Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд өнөөдөр (2020.07.23) Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баярт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, түүнд таван жилийн хорих ял оноогоод байгаа билээ.
Түүнийг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шүүсэн юм. С.Баяр шүүхийн шийдвэр гарсны дараа твиттер хуудастаа “Монгол жиргээний түмэн сайн сууж байгаарай! Санаандгүй гомдоосон байх аваас уучилна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирнэ” хэмээн жиргэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ