Хүүхдээ дагуулан банк дээрэмдсэн эрийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Хүүхдээ дагуулан банк дээрэмдсэн эрийг баривчилжээ

Хүүхдээ дагуулан банк дээрэмдсэн эрийг баривчилжээ

АНУ-ын Охайо мужийн Мауми хотод хүүхдээ тэвэрсэн нэгэн эр “Directions Credit Union” банкыг дээрэмдсэн хэрэг Мягмар гаригт /2020.07.21/ гарчээ. Тэрбээр банканд хүүхдээ тэврэн орж ирээд теллер дээр очин мөнгө өгөхийг шаардан, үгүй бол тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байна. Тэр эхний теллерээс 9,000 ам.доллар өгөхийг шаардсан бөгөөд теллер шүүгээнд нь яг хэр хэмжээний мөнгө байгааг мэдэлгүй шууд өгчээ. Ингээд дараагийн теллер дээр очиж тодорхой хэмжээний мөнгө аваад зугтжээ.

Түүнийг тус хотын цагдаа нар Мягмар гаригийн орой олж баривчилсан бөгөөд тэрбээр нийт 12 мянган 300 ам.доллар банкнаас авч гарсан байв. Харин хүүг ээжид хүлээлгэн өгсөн байна. Гэмт этгээд нь 38 настай Стивен Козак гэгч бөгөөд түүнийг хяналтын камерын дүрс бичлэгээс зургийг буулгаж, эрэн сурвалжилснаар олж илрүүлсэн байна.

Эх сурвалж: RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж