Канье Уэст хадам эхээ “Крис Жон Ун” хэмээгээд, эхнэрээсээ салах гэж байгаагаа зарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Канье Уэст хадам эхээ “Крис Жон Ун” хэмээгээд, эхнэрээсээ салах гэж байгаагаа зарлажээ

Канье Уэст хадам эхээ “Крис Жон Ун” хэмээгээд, эхнэрээсээ салах гэж байгаагаа зарлажээ
File photo dated 09/02/20 of Kim Kardashian and Kanye West. Kanye West has congratulated wife Kim Kardashian on "becoming a billionaire" after it was announced she was selling a stake in her beauty brand for 200 million dollars (about £162 million).

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаад зогсохгүй эхний сурталчилгаагаа хийгээд удаагүй байгаа Канье Уэст өөрийн твиттер дээр эхнэрээсээ салах бодолтой байгаагаа нийтлээд, удалгүй устгажээ.

Тэрбээр сонгуулийн эхний сурталчилгааны уулзалт дээрээ илтгэл тавьж байгаад өдгөө долоон настай охин Норт Уэстийг анх аборт хийлгэх гэж байсан талаараа ярьж, нулимс унаган удирдлагаа алдсан билээ. Удалгүй тэрбээр Вайоминг дахь гэртээ ирээд мэргэжлийн хүмүүсээс тусламж авахаас татгалзан, оронд нь твиттер дээрээ хэд хэдэн үг нийтэлж, түүнийгээ устган сэтгэл санаа тогтворгүй байгаагаа харуулсан юм.

Хоёр өдрийн өмнө/2020.07.21/ тэрбээр эхнэрээсээ салахаар хичээж байгаагаа тайлбарлан, хадам эх Крис Женнерийн тухай ярихдаа нэрийг нь Крис Жон Ун хэмээн өөрчилж бичсэн байна.

Мөн тэрбээр Ким, Крис хоёрыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийх нь талаар нийтэд дэлгэсэнд уурлаж, тэр үйлдлийг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхалттай холбон тайлбарласан байна. Цаашлаад “Get Out хэмээх кино яг л миний амьдралтай адилхан байна. Намайг охиныхоо тухай ярьж уйлснаас болоод Ким над дээр эмч дагуулан ирж, тэр кинон дээр гардаг шигээр хорихыг оролдож байна” хэмээн бичжээ.

Тэрбээр долдугаар сарын 19-нд олны өмнө үг хэлж байгаад гэр бүлийнхээ талаар “Би охиноо алах шахсан. Найз охин маань над руу хашгирч, уурлаад, би бодолд дарагдаад сууж байсан үеийг би тод санадаг. Тухайн үед би дуу хийгээд, олон хүүхнүүдтэй наргиж цэнгээд, сахилгагүйтэж явлаа. Гэтэл Ким надад жирэмсэн болсноо хэлсэн. Түүнийг нь би сонсмогцоо баярлах гэснээ гэнэт бодолд дарагдсан юм. Тэр минь уйлж байлаа. Нэг сар, хоёр сар, гурван сар өнгөрсөн. Бид хүүхдээ төрүүлэхгүй гэж ярилцсаар л байлаа. Түүний гарт уухад бэлэн зулбуулах эм байсаар л байлаа” хэмээн ярихдаа сэтгэлээ барьж дийлэлгүй уйлсан юм.

Харин Ким Кардашианы хувьд нөхөр нь ийнхүү хэт хувийн мэдээллээ дур мэдэн олонд тайлагнасанд нь асар их уурлаж байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
15
БурууБуруу
14
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж