Facebook-ийг Германы шүүх хууль зөрчсөн гэж үзжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Facebook-ийг Германы шүүх хууль зөрчсөн гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Facebook-ийг Германы шүүх хууль зөрчсөн гэж үзжээ

Германы дээд шүүх анхан шатны хоёр шүүхийн шийдвэрийг үндэслэн цахим сүлжээн дэх танилууддаа Facebook-т хаяг нээхийг ятгадаг Facebook-ийн автомат хүсэлтийг хууль бус гэсэн шийдвэр гаргажээ.

 

Холбооны шүүх бүрэлдэхүүн Facebook-ийн “friend finder” “найз хайх”холбоосыг Холбооны улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн, далд сурталчилгааны нэг хэлбэр гэж үзсэн байна.

 

Холбооны дээд шүүх ийм шийдвэр гаргахдаа Facebook хувийн нууцад халдсан гэж Европын иргэдийн гаргасан гомдолд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрүүдийг үндэслэжээ.

 

Facebook –ийн find-a-friend холбоос нь хэрэглэгчийн электрон шуудангийн хаягийн бүртгэл рүү нэвтэрч, бүх танилуудад, ялангуяа нийгмийн сүлжээнд бүртгүүлж, гишүүн болж амжаагүй нэгэнд хүртэл Facebook-д элсэх урилга илгээдэг. Ингэснээр Facebook хэрэглэгчийн хувийн мэдээллийн санг дураараа ашиглан, өмнөөс нь сурталчилгаа явуулдаг болж таарч байгаа юм. Ийм гомдлыг Германы Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас гаргасан байна.

 

Холбооны шүүх мөн тус улсын Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн тул Германд үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж үзсэн байна.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-15 49.0.204.42

Порно бизнесээ хааж чадахгүй байжийж Европынхон нээх том мораль ярьдын

Зочин 2016-01-15 103.10.22.171

Маш сайн удахгүй дэлхий даяараа фейсбүүк гээч америкийн тагнуулын программыг хаах хэрэгтэй. хамаг мэдээллийг америкийн ХМТ-ны мэдээллийн бааз руу хуулж байдаг, хүний хамгийн нууц гэсэн зэрэг хөрөг мэдээлэл бүх юмыг хулгайлж авдаг. за тэгээд хамаг цаг завны дайсан, хүүүхдийн хүмүүжлийг эвдэж байгаа эд. одоо хүүхдүүд хүүхнүүд фейсбүүкгүйгээр амьдарахгүй юм шиг донтож өвчилж эхэлж байгаа. үүнийг нэг л өдөр байхгүй болгох хэрэгтэй

Андуураад байна 2016-01-15 122.201.21.16

Та том эндүүрч байна. Сурталчилгааг таны нэрээр хийх нь хууль төдийгүй ёс зүйд ч үл нийцнэ...

Зочин 2016-01-15 103.229.122.53

ардчилал биш юмуу

Зочин 2016-01-15 202.179.25.181

Жинхэнэ ардчилал нэг хүний эрхээр нөгөө хүний эрхийг хязгаарладаггүй.