гарна.

Avatar

Зочин 2020-07-24 202.126.89.17

Ковид оор бизнес хийж намаа санхуужуулсэнээр байгал орчны сайдаар шагнууллаашд . Хурэлсухийн турийч Сарангэрэл.Сарангэрэлийн турийвч Нямхуу .

Avatar

Зочин 2020-07-24 66.181.185.38

Эхлээд зөв мэдээлэлд үндэслэж дүгнэлтээ гарга. Франц эр хагас сар чөлөөтэй яваагүй, ирээд 5 дахь хоногтоо өвдсөн. Өөрөө их мундаг хүн байна, би гэсэн эго чинь арай хэтэрсэн байнаа. Үнэхээр засч залруулах зүйл байгаа бол шууд сайд болон бусад хүмүүстэй нь холбогдоод асуудлаа тавиач дээ. Зүгээр сошиалаар сэвээд байхаар чинь масс та нарын яриад байгаа зүйлийг ойлгохгүй шүү дээ. Үнэхээр эх орондоо санаа зовоод байгаа бол энд ирээд Дармаа эмчийн оронд ирж ажиллаач, гуйж байна эрдэмтэн ах минь.

Avatar

Зочин 2020-07-24 202.131.227.42

Harin tehh. Balair zantai nohoi ym l gej bodloo

Avatar

Эмч 2020-07-24 202.126.88.164

Үнэнийг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж. Монголчууд хэзээ ч үнэнээ хүлээж сураагүй. Би тэгээгүй, ингээгүй гээд л өөрийгөө өмөөрдөг. Мэдлэг дутуу, ялангуяа хэлний мэдлэг нойлоос л энэ асуудал үүсээд байна. Хэрэглэж байгаа аппарат, тоног төхөөрөмжөө сайтар бүрэн дүүрэн ашиглаж мэдэхгүй бол мэддэг нь хэлж өгөөд байхад өөртөө тусгаж аваад зөв зүй тогтолоор нь явуулж болдоггүй юмуу. Харин ёстой би- гээр өвдсөн хүмүүс чинь монголоор дүүрэн байна даа хөөрхий. Яана даа чааваас, ийм удирдлагатай бид.

Avatar

Зочин 2020-07-24 202.179.26.18

Энийг юугий нь гуйдгийн. чадвартай мэдлэгтэй залуус зөндөө бий. Ганцхан одоогийн энэ эрүүл мэндийн салбарыг атгасан хөгшчүүлийн тогтолцоо дээш нь гаргахгүй байгаан

Avatar

иргэн 2020-07-24 193.109.85.12

Их мундаг оношлуур гаргасан юм бол тэгээд дэлхийд батлуулаач дээ. Албан ёсны асуудал тавиад шийдэхгүй энгийн хүмүүсийг төөрөлдүүлээд байна, наадхыг чинь ойлгохгүй

Avatar

Зочин 2020-07-24 202.21.108.17

Холоос үгээр сэвж суухаар энд Монголд ирээд дэвж суу л даа. Ямартай ч хөлс хүчээ зориулж ажиллаж байгаа хүмүүсийн ажлыг бусдын өмнө буруутгаж самарч суугаа нь таалагдсангүй.

Avatar

zochin 2020-07-24 202.179.21.229

France ertei anhdagch havitald orson 500 hunees covid ilreegui, bas Dornogoviin Hur Govi hoteld 1 oroond ger buleeree suuj arhidsan hurgan dargaas ger bulees n covid ilersengui. Darmaa mergejilten manaihan mask zuuj sursan uchir haldvar avaagui gej tarhiniihaa hemjeend tailbar hiisen. Masktai arhidsan gej bodohgui baina. tegeheer jiriin hatgaatai huniig covid.toi gej buruu onoshiljee.

Avatar

Zochin 2020-07-24 107.128.53.216

Mongoliin tur zasag hezee ch erdemten mergediinhee ugiig sonsohgui.harin neg heseg ni orosuudiin nuguu heseg ni hyataduudiin ugiig l sonsdog,dagadag.

Avatar

zolboo 2020-07-24 202.21.116.78

erdemtdiinehe ugoog sonsson uu.

Avatar

Зочин 2020-07-24 188.193.200.50

Эдгэрсээ гээд байгаа хүмүүсээс нь буцаж илрээд байгаа нь үүнд ч байж магад. Холион бантхн хутгагч зөрүүд хүмүүсийг шууд хусаачээ.

Avatar

Зочин 2020-07-24 202.131.227.42

Бас нэг их мэдэгч үү?

Avatar

Зочин 2020-07-24 202.126.89.5

YUM meddeg mergejiliin hun uur yum b.aa. MANAI UDIRDLAGUUD UGIIG NI SONSCH UIL AJILDAA IIM SAIHAN ZALUUSAA HERGLEH HERGTEI SHUU DEE. ALBAN TUSHAALII bool bolson yumnuud shine yumiig huleej avch chadahgui uuruus ni ILUU garahaas sij uhueh gej b.gaa

Avatar

ааа 2020-07-24 202.179.26.155

Монголдоо ирж ажиллаач гадаадаас худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм яриал хүмүүсийг үймүүлээд байхын. яг газар дээрээ ажиллаж байгаа хүмүүс бам өөр л юм ярина ш дээ. Эрүүл мэндийн яаманд Дармаа эмчид итгэж байгаа шүү. Энэ хүн тийм сүрхий юм бол сайд биш лабораторт ажиллах хэрэгтэй ш дээ.Монголчуудыхаа төлөө санаа зовж байгааг чинь мэдэж байна гэхдээ ирж ажиллач

Avatar

zochin 2020-07-24 202.70.47.186

Монгол эрдэмтдийнхээ үгийг сонсъёоо. Төр засаг энэ цөөхөн үндэстнээ бодож алдаагаа засах хэрэгтэй байна ш дээ. ДЭМБ том гүрнүүдийн хөл гар болоод байгааг манай ЭМЯ болон УОК анхааралдаа авч цаг болсон юм биш үү!

Avatar

mongol 2020-07-24 202.21.116.78

erdemtdiinhee ugiig sain sonsoh heregtei

Avatar

Zochin 2020-07-24 66.181.169.122

Harj l baiya. Yarisnaar n sain onoshluur gargaad avbal bolj l bn. Harin nuguu avtuus ugsardag gar shig yum bolchihgui l bol

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.75

ЭМЯ худлаа ярьдаг, мэдлэг боловсролгүй, ёс зүйгүй хүмүүсийн гарт 11 цагийн мэдээ гэдэг зэвсгээ өгсөн байна. Энэ тохиолдолд танай яамны нэр хүнд унана, сэтгүүлчийн хаалт одоо ажиллахгүй шүү. Нямхүү, Нарангэрэл, Амбасэлмаа, Дармаа гэсэн худалчуудаа зайлуул, угаасаа хөгшин төгцөгнүүд

Avatar

зочин 2020-07-24 202.21.124.20

Хамгийн үндэслэлтэй, үнэнд арай ойр мэдээллийг эрж хайдаг. Энэ чиглэлээрээ одоогоор энэ хүнд арай итгэж байна даа.

Avatar

Хэнэггуй оношлогчид баллана шуу 2020-07-24 202.9.46.111

Яанаа. Оношлуурдаа монгол Эмч нар олигтой ажиллуулж чадахгуй ингэж бантан хутгаж бгаад евчнее алдвал яанааа???!Энэ ярианаас евчтэй нехер маний дунд туулж явж мэдэхээр бна… Наад нямбарынхаар шалгачихааад давхар япон,Германихаар шалгаач.. эээ.Хэнэггуй оношлогчдоос болж мнголчууд Аюулын дунд бна даа

Avatar

зочин 2020-07-24 112.72.2.186

монголд үйлдвэрлэсэн оношлуур хамгийн сайн нь гарцаагүй
Ийм хүнээ дэмжиж ажилаачээ гэж давалгаалая ХӨСҮТ ийн эмч нар нэр төр хөөцөлдөж хүмүүсийн амь насыг аюулд учруулж байгаа бгаа бус уу

Avatar

зочин 2020-07-24 124.158.126.193

эрдэмтэн Нямбаяр мундаг шүү Дармааг мэднэ хэцүү чадвар муу Нямдаваа академияч хүртэл мэднэ дээ Хөсүт эдгэрч хяналтанд гарсан хүнээ нуугаад одоо л хэлж байх шиг нэгл их шагнал горьдсон Нарангэрэл үе үеийн сайд нарын толгой эргүүлсэн авгай лабохаторийн л эмч инээдтэй юм

Avatar

Үнэн 2020-07-24 202.21.126.82

Өөрсдөө оношлуур хөгжүүлэх нь зөв байхаа.

Avatar

Үнэн 2020-07-24 202.21.126.82

Манайд ийм мундаг эрдэмтэд байгаа юм

Avatar

zochin 2020-07-24 122.201.23.84

Эрүүл мэндийн дэд сайд Анхмаагаа огцруулаад энэ залууг оронд нь тавь, Хүрэлсүхээ

Avatar

Зочин 2020-07-24 176.63.27.160

Ene hun saidiin suudald suuhgui ee. Erdmiin muruu huuguud saihan amjilttai yvaa hun. Yponii onoshluuriig saijruulah bagiin ahlagch erdemtneer urigdsan hvn shvv dee

Avatar

Зочин 2020-07-24 202.126.88.57

Хөөе энэ хүнээ тэр комисстоо оруулаад ажиллуулаачээ, Хүрэлээ, наад хэдэн нөхдүүд чинь оношлуур аппаратаа хольж хутгаад баллаж байнаа хөө, яанаа

Avatar

Зочин 2020-07-24 103.229.122.93

Darmaa metiin shinjleh uhaaniig huvichlaad avchihsan, sorj shimdeg buh hoshuu garaa ulsiin tusviin mungund shigtgechishen, bair suuria tavij uguhuur hulgai ni barigdchih geed baigaa novshnuud zunduu baigaa dooo Mongold.

Avatar

Зочин 2020-07-24 202.131.227.42

Erdem nomtoi l hun baih. Gehdee hariltsaa, zan haraktar ih muutai ym shig baina. Helj baigaa baidal ni, shuumj ni unen ch bai, hudlaa ch bai ontsgui baina oo

Avatar

Зочин 2020-07-24 202.126.88.57

Тэр Дармаа гээд нөхөрт арга хэмжээ аваачээ, Хүрэлсүхээ

Avatar

Зочин 2020-07-24 202.21.107.94

Монголчууд ямар ч түвшинд бие биетэйгээ арцалдаж нэг нь нөгөөгөөсөө илүү болохыг оролддог зантай. Хоорондоо л хамтраад л ажиллаач дээ. Бөөн амбицнууд хамтарч ажиллаж чадахгүй. Энэ нохой зангаас хэзээ салнаа.

Avatar

Дарь 2020-07-24 103.212.119.185

Манйадаа байгаа сайн мэргэжилтэн нь л Дармаа шүү дээ. тэрээр нэр төр хөөцөлдөөд л иймээ тиймээ гээд явах хүн яав ч биш шүү.Өмнөхөө л хийдэг хүн.

Avatar

anduurch baina 2020-07-24 202.179.21.217

Darmaag taniagui hun baina daa. yostoi hutguur shuu dee. odoo gaviyat emch neheed ooriigoo doviilgood yavaad baisan n harin medleg, mergejilguigee olond taniulj shivshig bolj baina.

Avatar

Зочин 2020-07-24 176.63.23.193

харин тийм. Салбар болгонд л хоорондоо арцалдсан хүмүүс. Эвсэж хамтарч сурцгаа

Avatar

Зочин 2020-07-24 103.229.122.93

Zaa manai Khuuk, nyamkhuu nariin asar tom luivar il boloh magadlaltai bolloo dooo

Avatar

иргэн 2020-07-24 202.126.88.151

Ийм үед чи би гэлгүй мэргэжлийн хүний тэр тусмаа өөрийн орны сайхан мэргэжилтэн бэлэн хүн үгээ хэлж байгааг хүлээн авах нь эрдэмтэн хүний жудаг юм. Д.Нямбаярт баяр хүргэе. Нямбаярын санал бол улсаа гэсэн сэтгэл, эдийн засгаа тооцсон маш зөв бодлого байна. Яам, төр, манай эмч нар дэмжиж хамтраасай. Амжилт хүсье.

Avatar

Zochin 2020-07-24 202.4.248.86

Үнэнийг ярьж байгаад баярлалаа. Холбогдох хүмүүс анхааралдаа хурдан авах хэрэгтэй. Өндөр мэдлэгтэй ийм сайхан хүмүүс улам олон болоосой.

Avatar

Зочин 2020-07-24 139.5.218.103

Бид эх орныхоо төлөө, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр хамтран ажиллаж, мэргэжил нэгт эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож, авах гээхийн ухаанаар хандаж ажиллах нь зөв гэж бодогдлоо. Монгол ардын сайхан цэцэн хэлц үг ч байдаг. Бид тэр үгийг мөнхөд санаж, ажиллаж байх нь зөв болов уу? Хүн хэлэхээс наашгүй, цаас чичэхээс нааш цоорохгүй гэдэг үгийг санах нь зөв бодогдлоо.

Avatar

mundag 2020-07-24 202.9.46.197

saihan zaluu yum

Avatar

Зочин 2020-07-24 202.21.108.11

ЭМЯ алдаа, дутагдлыг нь хэлэхээр хүлээж аваад ажлаа сайжруулахын оронд эсэргүүцээд байх юм. Өмнө нь Алтанхундага гэж эмч Алтанбулагаас орж ирж байгаа хүмүүсийг вагонд битүү чихэж дотор нь 40-50 хүнд халдвар тараасныг хэлэхэд эсэргүүцээд байсан. Харин УОК дараа нь арга хэмжээ авч чихэхээ больсон байсан. Бас ЭМЯ халдвар 19 дох хоногт илэрдэг гэж бас дэлхийд хаа ч байхгүй худлаа юмаа ярьж, арьсаа хамгаалсаар байгаа. Халдвар 14 хоногийн дотор бүрэн илэрдэг. Дэлхий даяар нотолсон.

Avatar

Zochin 2020-07-24 192.82.71.70

Iim tohioldold hondlongiin haraat bus mergejiliin audit oruulj shalgaj neg tald n yaraltai gargah heregtei bolloo doi

Avatar

Зочин 2020-07-24 182.160.37.102

Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл дээр сууж буй эрдэмтэн хүмүүсийн үгийг сайн авах ёстой шүү танар ! ЗГ, ЭМЯ . Монголдоо ажилаа хийгээд зүтгэж яваа хүмүүс бол нэн шинэ сүүлийн үеийн мэдээлэл технилогоос хол хоцрогдож л байгаа нь мэдээж . Та нар харин ч нэгдээд нэгнээ дэмжээд эх орондоо юм хийх ёстой бус уу? Цавчагаа бодоод новширч байцгаахаар

Avatar

Иргэн 2020-07-24 49.164.76.210

Эрдэмтэд дуугарч эхэллээ.энэ эмя ийн нарангэрэл авгай ард түмэнд буруу мэдээлэл өгсөн гэдгийг эрдэмтэн хүн мэдэгдлээ.одоо болимоор уим.худлаа яриад байгааг чинь ард түмэн мэдээд сүүлийн үёд шүүмжлээд байгаа.ичих нүүр алгаа.яг сарангэрэл шигээ уим.

Avatar

Зочин 2020-07-24 202.131.243.186

….юм….

Avatar

Зочин 2020-07-24 59.153.115.106

mongold jinhene bodit uum gej baihguiee. Bugd hilhi. Ene gar ch mongol hun mun bol hulhi.

Avatar

Эрүүл мэндийн дэд сайдыг болиул 2020-07-24 202.70.44.146

Энэ судлаачаас гадна монголд мэргэжлийн маш мундаг чадварлаг хүмүүс байхад ЭРүүл мэндийн дэд сайдаар сурлагаараа улсын сургуульд ч орж чадаагүй тааруухан хувийн сургууль төгсөхчөө аядаад улстөр, нэр нүүр, арын хаалгаар татуулж, дээшээ гарсан Анхмаа гэгч мэдлэг чадваргүй боловсролгүй мэргэжлийн бус хүнийг дэд сайдаар тавьдаг Энэ Хүрэлсүх зүгээр үү. Танай намд дэд сайд хийчих эрүүл мэндийн хүн байдаггүй юмуу. Арай ч дээ. Энэ засгийн газар хамгийн мэргэжлийн бус бохир заваан хамгийн хорчид цуглаж.

Avatar

Уншигч 2020-07-24 124.158.109.232

Эм эсвэл лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур шахах гэсэн хүмүүс л ийм юм яриад байдаг.Элэгний вирүс тоолох шинжилгээ хийхэд 2-3 хүн бас л ийм юм яриад байсан. тэгсэн цаад санаа нь өөрсдөө эм, оношлуур, тоног төхөөрөмж оруулж ирж зарах гээд л сандраад байсан байн лээ. Цаанаа өөр санаагүй л гэж найдаж байна.

Avatar

ард 2020-07-24 103.26.194.196

Хэрүүл, уруулгүйгээр хамтраад ажиллах хэрэгтэй дээ. Дармаа, Мармаа нь "томроод", энэ нь ч томроод байх хэрэггүй. Тийм ашигтай, хэрэгтэй юм бол сайд, майд нь яаралтай мэргэжлийн комисс гаргаж туршилт хийгээд шийдчих хэрэгтэй ш дээ. Тийм толгой байна уу, Монголд?

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.101

ИЙМ ТЭНЭГ ХҮН ЯАЖ ЭРДЭМТЭН БОЛДОГ БНА АА. ИНГЭЭД ТЭНЭГ ТЭНЭГ ЮМ ЯРИАД ЭХЭЛВЭЛ ТЭР ФРАНЦ СОНСВОЛ ДОР НЬ ОЧООД ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨД ЭСРЭГ БИЕТЭЭ ХАЙЛГААД УНДАГ ЮМ БГА БИЗ ДЭЭ. ГАЙ БОЛООД ТЭР ГАРЧ ИРЭХГҮЙ БОЛ ЗАСГААС ХҮССЭН ЗОРГООРОО МӨНГӨ НЭХЭМЖИЛЭНЭ БИЗ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-07-24 202.21.107.112

tegehgui ee

Avatar

зочин 2020-07-24 112.72.2.186

тэгээд очоод шинжлүүлээч илрэхгүй бол Дармаа Нямхүү Нарангэрэл нь төлбөрийг нь төлөх байлгүй Үнэн нь илрэх биз

Avatar

Зочин 2020-07-24 202.179.27.112

Бүх чадлаараа ажлаа хийж яваа монгол эмч нар, эрх бүхий хүмүүсийг элдвээр хэлж муулахаа боль л доо, тэр Франц чинь бие нь хүнд байгаад л удаан хугацаагаар эмчлүүлэ биз дээ, зүгээр нэг муу ханиад байсан бол тэгэж удаан эмчлэгдэхгүй л байсандаг. Тэгээд ч Монголд сар шахам дэмий тэнэж явсан биш, Францаас ирэнгүүтээ л өвдөө биз дээ, дотооддоо алдахгүй хяналтаа сайн тавьж байгаа хүмүүс, сайн эмчилж байгаа эмч нарыг элдвээр хэлэхээ боль.

Avatar

zochin 2020-07-24 122.201.23.84

ЭМЯ-ны зарим албан тушаалтнууд үнэхээр цаг үеэсээ хоцрогдсон байдаг нь үнэн

Avatar

Зочин 2020-07-24 122.201.23.226

Тус болохгүй бол битгий гай бол мэдлэг боловсролоо харийхандаа зориул

Avatar

иргэн 2020-07-24 192.82.66.151

Буруу зөв гэж иргэд бид дүгнэх биш мэргэжлийн хүмүүс дүгнэлт хийж алдаа байгаа бол түүнийгээ засаж залруулах ёстой.ЭМЯ-ныхан хүний үгийг сонсож тэр хэлээд байгаа зүйлийг нягтлан үзэж байдаг баймаар байна.Эрх бүхий хүмүүс өөрсдөдөө хир хүргэхгүй хөндлөнгөөс харж санаа зовиносон зүйлээ хэлэхээр тэр хүнийг дайсан мэт харж ажлаас нь халж өөрсдийн чадваргүй хүнээ тавьж улам төрийн ажлыг төрлийн ажил болгож үр дүнгүй өгөөжгүй дампууруулдагаа болих цаг ирсэнг ухаарч мэдэрээсэй.Тэр тусмаа энэ сайд нар

Avatar

kub 2020-07-24 139.5.218.134

kherev ene nukhur amjilttai olson orlogyn todorkhoi khuviig ulsdaa ugnu ene ter gevel bas oilgokh geed bn. ugui l baikhgui yuu …

Avatar

Уншигч 2020-07-24 202.21.107.70

, мөнгө хөөж харийн оронд ажиллаж амьдарч явахын оронд сурсан мэдсэнээ моголдоо ирж ажиллаж нэвтрүүлэх хэрэгтэй

Avatar

kub 2020-07-24 139.5.218.134

durtai durak ni mongolyn turiig deerelkhej undesnii neriin dor turshilt yavuulakh gej. ali ch ulsad khuleen zuvshuurugduugui onoshluuryg turshij uzeed amjilttai bolbol tsaashaa khugjuulekh ugui bol khayana bid khokhirno boloo esvel ashigluulna uuriin munguur

Avatar

Зочин 2020-07-24 103.26.193.97

битгий харлуул.бил итгэж байна:

Avatar

Зочин 2020-07-24 202.21.107.70

Ханиадтай байсан ч гэх шиг, магадлалтөй ч гэх шиг ,за больдоо эрдэмтэн гуай, монголын ЭМБ шүү

Avatar

Уншигч 2020-07-24 202.21.107.70

Франц иргэн монголпд францаас 3 сарын 2- нд ирээд 8 хоногийн дараа 3 сарын 10- нд Халдьартын эмнэлэгт хэвтсэн. Энэ Нямбаяр гэх хүнд хандаж хэлхэд ард түмэнд франц иргэн сар гаран монголд чалөөтэй явсэн гэж буруу мэдээ өгөөд андуурч бна

Avatar

Шилээ 2020-07-24 103.212.119.185

Уулзаад л халдвар авдаг байхад 7 хоног я бага хугацаа бишээ

Avatar

Зочин 2020-07-24 89.39.107.195

гэхдээ л 7 хоног чөлөөтэй яваад хэнд ч халдаагүй гэдэг нь яаж ч бодсон худлаа шт.

Avatar

Зочин 2020-07-24 202.21.107.70

Энэ Нямбаяр гэх эрдэмтэн гуайд хандаж хэлхэд, энэ хүн Францаас 3- р сарын 2 -нд УБ хотод ирээд 7 хоноод Дорноговь дахь Кемпд очоод 3сарын 10-нд Халдвартын эмннлэгт хэвтэж эмчлүүлсэн. Та Франц иргэнийг Монголд 1 сар гаран чөоөөтэй явсан гэж худал ярьж мэдээлэл өгч ард олны толгой битгий угаа!!!!

Avatar

zochin 2020-07-24 202.179.21.236

tiim olon bur 500 garui huntei havitsan baihad neg ch hund halddaggui yasan sonin covid ve? jiriin hatgaatai huniig 2 sar emchilj delhiid onigoo bolj baigaa hereg bish biz dee?

Avatar

Зочин 2020-07-24 202.21.117.2

Энэ эрдэмтний зөвөлгөөг манай ЭМЯам авах хэрэгтэй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж