Цоохор ирвэс худалдаж аваад 40 мянган рублиэр торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Цоохор ирвэс худалдаж аваад 40 мянган рублиэр торгуулжээ

Цоохор ирвэс худалдаж аваад 40 мянган рублиэр торгуулжээ

Улаан номд бичигдсэн ховор амьтны нэг цоохор ирвэсийг худалдан авсан Новосибирскийн иргэнд шүүхээс 40 мянган рублийн торгууль ногдуулжээ. Краснодар мужийн шүүхээс мэдээлснээр Улаан номд орсон амьтны наймааг хуулиар хориглодог.

Новосибирск хотын иргэн 23 настай залуу өнгөрсөн 2019 оны зургадугаар сард Эрхүү мужийн Усть-Илимск хотын аялан явдаг “Лигер” нэртэй зоопаркаас ийн эмэгчин цоохор ирвэс худалдан авсан ажээ. Зоопаркийн эзэн ирвэсээ 150 мянган рублиэр зарсан байна. Залуу худалдан авсан ирвэсээ оршин суудаг Новороссийск хотод авчран гэртээ төмөр торонд байлгаж байжээ.

Залуу хийсэн хэрэгтээ гэмшсэн учраас шүүхээс 40 мянган рублийн торгуулийн ял шийтгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж