Ард Кредит ББСБ 2020 оны II улирлын тайлан

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Ард Кредит ББСБ 2020 оны II улирлын тайлан

Ард Кредит ББСБ 2020 оны II улирлын тайлан

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт харилцагч, хувьцаа эзэмшигчид болон хамтран ажиллагсад та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье.

Ард Кредит ББСБ ХК нь 2020 оны нэгдүгээр хагас жилийн хувьд шинэ сорилттой нүүр тулсан хэдий ч амжилт бүтээлээр дүүрэн ажиллалаа.

Дэлхий нийтээр хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын халдвартай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн орчинд тодорхой хэмжээний хүндрэлүүд учраад байгаа хүнд үед бид бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчид болон харилцагчдаа дэмжин ажиллах, чадавхжуулахад шаардлагатай санхүүгийн мэдлэг, боловсрол олгох, учирч болох эрсдэлүүдийг боломжит хэмжээнд бууруулах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Мөн компанийн үйл ажиллагааны процесст шинэчилсэн өөрчлөлтийг хийснээр ажилчдын 50 хүртэлх хувьд цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж амжилттай ажиллалаа.

Бид олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексийн сагсанд багтаж, хувьцаа эзэмшигчдэдээ 2019 оны цэвэр ашгийн 50 хувь буюу 1.092 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваариллаа. Мөн бид Япон улсын Крауд Кредит сангийн санхүүжилтийг амжилттай эргэн төлсөн нь хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг гадаад зах зээлд бэхжүүлсэн үйл явдал боллоо.

Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр Ард Апп хэрэглэгчдийн тоо эрчимтэй өссөөр байна. Бид Монголбанкнаас 2020 оны 5 сарын 20-ны өдөр цахим мөнгө, төлбөрийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар АрдКэш нэртэй шинэ цахим мөнгө мэндэлж, АрдАпп дээр санал болгож буй санхүүгийн бүх үйлчилгээнд нэг дороос хамрагдах боломжийг албажуулсан билээ.

Хагас жилийн байдлаар манай компани 1,850 гаруй хувьцаа эзэмшигчтэй, 24.6 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй, 20 тэрбум төгрөгийн зээлийн багцтай, 548 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Ард Апп нэвтэрсэн цагаас хойш бид 106,000 гаруй удаагийн олголтоор нийт 53 тэрбум төгрөгийн онлайн зээлийг харилцагчдад олгосон байна.

Монгол Шуудан ХК-тай хамтран олон улсын мөнгөн гуйвуулгын EuroGiro сүлжээнд элсэж, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нэвтрүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Эхний ээлжид Солонгос улсын шуудантай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, хоёр улсын хооронд энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн Монгол Шуудан ХК-ийн салбаруудаар дамжуулан санхүүгийн үйлчилгээгээ хүргэж эхлэх, хөдөө орон нутагт хүрч ажиллах бэлтгэл ажил хангагдаад байна.

Үргэлж бидэнтэй хамт байгаа хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагсад та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн, 

Ард Кредит ХК-ийн Гүйцэтгэх захирал ГЭРЭЛТИЙН ТЭЛМЭН


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж