Төр, үйлдвэрлэгч хамтарч хөрөнгө оруулалтаа өсгөнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төр, үйлдвэрлэгч хамтарч хөрөнгө оруулалтаа өсгөнө

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Төр, үйлдвэрлэгч хамтарч хөрөнгө оруулалтаа өсгөнө

Уул уурхай дагасан гадаадын хөрөнгө оруулалт татарч, таатай үзүүлэлт эдийн засагт харагдахгүй болсон энэ үед дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд байдал эсрэгээрээ эргэж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэгчдийн гүйцэтгэж буй ажил нь 6.2 их наяд төгрөгт хүрч улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээнд очжээ. Энэ нь Монгол Улсын хувьд уул уурхай дагасан хөрөнгө оруулалт багассан хэдий ч олон салбарт шингэсэн дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж буйн жишээ хэмээн өнөөдөр болсон “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” дээр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцлон дурдлаа. Энэ ажилд төрийн байгууллагууд оролцож, салбарынхаа хэрэгцээтэй зүйлсийг дотоодын үйлдвэрлэгчдээс авч эхэлсэн нь ахиц гарахад нөлөөлсөн хэмээн онцолж байна.

Өнгөрсөн оны хувьд салбарын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс хангахаар Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамдын зүгээс Аж үйлдвэрийн яамтай санамж бичиг байгуулж байв. Тэгвэл энэ хүрээнд Батлан хамгаалах яам:

  1. Нормын хувцас, зөөлөн эдлэл 3.9 тэрбум төгрөгт
  2. Хүнсний бүтээгдэхүүн 3.2 тэрбум төгрөгт
  3. Эм, ороох боох материал 426,4 сая төгрөгт тус тус дотоодын үйлдвэрүүдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан байна.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хувьд эхний ээлжид сурагчдын дүрэмт хувцсыг дотоодын үйлдвэрлэгчдээс хангасан. Мөн шинээр ашиглалтад орох Ерөнхий боловсролын сургуулийн тавилгыг дотоодоос худалдан авсан. Харин дараагийн ээлжид сургуулийн ширээ, сандлыг дотоодын үйлдвэрлэгчдээс авахаар санамж бичиг байгуулаад байгаа юм.

Нийслэлээс ч мөн дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэмжих эхлэл тавигдсаныг онцлов. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгчийн бүтээсэн “Эко” автобусыг худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлсэн том жишээ бий.

Тэгвэл Сангийн яамнаас энэ онд дараах гурван салбарын тоног төхөөрөмжийг үндэсний үйлдвэрлэгчдээс авах боломжтой хэмээн тооцоолжээ.

  1. Боловсролын салбар 9 500 00 төгрөг
  2. Хөдөлмөрийн салбар 2 000 00 төгрөг
  3. Эрүүл мэндийн салбар 8 430 60 төгрөг

Ийнхүү дотоодын үйлдвэрлэгчдэд нэн тэргүүнд тулгамддаг борлуулалтын асуудалд төрөөс тодорхой бодлогоор дэмжлэг үзүүлж ажиллахаар өнөөдөр ийнхүү хэлэлцэж байна. Харин дотоодын үйлдвэр эрхлэгчдийн зүгээс дараах асуудлыг ярьж байна. Ялангуяа сүүлийн гурван жилд эдийн засгийн нөхцөл тааруухан болсон үеэс худалдан авалт буурсан. Борлуулалтын нэгдсэн сүлжээ, орчин дутмаг байдгаас хүндрэл үүсдэг хэмээн нэг хэсэг нь ярьж байна. Харин нөгөө хэсэг нь бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэхээр хил, гаалийн асуудал хүндрэл болдог гэлээ. Энэ мэт нийтлэг тулгамдсан асуудлыг ч давхар шийдэж өгөхийг энэ үеэр уламжилж байв.

Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн сайд “Цаашид дотоодын үйлдвэрлэл эх орны зах зээлийг хангаж чадах бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын бараанд гаалийн тарифын зохицуулалт хийнэ” гэсэн нь үйлдвэрлэгчдийн таашаалыг хүртэж байв. Худалдан авагчдын зүгээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гэхээр хэт өндөр үнэтэй гэх хариулт хэлдэг. Ялангуяа ноос ноолууран бүтээгдэхүүний өртөг өндөр байдаг нь бэрхшээлтэй байдаг нь “Хэмнэлттэй, үр ашигтай” байх зарчимд нийцдэггүй хэмээн тайлбарлаж байна. Тиймээс өнөөдөр дотоодын үйлдвэрлэлд тулгамддаг нийтлэг асуудлуудыг хэлэлцэж, төрөөс дэмжиж болох бүх хэлбэрээр туслаж, хамтран ажиллан үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхээр болж байна.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

уучлаарай төр хувийн хэвшил 2016-01-15 103.57.94.66

уучлаарай төр хувийн хэвшил хамтран хөрөнгө оруулалт дээшилнэ гэж байдаггүйг Япон болон олон улсын эдийн засагчид, үйлдвэрлэгчид аль хэдийний ойлгоод сул талыг нь мэдчихсэн асуудал шүү. төр зөвхөн үйлдвэрлэгчидийг дэмжиж байна гээд нөгөө л дахин дахин зээл авдаг, нөхдүүдтэйгээ зууралдддаг, энэ нөхдөд хуваарилдаг . тэгсэн мөртлөө бараа бүтээгдэхүүний үнэ асар өндөр байгаад байгаа биз дээ. энэ чинь үйлдвэрлэгчидэд технологио, техникээ сайжруулахад хөрөнгө оруулалт өгөх тусам бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг сул талтай байдаг. эргээд энэ нь эдийн засгаа хорлодог юм. иймд байгаа нөөц дээрээ бүтээгдэхүүнээ гарга үнээ хямдруул, борлуулалтын орлогоос орж ирсэн мөнгөн хөрөнгөөрөө техник, технологио сайжруулах ёстой байдаг гэдгийг харуулж байгаа юм. цалин гэх байх. аль болох чанартай хямдхан түргэн борлуултын олон удаагийн эргэлтээс аяндаа тэр цалингийн фонд .... энэ тэр чинь гардаг. манайхан шиг 4-10 дахин нугарсан ашиг хараад зогсоод байхаар борлуулат яаж бий болох вэ. тэгсэнд орвол мөнгөө хурааж байгаад хувийн хэрэгцээгээ бээжин, эсвэл улаан үдээс хангахаас өөр гаргалгаа худалдан авагч бидэнд алга даа. энэ алдаатай бодлогоо засгийн газар зогсоох нь дээр дээ

Зочин 2016-01-15 43.228.130.93

Орон сууцуудаа энэ 4 уулын дунд барьдагаа болимоор юм. Зуунмод, шинэ нисэх буудал, Майдар бурхан барьж байгаа газар, Налайхад ихээр орон сууц бариад өргөн автрзам хотын төв рүү татаж, мөн хурдны хөнгөн галт тэрэгний төмөр зам бариад иргэдээ саадгүй хотын төвөөс дээрх газар хүртэл явдаг унаагаар хангавал хүмүүс заавал хот руу хошуурч түгжрэл, утаа болгох албагүй. Энийг манайтөр засгийн удирдлага өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Элбэгдорж, УИХ өөрсдөө зориг гаргаад төрийн төв байгууллага болох Ерөнхийлөгч, УИХ, ЗГ, Яам, Агентлагуудыг Улаанбаатараас гаргаж Төв аймгийн Сэргэлэн суманд нүүлгэж байрлуулвал 100.000 хүн хотоос нүүж, тэр хэмжээгээр УБ утаа, яэдангаасаа сална. ЗГ УИХ яам агентлагт нийтдээ 10.000 хүн ажилладаг гэж бодоход тэдний гэр бүл үр хүүхэд нийлээд 40.009 болно. Дээр нь тэдэнд үйлчлэх үйлчилгээний ажилтан, хамгаалалт, дэлгүүр, зоог, колонк, ахуйн үйлчилгээ, сургууль эдгээр үйлчилгээ үзүүлэгчдийн гэр бүл гээд яг нийслэлийн функци үзүүлэх ажилтан, үйлчилгээний ажилтан гэр бүлтэйгээ нийлээд 100.000 хүн Улаанбаатараас холдоход л энэ Улаанбаатарын удаа эрм багасахаар байна. Утааг банасгахын тулд дарга нар өөрсдөө үлгэр жишээ болж Улаанбаатар хотоос нүүж бусдыг уриалах ёстой. Дарга нар өөрсдөө өөр газар шинэ нийслэл хотоо байгуулах хэрэгтэй. Шинэ нийслэлдээ шинэ нэр өгөх уралдаан заралая. Шинэ нэрээ бэлгэ дэмбэрэлээ сайн бодож дээр нь бас хэт урт биш нэртэй байхаар бодоё

зочин 2016-01-15 202.9.40.72

энэ төр засаг хямрал энэ тэр гээд гоншигноод байгаад байлгүйгээр хямрал, бэрхшээлтэй байдлын эсрэг бололцооныхоо хүрээнд тэмцэж байгаа нь тун талархууштай байна. Зөв зөв арга хэмжээ авч байгаад нь баярлаж байна. Магадгүй энэ байдал нь зарим нам хүчин, хүмүүст таалагдахгүй байгаад байх шиг байгаа юм. АН-ын засаг сайн ажиллаж байна шүү дээ. Мундаг байна.

Зочин 2016-01-15 71.198.253.33

Uul uurhaigui sonono bizdee hoorhii.gadniihan mongoliin toriig hulhi hulgaich gedgiig n meddeg bolohoor itgeh u

Зочин 2016-01-15 122.201.31.188

Худлаа л ярихаас цаашгүй. Төрөөс хулгайлдгаа зогсоогооч.

М. Цэндэнжамц 2016-01-15 202.9.40.68

Эрүүл мэндийн тухай. Хүүдүүд пирошгийнд хордож байна. Харин 21-р сургуульийн цайын газард пирошкий байна. Голон хүүхдүүд хорддогийг анхаар харин эцэг эхчүүд хүүхдээ сайн хэлж байгаарай Голон 46 хүүххэд хордож байна тэрний талан эмчлэгдээгүй байна та энэ мэдээлииг манай сайд нд орон уу www.эмч.мн хаягаар орон уу.

иргэн 2016-01-15 202.9.41.36

Энд яг жинхэнэ vлдвэрлэгчид оролцож чадсан юмуу? Зураг харахад ногоо л худлаа vнэн нь мэдэгдэхгvй сонин юм ярьдаг тороос цалин авдаг тарган тарган, уур хvргэм гарууд л харагдана. Эсвэл сонгуулийн шоу нь юмуу?

Зочин 2016-01-15 59.153.115.173

манайхан 2 фронт дээр зэрэг амжилт олох юм яриад байх юм энэ засгийн бодлого нь. капитализмын жам чинь энэ боломжгүй гэдгийг харуулсан ш дээ. уул уурхайгаа илүү дагнавал үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар буурна. уул уурхайгаар хөгжсөн орон байхгүй л гэж байгаа юм даа.

РАВДАН 2016-01-15 202.70.46.216

ЭНЭ НЕАНДЕРТАЛЬ ХҮН УГ НЬ ДОТООД ҮЙЛДВЭРИЙН БОРОХО ШИЙДЭМ ҮҮРЧИХСЭН ЗУРГАА ТАВИУЛЧИХСАН БОЛ Ч ИЛҮҮ ҮНЭМШИЛТЭЙ Л БАЙХ БАЙЛОО!

Зочин 2016-01-15 103.229.122.53

ха хаха гүэ мөн гуцажиугаа юм шүү, ямар бузартай шооч байна аа

ХУДЛАА ШОУУ 2016-01-15 202.9.40.173

ХУДЛАА ШОУ ХУДЛАА ШОУУУ ХУДЛАА ШОУ