Хөл хорио үргэлжилбэл 7 сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүй | News.MN

Хөл хорио үргэлжилбэл 7 сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүй

Хөл хорио үргэлжилбэл 7 сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүй

Хөл хорио үргэлжилбэл 7 сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүй

Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл огцом мэдэгдсэн талаар НҮБ-ын Хүн амын сан мэдээлж байна. Тодруулбал, НҮБ-ын Хүн амын сангийн хийсэн олон улсын судалгаагаар цар тахлын тусгаарлалт ирэх зургаан сарын турш үргэлжилбэл эрүүл мэндийн салбарт ихээхэн гарз хохирол учрах бөгөөд бага болон дундаж орлоготой орны нийт 47 сая эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хомсдолд орж, цаашлаад долоон сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүйг анхааруулжээ.

Монгол Улсад ч гэсэн энэ асуудал тойроод өнгөрөх биш дайраад өнгөрч байгааг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийхан учирлаж байна.  Тухайлбал, 2020 оны эхний гурван сард НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байруудаар үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 87 хувиар нэмэгдсэн байна.

“Дэлхийн хүн амын нөхцөл байдал” тайлан гарсантай холбогдуулан өнөөдөр /2020.07.23/Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яам болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй хамтарсан цахим уулзалт зохион байгууллаа.

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава: Та бүхний мэдэж байгаачлан, Засгийн газраас эртлэн авсан арга хэмжээ, иргэдийн хариуцлагатай байдлын ачаар Монгол улс Covid-19 цар тахлын тархалтыг амжилттай барьж байгаа билээ. Гэвч Монгол улсад Covid-19 цар тахлын дүнд үүсээд байгаа ноцтой асуудлуудын нэг яах аргагүй жендэрт суурилсан хүчирхийлэл юм. Мөн хүүхдийн эсрэг бие махбодийн, сэтгэл санааны болон үл хайхрах хүчирхийлэл нэмэгдэж байна.

Хөл хорио тогтоож сургуулиудыг хаах зэрэг цар тахлын эсрэг хамгаалалт, урьдчилсан сэргийлэлтийн дэглэмүүдтэй холбоотойгоор гэр бүлд сэтгэлзүйн болон эдийн засгийн дарамт нэмэгдэж, энэ нь цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл болох тохиолдол нэмэгдэж байна.

НҮБ-ын Хүн амын сангийн тооцооллоор иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах дэглэм хүчинтэй байх зургаан сар тутамд дэлхий даяар нийт 31 сая орчим жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэнэ гэсэн таамаг бий. Энэ бол зөвхөн одоогийн нөхцөл байдал. Харин ирээдүйд “сүүдрийн цар тахал” гэгдэх асуудал үүнээс ч илүү муудаж болзошгүй.

Иймээс бид Монгол Улсын Засгийн газар болон бусад хамтрагчиддаа охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд таньж, шаардлага хэрэгцээгээр хангахад чадах бүхнээ хийхийг уриалж байна.

Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра: Охид эмэгтэйчүүдийн эрүүл, аюулгүй байдал нь НҮБ-ын Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрт амин чухал асуудал болон туссан билээ. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн Зорилт 5 буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, бүх охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилт нь дэлхийн өнцөг булан бүрд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг тусгайлан онцолдог юм.

Гэвч Covid-19 цар тахал нь бидний өнгөрсөн 10 жилд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ололтуудыг хойш татахуйц нөхцөл байдал үүсээд байна. Хямралын үед эмзэг бүлгийнхэн жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх магадлал улам нэмэгддэг.

Хөл хорионы дэглэм Монголд Covid-19 цар тахал тархахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч үүний дүнд олон эмэгтэйчүүд, залуучууд аюултай нөхцөл байдалд орж байна. Монгол даяар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, тусламж эрж буй хохирогчдын тоо нэмэгдэж байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: Улсын хэмжээнд 2020 оны эхний сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 71 хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Харин 2020 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3131 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61.6%-иар өссөн үзүүлэлт гарлаа. Үүнтэй холбоотойгоор Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн ариун цэвэр, халдваргүйтгэлийн хэрэгцээ нэмэгдэж, зардал өсч, санхүүжилтийн хомсдол үүссэн. Тодруулбал, хамгаалах байрны хоол хүнс, цахилгаан, халаалт, цэвэр бохир, ажилтнуудын цалин, бусад урсгал зардлууд гэх мэт. НҮБ-ын Хүн амын сангаас итгэлтэй утасны үйлчилгээг өргөжүүлж, гурван зөвлөгчийг 24 цагаар ажиллуулах зардлыг төслийн хүрээнд зохицуулалт хийж өгсөн. Энэ хугацаанд 158 хүн зөвлөгөө авсан. Хамгаалах байранд байрлаж буй эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн багц бэлтгэн хандивласан. Харин манай байгууллагын зүгээс энэ хугацаанд дотоод, гадаадын донор, санхүүжүүлэгчдээс ариун цэвэр, халдваргүйтгэлийн зардал, хөрөнгө босгож байна. Цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ. Үүнд:

  • Зөвлөгөө өгөх үйлчилгээ, түр хамгаалах байруудын ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хоол хүнсний нөөцийг бүрдүүлэх;
  • Үйлчилгээг тасралтгүй явуулах нөхцөлийг хангах;
  • Итгэлийн утасны 24 цагийн үйлчилгээг цаашид үргэлжлүүлэх;
  • Эрчүүд, олон нийт рүү чиглэсэн ухуулга, сурталчилгааны ажлын хүртээмжийг дээшлүүлэх;
  • Эрүү, зөрчлийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгоход нөлөөлөх;
  • Улс, орон нутгийн төсөвт нөлөөлөх шаардлага бий болж байна.

Цахим уулзалтын үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол улсын хууль 2016 онд батлагдаж, Гэр бүлийн хүчирхийллийг /ГБХ/ гэмт хэрэгт тооцох болон хохирогч хамгааллын тогтолцоо болон  хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгосон_

Бодлого боловсруулах, үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай тоон мэдээлэл цуглуулахад онцлон анхаарч, Жендерт суурилсан хүчирхийлэл /ЖСХ/ Үндэсний хэмжээний судалгааг анх удаа хийж, хүчирхийллийн дуудлага мэдээллийг бүртгэх eGBV болон хохирогчдод үзүүлэх үйлчилгээний мэдээллийн санг байгуулсан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үндэсний зөвлөл, орон нутгийн дэд зөвлөл, анхан шатны түвшинд ажиллах хамтарсан багууд байгуулагдан, чадавхжиж, үйл ажиллагаа нь тогтмолжсоноор ЖСХ/ГБХ-тэй тэмцэх салбар хоорондын олон талт хамтын ажиллагаа бэхэжсэн. 

Хүчирхийллийн хохирогчдод зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрууд 20 аймаг, Улаанбаатар хотод байгуулагдан хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай цогц үйлчилгээг үзүүлэн улсын болон орон нутгийн төсвөөс 2019-2020 онд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажиллаж байна.

Олон нийтийн мэдлэг хандлагад нөлөөлөх ухуулга нөлөөлллийн аяныг салбар хоорондын хамтын ажиллагаагаар үндэсний хэмжээнд зохион байгуулснаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2016-2020 оны хооронд 32%-иар буурч, зөрчил нэмэгдсэн нь хүчирхийллийг үл тэвчих хандлага олон нийтийн дунд нэмэгдэж, хүчирхийллийн тохиолдлыг мэдээлэх болсныг харуулж байна гэсэн юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-23 66.181.184.97

гэр хорооллын гудмуудаар дүүрэн эр, эмгүй хар өглөөнөөс согтуурхсан, шөнөжин архидсан, тасарсан хүмүүс маш их болсон нь анзаарагдаж байна. Бараг л хуучны өвгөнтийн архичид шиг

Avatar

иргэн 2020-07-23 202.126.88.151

Өөрөө өөрсдийгээ аваад явж чадахгүй хүний мэдлийн эд хогшил шиг яриад байдаг ямар гээчийн хүмүүжил тогтоо вэ энэ нийгэмд? Залуучууд тийм хачин мал шиг болоогүй биздээ? Хачин юм бичиж улсад даатгадгаа болимоор байна даа.

Avatar

Zochin 2020-07-23 14.35.207.208

Hil, hol horio togtooj ajil hiih durgui humuust buur saihan zavshaan olgoson tor zasag shuude. Olon arvan huuhduud emegteichuud etseg ehchuud ger buliin huchirhiilel tanhairald olon arvaaraa ortoj bgaashde. Ene baidal bodolgui tor zasgiin hiidel yum

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

Гантулгын жишээн дээр бол бид зүгээр л нэг баагийг дараалсан хүчингийн хэрэгт нь ялласанаас биш нийгмийнхээ зохисгүйгээр тогтсон моралийг ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг. Гэтэл бас энд бид зөвхөн Бандаашийг л хэлэлцэж буй болохоос өсвөр насныхны явдал, хонины бэлчээр дээр эсвэл болзоон дээрээ даруулдаг дэндүү түгээмэл жишээг огт яриагүй байна шүү дээ. Хэрэв энэ бүхнийг нэгэтгээд баримт судалгаатай тооцоо хийж үзвэл бид ариухан цагаахан гэгдэх мөртөө дэндүү хар толботой ард түмэн гэдгээ

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй бол энэ нь өөрөө маш том төөрөгдөл болох нь ямар ч балай хүнд ойлгомжтой байхаар тийм том тоо, статистик гарах нь ээ. Тэгэхээр хүлээн зөвшөөрөхийн хэрэгцээ их байгаа биз? Хамгийн нэгдүгээрт асуудлаа хүлээн зөвшөөрөх юм байна. Энэ бол буддын сургаалаар сэхээрэл юм. Шинжлэх ухаанаар бол шалтгаант үндэслэлийн зарчмаар байгаа бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрчихвөл юу болох вэ? Өөрийгөө муухай, хариуцлагагүй байгаагаа бодитоор мэдэрсэн бол түүнээс гара

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

х арга замаа хайж эхэлдэггүй тийм эрүүл ухаант бодгаль, мэдээж хүн төрөлхтний хүрээнд огт байдаггүй хэрэг. Найдвар эсвэл үндэслэл нь ердөө л энэ. Мэдээж нийтлэг шинжтэй асуудал дээр нийтлэг шинжтэй гарц, шийдэл л яригдаж таарна. Бас арга зам нь Марксист Ленинист маягийн амьдрал дээр хэрэгжих боломжгүй төгс зарчим биш арай бодитой манай тохиолдолд бага зэрэг даржин бүр тодорхой хэлбэл хүчирхийллийг тодорхой хэмжээгээр агуулсан шинжтэй л байх болов уу. Тэр нь миний хувьд гэхэд хүүхдээ загнаж зандр

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

ахаас өгсүүлээд хаяа гар хүрчихдэг тэгэхдээ заазуурдахгүйгээр арай наана нь асуудлыг шийдэх тийм л хэм хэмжээ байх юм. Гэхдээ би энд зөвхөн хүчирхийллийн гэж бидний шинээр томъёолсон ай савын хүрээнд л ярьж буй болохоос хүүхдээ хүмүүжүүлэх өөр бусад урамшуулах, хайрлах энхрийлэх, туслах дэмжих гэх мэт аргуудыг дурьдаагүй байна шүү дээ. Гэхдээ миний бодоход бид аргаа олохгүй жаахан мунгинаж л яваа болохоос энэ цаг үе нийгэмд амьдарч буйн маань давуу тал маш их гэдгийг дурьдахгүй бол хүний үнэргүй

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

юм болох байх. Жишээ нь гэхэд ардчилал, хүний эрхийн ололт дээр би гэр бүлийнхээ дунд чөлөөтэй ярилцах боломжийг олсон. Гэм буруугийн тухай түүний үр дүнгийн тухай намайг бага байхад аав ээж маань тогтсон тодорхой нэг загварыг жишээлээд ярьдаг. Би түүнээс уйдчихдаг байсан. Тэгвэл одоо би буруугаа хүлээхгүй яваад байвал яах вэ гэдэг асуудал дээр ерөнхийлөгчийг шууд жишээлдэг. Ийм нөхөр болно оо гэж. Худал хулгай нь дэндсээр, хэдий өөрөө завшсан ч бүхэл бүтэн улсаа сүйрүүлэх хэмжээнд очдог юм гэж.

0 0
Avatar

Зочин 2020-07-23 80.217.157.59

Гар хүрч огт болохгүй! Чам шиг хүмүүсийн тухай наад дээр чинь бичсэн бна. Хүчирхийлэгч гэдгээ хүмүүс мдхгүй бгаан нэг жишээ бол өөрөө бна. Хааяа гар хүрдэг хүмүүс хамгийн энгийн жишээ.

1 0
Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

Хүчирхийллийг шийдэх асуудал нэг талдаа ингээд мухардалд орж байгаа биз? Тэгвэл асуудлыг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй юм биш үү? Хүчирхийллийг бид ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Эсвэл бидний хүчирхийлэл гэж хараад байгаа тэр зүйл энэ нэр томъёонд хамаарахгүй ойлголт байж болно. Асуудлыг харах өнцгөө өөрчлөхгүйгээр зүтгэвэл энэ нь өөрөө хүчирхийлэл болдогийг өнгөрсөн нийгэмд бид өөрсдийн бие дээр туршсан шүү дээ. Шинжлэх ухааны хэлээр үүнийг үзэл суртал гэсэн. Буддын сургаали

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

ар энэ бол мунхаглал болоод илүү системжихээрээ төөрөгдөл болчихож байна. Төөрөгдсөн нийгэм яадаг вэ? Дампуурдаг. Дампуураа л биз дээ? Харин төөрөгдөлд орсон нийгэм тэр төөрөгдлөөс механик байдлаар гарлаа ч буцаад тэр төөрөгдөл рүүгээ тэмүүлэх рефлекстэй болчихдог юм байна гэдгийг л манай өнөөгийн нийгмийн элдэв туйлшралаас харж байна, миний хувьд. Улаан цайм бодит амьдрал дээр хэрэгжихгүй зарчмаар өөрсдийгөө зовоож шахаж буй байдлаас үүнийг хялбархан харчихаж болж байна. Эрүүлээр сэтгэхэд шүү.

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

Нэг жишээ нь бандааш мөн биз дээ? Гантулгыг бид улс төрийн талаас нь золиос болгоод, гэмт хэргийн талаас нь тухайн нэг тохиолдол, гэмт үйлдэл болгоод шүүгээд л өнгөрсөн. Магадгүй хэн ч түүний ёс суртахуун талаасаа улс төр дөх томоохон төлөөлөл болохыг ажиглаагүй, эрэгцүүлээгүй байх. Миний хувьд 76-н 1-2 нь бандаашны хэрэгт улаан цайм гардуулсныг энэ нь ерөөсөө манай үндстний мөн чанар, сэтгэлгээний түвшний бодит хэмжүүр гэж л харсан. Пропорциор буулгаад харвал тийм ёс суртахууны доогуур түвшний

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

хэсэг, цөөнх 3 сая хүн дотор тэр тусмаа магадгүй угсаатны цөөнхийн хувьд илүүтэйгээр, тоон утгаар авч үзвэл 100 мянгаас доошгүй гаж төлөвшилтэй нөхдүүд явж байх нь ээ дээ? Тийм боломж байна. Я ар ч байсан энэ бол бодит нөхцөл. Би нэг зүйлийг цохох дуртай. Асуудлыг шийдэхийн тулд эхлээд шийдэл чухал биш хамгийн түрүүнд тэр асуудлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг юм байна аа гэж. Чухамдаа Достоевскийг унших үед надад төрсөн санаа л даа. Асуудлаа хүлээн зөвшөөрнө гэдэг тэр асуудлыг шийдэхэд асар

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

том алхам хийлээ гэсэн үг байдаг юм байна. Гантулгын жишээн дээр энэ яаж буувал зохих вэ? Гантулгын хувьд бол өөртөө "чи үнэхээр буруу төлөвшилтэй нөхөр юм байна аа" гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Нийт монголчуудын хувьд бол дээрхийн дагуу үнэхээр манай үндэстэнд төдий тооны гаж нөхдүүд байгаа нь тодорхой буюу ерөөсөө бид чинь нэг тийм доогуур түвшний төлөвшилтэй байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх. Дээр дурьдсанаар бид Гантулгыг л шүүснээс биш нийт нийгмийн хувьд ийм дүгнэлт, хүлээн зөвшөөр

1 0
Avatar

Зочин 2020-07-23 94.255.128.14

Тийм шүү! Зөвшөөрөх! Асуудлаа харж чадаж бгаа гэсэнтэй адил. Тэгвэл хариултаа хайж эхлэх юм. Яг л тоо боддог шиг. Юуг олох вэ гэдгийг мэдвэл тэрийгээ олох гэж …

0 0
Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

Зарим нэг зүйлийг хүчээр ч юмуу нийгмийн хуулиар шийдэх боломжгүй гэдгийг л байгаль эх бидэнд сануулаад байгаа юм биш үү? Хүн чинь өөрөө адгуус учраас түүний амьдралын багагүй хэсгийг адгууслаг зөн нь хөтлөх учиртай ч юм билүү.

Avatar

Зочин 2020-07-23 185.124.29.102

АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ДӨВЧИГНӨСНИЙХ НЬ ХАРИУ НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Шведээс 2020-07-23 90.129.202.101

Аль 4 сард гэр бүлийн хүчирхийлэл монголд 47 % нэмэгдсэн гэж тоо гарсан бсан. Аймшиг. Арга хэмжээ яаралтай авах ёстой. Ш.у тай тоо тооцоотой шийдвэрүүд гаргаж чадахгүй бна.

Avatar

Шведээс 2020-07-23 90.129.202.101

Цэцэрлэг бага дунд сургуулиа хэвийн явуулвал болмоор л бна. Цаашдаа сургууль хэвийн явагдхаас өөр арга бхгүй. Швдэд хүүхдийн болон сургуульд ажилдаг хүмүүсийн өвчлөл бага бсан. Сургуулиа эрт нээж явуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-07-23 202.179.25.144

сургууль цэцэрлэгийг нээж болохгүй. Монгол Швед биш гэдгийг сана.Гадны орныг дуурайх хэрэггүй. Хүүхдээ гэрт нь байлга. Эсвэл Швед яв.

Avatar

Шведээс 2020-07-23 80.217.157.59

Хүүхдийн өвчлөл- хүндрэл бага бгаа дээр үндэслэж, мөн сургууль хаагдсанаас гарах үр дагаварыг тооцож сургуулиа хаагаагүй. Сургууль хаахад вирусын өвчлөлөөс илүү үр дагавар гарах бсан учир хаагаагүй.

Avatar

Зочин 2020-07-23 122.201.24.221

hudal2 nub gej baruunii saldaa p***a hudal medeelel taraaj mongolchuudiig daraagiin nuhend ungaah gej bgaam

Avatar

Зочин 2020-07-23 202.126.89.22

Тэгээд яг яах естой бэ?!! Баахан худлаа хуралдсан хумуус. ОУБ ажил хийсэн дур ойрдоо их эсгэх боллоо, нилээд менгетэй болж дээ!!!

Avatar

Зочин 2020-07-23 103.212.118.127

ацдахаар жирэмсэлсэн тохиолдол бий

Avatar

Зочин 2020-07-23 202.9.46.129

Аав ээж нь ажилгүй орлогогүй болчихоор бухимдал нэмэгдэх нь гарцаагүй. Дээр нь хүүхдүүд нь сургууль цэцэрлэггүй, өдөржин гэртээ. Ингээд гэр бүлийн гишүүд бүгд уурлаж бухимдаж байна. Дэлхий даяараа ингэж байна гэж зарим хүмүүс хэлэх юм. Манайх ингэхгүй байж болох байсан. Үнэхээр дотроо алдаагүй л бол нийгмийн энэ бүх асуудлыг тойрч гарч болох байсан. НҮБийн энэ өндөр цалин хангамжтай бэртэгчингүүд манай ЗГ-т шахалт үзүүлэхгүй, таг дуугай суусаар байгаад энэ боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж