БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэг Хятад, Монгол хоёр талын салбарын судлаачид, эрдэмтэн мэргэжилтнүүдийг урин, “Covid-19” цар тахлын нөлөө ба түүнийг даван туулах асуудлаар “Коронавируст цар тахлын үеийн Хятад, Монгол хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа” сэдэвт анхны цахим форумыг өнөөдөр (2020.07.23) “Zaisan Square center”-т зохион байгуулж байна.
Энэхүү форумыг БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгийн үйл ажиллагаа хариуцсан дэд дарга, "Саусгоби" компанийн Гүйцэтгэх захирал А.Далангурван хөтлөн явуулж буй юм.
“Коронавируст цар тахлын үеийн Хятад, Монгол хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа” форумд Хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгийн ерөнхийлөгч Ян Шаочи, БНХАУ-ын Нийгэм Шинжлэх Ухааны Академийг судлаач Бао Шөнгли, ӨМӨЗО-ы Нийгэм Шинжлэх ухааны академийн Зүүн хойд Ази судлал хариуцсан дарга Фан Лижүн, Нин мужийн Нийгэм Шинжлэх Ухааны Академийн Зүүн хойд Ази судлал хариуцсан дарга Би Дэли Ляо оролцож байна.
Харин Монголын талаас Элчин сайд асан, судлаач, профессор Д.Баярхүү, Элчин Сайд асан Л.Хангай, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, МАОЭНХ дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, “Нэг бүс ба нэг зам” хэвлэл мэдээллийн ассоциацийн ерөнхийлөгч Д.Энхтуяа нар оролцож, илтгэл тавьж буй юм.
Энэхүү форум Бээжин хотын “South Gobi resources” компанийн байр, Улаанбаатар хот дахь Зун-Хуа нийгэмлэгийн байр-Zaisan Square center, Хөх хот дахь ӨМӨЗО-ы Нийгэм Шинжлэх ухааны академийн байранд, Шэнь Ян хот, Ляо Нин мужийн Нийгэм Шинжлэх ухааны академийн байранд тус тус цахимаар явагдаж буй бөгөөд форумын туслан оролцогчоор “South Gobi resources” компани ажиллаж, ZOOM аппаар шууд дамжуулагдаж байна.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цахим форумыг "News" агентлаг, “Mongolian Economic” сэтгүүл, TV2 телевиз болон Монгол дахь Хятадын Ардын сонин, Үндэсний Радио телевизийн сэтгүүлчид сурвалжилж буй юм.
Энэхүү форумоор судлаач эрдэмтэд цар тахлын хүнд үеийн нөлөөг хэрхэн даван туулах, цар тахлын үе дэх хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн салбарын харилцааг зохих ёсоор сэргээж эхлүүлэх тухай ярилцаж байна.
ЗОЧИН 2020-07-23 139.5.216.203
энэ сэтгүүлчид гэж атаархуу хогийн улсдаа дандаа нэгэндээ атаархаж доромжилж байдаг бусад салбарынхан нэгэн рүүгээ дайрхгүй байхад энэ хэдэн эргүү гарууд мэргэжил нэгэндээ атаархаад үхлээ өөрсдөө юу ч хийхгүй дандаа л хар хэлээ унжуулж явна
зочин 2020-07-23 103.14.38.137
Нэг ч хятад судлаач, доктор байхгүй байж эрдэмтдийн хурал гэж худлаа ярихаа болиоч, зүгээр сэтгүүлч иргэдийн санал солилцох суугаа цахим хурал гээч.
batbold 2020-07-23 59.153.114.56
nohoin b**s
tv2 gechjee bas
Shud bayrhuu 2020-07-23 150.129.143.204
Hujaa nar l bn mongoliin devsger enhtiyagaas ehleed
Зочин 2020-07-23 202.131.245.6
Toon dotor useg gej… Enkhtuya end yu hiij yavaan…. haalga andyyrch orj ireed shireegee andyyraad syychihvyy???
Хотын уугуул иргэн 2020-07-23 66.181.186.21
Энэ одоо ямар учиртай хурал вэ.. Хятадын далбаан дор сууж буй манай хэд их л сонин харагдаж байна даа. Монгол улсыг олон улсын шүүхэд өгч хэдэн сая ам, доллар нэхэмжилсэн "Саусгоби" гэх компаний удирдлагуудтай манай хэд сүүвэлдээд л юу л болоод байна даа…. Мөнгө гэж агуу их хүчтэй зүйл байна даа.