Хятад улс өнөөдөр /2020.07.23/ Ангараг гаригийг судлах анхны төхөөрөмжөө амжилттай хөөргөлөө. Уг төхөөрөмж зорьсон газартаа хүрэхийн тулд долоон сар аялах юм.
“Tianwen-1” нэртэй уг төхөөрөмжийг тус улсын хамгийн том пуужин тээгч “Long March-5” хөлөгт байрлуулан Хайнань мужийн “Вэньчан” сансрын хөлөг хөөргөх талбайгаас хөөргөсөн байна.
Нийт таван тонн жинтэй уг төхөөрөмж нь Улаан нүдэн гаригийг тойрон эргэж, гадаргуу дээр нь бууж, судалгаа хийх үүрэгтэй ажээ. “Tianwen-1” гэх нэрийн хувьд “Тэнгэрт тавих асуултууд” хэмээх утгатай бөгөөд эртний Хятадын нэрт яруу найрагч Чу Юанийн шүлгээс сэдэвлэн ийм нэр өгсөн байна.
Эх сурвалж: CGTN
Холбоотой мэдээ