ОХУ: Дотоодын аялагчдад 15 мянга хүртэл рублийн дэмжлэг үзүүлнэ | News.MN

ОХУ: Дотоодын аялагчдад 15 мянга хүртэл рублийн дэмжлэг үзүүлнэ

ОХУ: Дотоодын аялагчдад 15 мянга хүртэл рублийн дэмжлэг үзүүлнэ

ОХУ: Дотоодын аялагчдад 15 мянга хүртэл рублийн дэмжлэг үзүүлнэ

Энэ 2020 онд Оросын зарим бүс нутагт амрах дотоодын аялагчдад Засгийн газраас мөнгөн дэмжлэг үзүүлэх болно хэмээн Ерөнхий сайд Михаил Мишустин долдугаар сарын 22-нд Төрийн Думд өнгөрсөн жилийн ажлаа тайлагнах үеэрээ хэллээ.

Дэмжлэг авах бүс нутгийн жагсаалтыг Ростуризм гаргасан бөгөөд 5-15 мянга хүртэл рублийн дэмжлэг байна гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Энэ зорилгоор төсөвт 15 тэрбум рубль суулгасан байна.

Турагентлагуудын ассоциацийн мэдэгдсэнээр дэмжлэг үзүүлэх хөтөлбөр 2020 оны наймдугаар сараас хэрэгжих ажээ. 2020 оны наймдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 20-ны хооронд нэр заагдсан 44 бүс нутагт 75 мянган рублиэс дээш үнийн дүн бүхий аяллын багц захиалсан хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдана. Ингэхдээ төлбөрөө Оросын үндэсний “Мир” төлбөрийн системээр хийсэн байх юм. Аялагч таваас дээш хоног турбаазад амарсан нөхцөлд карт руу нь автоматаар нөхөн төлбөр орохоор зохицуулсныг Турагентлагуудын ассоциац тодотголоо.

Засгийн газрын энэ арга хэмжээ нь коронарвирусийн улмаас эдийн засгийн уналтад ороод байгаа аялал жуулчлалын салбарт дэм болохоос гадна бүс нутгийн эдийн засгийг дэмжих, мөн эх орноороо аялах хүсэлтэй ч санхүүгийн боломж тааруу иргэдэд боломж олгож байгааг Оросын Аялал жуулчлалын бизнесийн холбооны дэд ерөнхийлөгч Юрий Барзыкин онцолжээ. Түүний хэлснээр оросуудын 70 гаруй хувь нь эх орноороо аялах хүсэлтэй байдаг ч 40 гаруй хувь нь санхүүгийн боломжтой байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж