Оросын таван муж гантай байна

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Оросын таван муж гантай байна

Бүх Оросын Иргэний хамгаалал, онцгой байдлын асуудлыг судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэдээгээр Оросын таван муж ганд нэрвэгдэж, хөдөө аж ахуйн таримал бүтээгдэхүүний ургац алдах аюул нүүрлэж мэдэхээр болоод байгаа ажээ.

Тус хүрээлэнгээс мэдээлснээр Арстрахань, Челябинск, Омск, Новосибирск, Алтайн хязгаарт энэ жил хур бороо бага байгаагаас гангийн нөхцөл үүсч ургац алдахаар байгаа юм. Мөн Ростов мужийн зүүн хойд болон өмнөд хэсэг, Краснодарийн хязгаарын зүүн хойд хэсэг, Халимагийн төвийн болон хойд хэсгээр гандуу байгаа ажээ.

Эдгээр бүс нутагт өвөлдөө цас бага унаж, улмаар зундаа бороо бага байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж