Канье Уэст хадам эхээ “Крис Жон Ун” хэмээгээд, эхнэрээсээ салах гэж байгаагаа зарлажээ | News.MN

Канье Уэст хадам эхээ “Крис Жон Ун” хэмээгээд, эхнэрээсээ салах гэж байгаагаа зарлажээ

Канье Уэст хадам эхээ “Крис Жон Ун” хэмээгээд, эхнэрээсээ салах гэж байгаагаа зарлажээ

Канье Уэст хадам эхээ “Крис Жон Ун” хэмээгээд, эхнэрээсээ салах гэж байгаагаа зарлажээ
File photo dated 09/02/20 of Kim Kardashian and Kanye West. Kanye West has congratulated wife Kim Kardashian on "becoming a billionaire" after it was announced she was selling a stake in her beauty brand for 200 million dollars (about £162 million).

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаад зогсохгүй эхний сурталчилгаагаа хийгээд удаагүй байгаа Канье Уэст өөрийн твиттер дээр эхнэрээсээ салах бодолтой байгаагаа нийтлээд, удалгүй устгажээ.

Тэрбээр сонгуулийн эхний сурталчилгааны уулзалт дээрээ илтгэл тавьж байгаад өдгөө долоон настай охин Норт Уэстийг анх аборт хийлгэх гэж байсан талаараа ярьж, нулимс унаган удирдлагаа алдсан билээ. Удалгүй тэрбээр Вайоминг дахь гэртээ ирээд мэргэжлийн хүмүүсээс тусламж авахаас татгалзан, оронд нь твиттер дээрээ хэд хэдэн үг нийтэлж, түүнийгээ устган сэтгэл санаа тогтворгүй байгаагаа харуулсан юм.

Хоёр өдрийн өмнө/2020.07.21/ тэрбээр эхнэрээсээ салахаар хичээж байгаагаа тайлбарлан, хадам эх Крис Женнерийн тухай ярихдаа нэрийг нь Крис Жон Ун хэмээн өөрчилж бичсэн байна.

Мөн тэрбээр Ким, Крис хоёрыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийх нь талаар нийтэд дэлгэсэнд уурлаж, тэр үйлдлийг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхалттай холбон тайлбарласан байна. Цаашлаад “Get Out хэмээх кино яг л миний амьдралтай адилхан байна. Намайг охиныхоо тухай ярьж уйлснаас болоод Ким над дээр эмч дагуулан ирж, тэр кинон дээр гардаг шигээр хорихыг оролдож байна” хэмээн бичжээ.

Тэрбээр долдугаар сарын 19-нд олны өмнө үг хэлж байгаад гэр бүлийнхээ талаар “Би охиноо алах шахсан. Найз охин маань над руу хашгирч, уурлаад, би бодолд дарагдаад сууж байсан үеийг би тод санадаг. Тухайн үед би дуу хийгээд, олон хүүхнүүдтэй наргиж цэнгээд, сахилгагүйтэж явлаа. Гэтэл Ким надад жирэмсэн болсноо хэлсэн. Түүнийг нь би сонсмогцоо баярлах гэснээ гэнэт бодолд дарагдсан юм. Тэр минь уйлж байлаа. Нэг сар, хоёр сар, гурван сар өнгөрсөн. Бид хүүхдээ төрүүлэхгүй гэж ярилцсаар л байлаа. Түүний гарт уухад бэлэн зулбуулах эм байсаар л байлаа” хэмээн ярихдаа сэтгэлээ барьж дийлэлгүй уйлсан юм.

Харин Ким Кардашианы хувьд нөхөр нь ийнхүү хэт хувийн мэдээллээ дур мэдэн олонд тайлагнасанд нь асар их уурлаж байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
14
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-23 192.82.77.11

Үнэхээр эрүүл бус.Яаг солиотой.

Avatar

Зочин 2020-07-23 66.181.186.160

Har sarmagchin

Avatar

ЗАЙЛ 2020-07-23 202.9.40.93

Үхэр монгол гэдэгтэй агаар нэг сонсогдож байна малаа

Avatar

Dandar 2020-07-23 66.181.179.212

KW erunhiilugch bolvol KK gd tasarhai terguun hatagtaitai boloh n de

Avatar

Зочин 2020-07-23 176.63.23.193

Барууны одууд алдартнууд ихэнх нь сэтгэц хэвийн бус депресс стрессд идэгдсэн

Avatar

Зочин 2020-07-23 66.181.161.1

Эндээс бид нэг зүйлийг олж харж болж байна. Чухамдаа өөрсдийгөө. Ямар байна? Байж байгаад нэг их амжилтанд хүрнэ. Толгой нь эргэнэ. Хөл толгойгоо солино. Гэр орныхоо хэргийг ажил дээрээ ярина. Ажлаас олсон бухимдлаа гэртээ тайлна. Машинаа солино. Удахгүй гэр бүлээ солино. Тэгээд аз байвал тэрбумтан болоод эх орноо солино. Азгүйдвэл өөрийгөө иж бүрэн солих гээд мөнгө нь хаа ч үгүй тарчилсаар зүйл дуусна. Хүүхдийг хоолонд нь цатгалан байлгаж, дутагдах гачигдах мэдрэмжийг нь аль болох дарж өсгө. Ух

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж