"ААН-үүдийн хүчинд тулгуурлах ёстойг Хятадын туршлага харуулав" | News.MN

"ААН-үүдийн хүчинд тулгуурлах ёстойг Хятадын туршлага харуулав"

"ААН-үүдийн хүчинд тулгуурлах ёстойг Хятадын туршлага харуулав"

"ААН-үүдийн хүчинд тулгуурлах ёстойг Хятадын туршлага харуулав"

Дэлхий нийтээр шинэ коронавирус цар тахалтай тэмцэж буй өнөөгийн нөхцөл байдалд “Бүс ба Зам” төслийн улс орнуудын хамтын ажиллагаа нь шинэ өөрчлөлт, шинэ үүрэг, шинэ боломжтой нүүр тулаад буй. Коронавируст цар тахлын дэгдэлт нь “Бүс ба Зам” төсөл болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах ажлын хэрэгжилт, тэр дундаа Хятад, Монгол хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн салбарт саад бэрхшээл учруулсаар байна.

БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын "Зун-Хуа" нийгэмлэг нь Хятад, Монгол хоёр талын салбарын судлаачид, эрдэмтэн мэргэжилтнүүдийг урин, цар тахлын нөлөө ба түүнийг даван туулах асуудлаар “Коронавируст цар тахлын үеийн Хятад, Монгол хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа" цахим форумыг 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав. Энэхүү форумоор судлаач эрдэмтдийн цар тахлын хүнд үеийн нөлөөг хэрхэн даван туулах, цар тахлын үе дэх хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн салбарын харилцааг зохих ёсоор сэргээж эхлүүлэх тухай ярилцсан юм.

Форумын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын "Зун-Хуа" нийгэмлэгийн ерөнхийлөгч Ян Шаочи Хятад, Монгол хоёр орны эрүүл мэндийн салбарын нэгдмэл цогц байдал ба цар тахлын эсрэг хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавив. Тэрбээр хэлсэн үгэндээ, хэдийгээр Covid-19 цар тахлын улмаас улс орнуудын эдийн засаг хүнд байдалд орсон ч Монгол, Хятад хоёр орны төр засаг идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Улмаар “Хоёр орны төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаануудыг сэргээж, эхний ээлжинд Засгийн газрын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр эдийн засгийг сэргээх чухал эхлэл болно” гэж хэлээд, зогсонги байдалд орсон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ" гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.

МОНГОЛЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ӨВӨРМОНГОЛД БОРЛУУЛАХ БОЛОМЖИЙГ БИД АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ

Энэхүү форумд Монголын талаас Элчин сайд асан, судлаач, профессор Д.Баярхүү оролцож, “Цар тахлын үед Хятадын эдийн засаг ба Монгол-Хятадын хамтын ажиллагааны зарим гарц хувилбар” сэдэвт илтгэл тавив.

Тэрбээр “Цар тахлаас үүдэлтэй зогсонги байдлын үед хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцэж буй нь чухал ач холбогдолтой юм. Хятад улс эдийн засгийн хувьд хамгийн анх хүнд цохилт авсан. Эдийн засаг нь зогсонги байгаа, гадаад харилцаа хүндэрсэн ийм нөхцөлд Хятадын гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хуучин замаараа зогсолтгүй урагшилна гэдгийг батлан нотоллоо.

Дэлхийн хоёр дахь том зах зээл, Азийн хамгийн том зах зээл Хятад нь цар тахлын цохилтын анхны бай болсон ч нийгмийн даатгалын шимтгэл, газар ашиглалтын түрээс, үл хөдлөх хөрөнгийн татварыг хойшлуулах замаар жижиглэн худалдаа, тээвэр, аялал жуулчлалын салбаруудад татаас өгөх, бага орлоготой өрхүүдэд дэмжлэг үзүүлэх тусгай хөрөнгө оруулалтын сан хүртэл байгуулаад ажиллуулж байна. Цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөө Хятадад хүчтэй мэдрэгдсэн. 2020 оны эхний хагас жилийн байдлаар Хятадын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, хэрэглээ, төрийн байгуулалтын гол гол үзүүлэлтүүд буурсан ч энэ оны хоёрдугаар улирлаас өсөлт гарч эхэллээ.

Хятадын эдийн засаг сөрөг өсөлтөөс эерэг өсөлт рүү шилжээд байна. Энэ сарын 16-ны өдрийн мэдээгээр, хоёрдугаар улиралд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 дахин өссөн байна. Энэ эрчээрээ үлдэх хагас жилд Хятадын эдийн засаг илүү хүчтэй байх бололтой байна.

Хятадын эдийн засаг цар тахлын үед яагаад эргээд сэргэх хандлагатай болов, ямар туршлага байна вэ гэдгийг дэлхий нийтээр судалж эхэлж байна. Ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр, Хятадын эдийн засаг маш уян хатан байдаг. Эдийн засгийн талаар баримтлах бодлого нь бүр ч хүчтэй байна. Хятад нь цар тахлын үед өсөлтөө сэргээсэн хамгийн анхны эдийн засаг боллоо гэж үзэж байна. Дэлхийн бусад оронтой харьцуулахад дор хаяж 1-2 сарын өмнө эдийн засгийн өсөлтийг бүрдүүлж чадлаа. Хятадын эдийн засаг эргэн сэргэсэн нь дэлхий дахинд эерэг нөлөө үзүүлж, сайн мэдээ дуулгалаа гэж үзэж байна.

Аливаа цар тахлын үед төр засаг нь макро бодлогоо хатуу барьж, хянаж ажиллах ёстой юм байна гэдгийг Хятадын туршлага харууллаа. Мөн аж ахуйн нэгжийн хүчинд тулгуурласан бодлого явуулах ёстой. Банк санхүүгээ дэмжиж, ажил олголтыг чухалд тавих ёстой гэж үзэж байна. Дэлхийн худалдааны байгууллага дэлхийн худалдаа 13-30 хувиар буурна, НҮБ 20 хувиар буурна гэсэн төсөөлөлтэй байна. 2020 оны хагас жилд импорт, экспортын байдалд хүндрэл бэрхшээл учирна. Өнөөгийн уналтын байдалд байх эсэх нь бас тодорхойгүй байна.

АСЕАН Хятадын худалдааны хамгийн том түнш болж хувирсан. Хятадын гадаад худалдаанд хувийн хэвшлийн эзлэх хувь 45.1 хувь болсон байна.

Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаанд ямар боломж байх вэ гэдэг талаар ярья. Монголд Хятадын эдийн засгийн өсөлт болон гадаад худалдааны өсөлт хэрхэн тусах вэ гэдгийг судлах хэрэгтэй байна. Интернэтэд суурилсан худалдааг бүх салбарт хийх хэрэгтэй. Хятадтай нүүрс тээврээс гадна худалдаа хийх өөр олон боломж харагдаж байна. Ялангуяа Өвөрмонголд Монголын жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг бид ашиглах хэрэгтэй байна.

Арьс шир, модон, даавуу, баримал хөөмөл эдлэлүүд, монгол үндэсний дээл хувцас чамин эдлэл, морин хуур, эмээл, хазаар ташуур гээд өвөрмонголчуудын сонирхлыг татах бүх бараа бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулах хэрэгтэй. Хүнсний салбарт архи, пиво, ундаа, чихэр, гурилан бүтээгдэхүүний худалдааг Өвөрмонголд хийхийг бодох хэрэгтэй. Бүх төрлийн урлаг уран сайхан, ном хэвлэл дуучдын тоглолтыг Хятадтай хийх худалдаанд экспорт болгож болно гэж бодож байна.

Монгол, Хятадын хамтын ажиллагаанд бас нэг шинэ боломж байна гэж үзэж байна. Энэ нь Хятадаас суралцах. Хамгийн түрүүнд Хятад улс ядуурлаас яаж гарсан бэ, ядууралтай хэрхэн тэмцсэн бэ гэдгээс бид суралцсаар байх шаардлагатай. Өнгөрсөн зууны жар, далаад онд Хятад орныг дампуурлын ирмэгээс суга татан гаргаж ирсэн түүхэн туршлагыг бид мартаж болохгүй, түүнээс суралцсаар байх шаардлагатай гэж үзэж байна.

Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлээд 40 жилийг туулахдаа 740 сая хүнийг ядуурал, гуйланчлалаас ангижруулж чадсан. Хятад нь ядуурлыг арилгасан, үлгэр жишээ улс болжээ. Хятадын иргэдийн 70 гаруй хувь ядуурлаас гарсан. Ядууралтай тэмцдэг туршлагыг Монгол Улс судалж, сурталчилж, хэрэгжүүлэх нь Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэг хувилбар гэж би үзэж байна" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хятад эзлэх гэдэг үзэл 2020-07-24 202.55.188.88

Сүүлийн үед нийтийн сүлжээгээр хятад эзлэх гээд ыайна гэдэг шал худлаа мэдээ яваад байна даа. Болимоор байна. Женко эхлээд монгол ялна гээд баахан том төмөр замын төслүүдийг дампууруулаад 240 сая газар овоолсон . Хэн ялав оросууд. Яаж . Аль хэдийн биднийг хэрэлдэж байхад хятадтай гүүрээ , төмөр замаа тавиад бизнес эхлүүлсэн . Одоо монгол яасан юуч байхгүй . Нөгөө хэрүүлээ ахиад хятхд эзэлээ гээд шоу эхэлж байх шиг . Одоо монголоо бодоод шоу больдоо .

Avatar

Зочин 2020-07-24 59.153.113.182

Эдийн засагч хүнд физикийн мэдлэгтэй байх шаардлагатай.

Avatar

Зочин 2020-07-24 213.97.25.117

хүнийг алаад эрхтнийг нь зардаг шайтануудаас холдсон нь дээр шүү

Avatar

Shudarga irgen 2020-07-24 107.128.53.216

Ullah huuhdiin hoshnogo urd udur ni umalzana gegcheer mongolchuudiin b**s ni zagatnaad jenko terguutei neg heseg orosuudaar algaduulah geed nuguu hurelsukh teguutei heseg ni hyataduudaar algaduulah geed bh shig.Uuriin uzel bodoltoi tusgaar uls baiya gesen hediigee shorond hiigeed l bna.Mongoliin tagnuulchid shorond orj mongolchuud yamar ch darhlaagui bolson.

Avatar

монгол ёсто лөөлөө байлгүй 2020-07-24 202.126.89.23

Үхэр монголын засаг ард иргэдээ ААН ээ ингэж дэмжиж ядуурлаас гаргана гэж бүү горид англи америкуудтай нийлж дарамтлан татвараа нэмнэ одоо короноог далимдуулан улам атгандаа хийж угаадсаа өтгөрүүлж өгнө юун хөгжил цэцэглэл түй чорт

Avatar

Зочин 2020-07-24 202.126.88.57

Манай улс чинь Хятадын хэдэн сая тосгоны нэгтэй нь л тэнцэнэ ш дээ, үнэхээр олон хүнтэй

Avatar

Зочин 2020-07-24 64.119.19.46

Mongold biz hiisen Hyataduudyg 90% shataad duusdag gesen sudalgaa bdag. Araggui araggui… Mongolchuud deeremdeed zodood huugood yavuuldag. Manai ulsad hen ch bitgii ir. Oros ah nar maani bid naryg tejeegeed tetgeed irdeg hoino zugeer l goridood suuj baiy. Arhinii uildveree l tetgeed bhad bolchihno doo

Avatar

Зочин 2020-07-24 59.153.115.106

Bakal geh metiin neg zagvariin gutal hiideg baisandaa. Bugd ijil tsuuhun zagvarii gutal umsdug baij bilee

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.37

Соц үед улсынхаа хэрэгцээг бүрэн хангасан гутлын үйлдвэртэй байлаа гэж Одоо хил давуулан зөөж ирсэн хог овоолдог орон болсон бөгөөд монголчуудын гутал үйлдвэрлэх байдал нь муудсан бөгөөд гар ажиллагаанд шилжсэн өмнөөс авчирсан материалаар хийсэн нэг иймэрхүү

Avatar

иргэн 2020-07-24 64.119.27.8

Мөхөж барууны хоосон ардчилалаар тархиа угаалгасан малуудад дохионы хэрэгсэл нь мэдлэг боловсрол болж харагддаг юм шиг хэл сурж цагаа алдсанаас ганц компьютерын хэл алгоритм сурахаа бод боол сэтэгэлгээтэй гудамжны англи хэлтнүүдээ

Avatar

Зочин 2020-07-24 43.228.131.110

Алгоритм сурахад бас Англи хэл хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-07-24 182.160.0.29

Төрөлх монгол хэлээ бүгд мэднэ. Тэгэхээр Англиар бичих нь зөвөө. Монгол улс залуусаа англи хэлтэй болгох бодлогоо гаргах түргэн хэрэгтэй. Манай томчуул яагаад үүнийг ойлгохгүй байнаа. Төрийн 2 -р хэл англи болно гэж АН -ын мөрийн хөтөлбөрт байсан. Маш зөв санаа.

Avatar

Иргэн 2020-07-24 64.119.27.8

12 жил монгол хэл үзээд еш д оноогоо авч чадахгүй малууд 70%нь б.на үхсний чинь англи хэл барууны бугууд монголд орж ирвэл шууд бүх бичиг баримт сервис үйлчилгээг монгол хэл дээр явуулахыг хуульчил

Avatar

Зочин 2020-07-24 202.21.107.94

Хэрвээ англи хэлийг бүх шатанд шүтвэл монгол оронд ямар ирээдүй үлдэх юм. Одоо ч Монголоор аятайхан найруулгатай юм биччих өсвөр үе ховордоод байна.

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.3

Гуйж байгаа, суралцах ёстой нь бид л дээ. Юу ч үгүй хоосон мөртөө ноён зантай нүүдэлчдийг яана аа? Нэг бол тэгээд тархи нь нормалаар ажиллаж эхлэх хүртэл өлсгөлөн, гачигдалд нэрвэгдэхээ хүлээгээд байж байхгүй юу даа. Бас л нэг сонголт шүү дээ. Эсвэл оросууддаа дэлэндүүлээд сууж байхгүй юу.

Avatar

Зочин 2020-07-24 202.70.37.34

Монгол Хятадын форум юм бол Монгол Хятад бигээр бичиж болдоггүй юм уу

Avatar

Зочин 2020-07-24 202.21.108.225

Хятад хун нарийн ширийнээ хэзээ ч хэнд дэлгэдэггуй, 70 соц орнуудаас юм заагаад байхад нь юм сураагуй бж Хятадаас юм олж авна гэвэл бугэсээ дээшээ харуулж байгаал авах бх.

Avatar

Zochin 2020-07-24 202.55.191.130

FB deer neg bichleg orj harav bi ter tsagaas hoish hujaag uzen yadah setgel min ulam ih bolov!!!!
Neg muu hujaa zaluu 3 joohon Uigar ohiniig yamar aimar hertsgiigeer zodoj bnaa!!!! Tend hunii erh gej ym alga ter huuhduud odoo amid eseh n todorhoigui!!! Uigar huuheduud hunii erhetenii naimaa, belgiin boolchlol boloogui gesen batalgaa unheer alga. iim bhad bid tednees suraltsaad bh ym unheer alga!!!!!!!!!!
Mongol hun chanartail ym bol tednees hunii erhiin asuudliig hundej asuuh n zuutei!!!!!!!!!!

Avatar

Иргэн 2020-07-24 202.21.96.212

Би бас үзсэн жинхэнэ аймшиг

Avatar

иргэн 2020-07-24 64.119.27.8

Цаг нь ирэхээр наад бугууд чинь жинхэнэ аймшигтай учрах болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж