Дэгү хотод халдвар авснаа мэдэхгүй 185 мянган хүн байх магадлалтай | News.MN

Дэгү хотод халдвар авснаа мэдэхгүй 185 мянган хүн байх магадлалтай

COVID-19

Дэгү хотод халдвар авснаа мэдэхгүй 185 мянган хүн байх магадлалтай

Дэгү хотод халдвар авснаа мэдэхгүй 185 мянган хүн байх магадлалтай

Өмнөд Солонгосын цар тахлын голомт болсон Дэгү хотод 6,800 орчим хүн коронавирусийн халдвар авсан гэж албан ёсны тоо баримтад бүртгэгдсэн байгаа юм. Гэтэл саяхан тус хотын 3,000 гаруй оршин суугчдаас санамсаргүй түүврийн аргаар эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийж үзэхэд 13 хүн тутмын нэгээс нь коронавирусийн эсрэг биет илэрсэн нь энэ хотод covid-19 бодож байснаас илүү өргөн тархсан байх магадлалтайг харуулжээ.

Энэ магадлал үнэн бол нийт 2,5 сая хүн амтай тус хотод албан ёсоор халдвар авсан нь батлагдсан хүний тооноос 27 дахин их буюу 185 мянган хүн халдвар авсан гэсэн үг юм.

Энэтхэгийн нийслэл Дели хотод мөн үүнтэй адил санамсаргүйгээр сонгосон 21 мянга орчим хүнээс эсрэг биет илрүүлэх шинжилгээ авахад  23 хувиас нь коронавирусийн эсрэг биет илэрсэн байна. Албан ёсны тоо баримтад дурдсанаар 19,8 сая хүн амтай Дели хотод 123 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь хүн амынх нь нэг хувиас бага үзүүлэлт. Харин дээрх тооцооллын дагуу 4,6 сая хүн аль хэдийн коронавирусийн халдвар авсан байна гэсэн үг юм.

Эх сурвалж: Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж