Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7-р сард ашиглалтад орно | News.MN

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7-р сард ашиглалтад орно

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7-р сард ашиглалтад орно

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7-р сард ашиглалтад орно

УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа.

Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байна. Одоогоор уг төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 гаруй ажилчин, 510 гаруй машин механизм ажиллаж байна.

Цар тахлын улмаас зарим техник хэрэгслүүдийг гаднаас оруулж ирэх боломж хомсодсон тул монгол инженерүүд төмөр зам барихад шаардлагатай зарим техник хэрэгслүүдийг өөрсдөө зохион бүтээн, ажиллуулж байгааг УИХ-ын дарга сайшааж, коронавирусийн нөхцөл байдлыг боломж болгон ашиглаж байгаа Тавантолгой төмөр замын хамт олонд баяр хүргэлээ.

Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Түүнчлэн БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу далайн боомтын хотууд болон гуравдагч оронд тээвэрлэлт хийх боломж нээгдэж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ.

Одоогоор газар шорооны ажил 92.3, эвдрэл гэмтэл засварлах ажил 94.2, ус зайлуулах хоолойн ажил 79, гүүрийн ажил 56 хувьтай, нийтдээ доод бүтцийн ажлын 83.5 хувь нь хийгдсэн бол дээд бүтцийн ажил 16.7 хувь буюу 42 км төмөр замын үеийг угсраад байна. Барилгын ажил 2022.07.01-нд дуусна.

Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-23 202.21.101.186

жонхуу идсэн 280 сая доллараа нуух юмаа олж дээ. чи ширээнээсээ буугаад шо шаана…

Avatar

Зочин 2020-07-23 182.160.0.29

Яагаад саатуулаад удаагаад байнаа.

Avatar

Зочин 2020-07-23 59.153.85.95

Здаа 2022 онд нүүрс авахаа болино биз.

Avatar

зочин 2020-07-23 192.82.71.198

2010 онд ашиглалтанд орох байсан төмөр зам юмсан, хайран цаг хугацаа, хөрөнгө, экспортын орлогоо алдлаа даа, хэрвээ бид төмөр замтай байсансан бол юун корона нүүрс сая сая тонноор гарч байхгүй юу, заа яаах вэээ, хүлээж л сууядаа, БИД ЧИНЬ.

Avatar

Зочин 2020-07-23 202.126.89.142

Arai chuu olson hatuu valyutaaraa hend ch hereggui Zuunbayan ruu tumur zam tavih neriidleer idej uugaad oros benzin, hyatad tehnikuud hudaldaj avaad shoroond bulaad dashii shog bolgovoo huurhii

Avatar

Зочин 2020-07-23 202.9.40.128

2022.6.30 нд хятад нүүрс түлэхээ болино

Avatar

Зочин 2020-07-23 192.82.76.216

Женко

Avatar

Зочин 2020-07-23 192.82.76.160

Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж