"Украин дахь хүний эрхийн байдлын тухай тайлан"-г гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

"Украин дахь хүний эрхийн байдлын тухай тайлан"-г гаргажээ

"Украин дахь хүний эрхийн байдлын тухай тайлан"-г гаргажээ

Баримт бичигт тус улсын хүний эрхийн салбарын нөхцөл байдал тааламжгүй байгаа талаар тусгасан болно. Хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж буй нь тогтмол бүртгэгдсээр байна. Украины эрх баригчид үндэсний хууль тогтоомжийн хэм хэмжээ, хүний эрхийн салбар дахь олон улсын эрх зүйтэй зөрчилдөж буй хууль тогтоомжуудыг байнга баталсаар байна.

Эрх баригчид нь "Оросын түрэмгийлэл", "салан тусгаарлах явц"-тай тэмцэх шаардлага хэмээх зохиомол үндэслэлээр улс төрийн өрсөлдөгчид, бие даасан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн компаниуд болон тэдний таалалд нийцээгүй олон нийтийн байгууллагуудын гишүүдийг хавчин гадуурхаж байна. Дотоодын зэвсэгт мөргөлдөөний зүүн өмнөд бүсээс зугтсан дүрвэгсдийн, орос хэлээр ярьдаг хүн амын болон үндэсний цөөнхүүдийн эрхийг (ялангуяа боловсролын салбарт) ноцтой хязгаарлахдаа мөн ижил хиймэл шалтгуудыг тоочно. Үүнтэй ижил шалтгаануудаар Украины уламжлалт үнэн алдартны санваартнууд болон сүсэгтэн олныг шахан хавчиж, сүм хийдүүдийг нь хүчээр хураан авах кампанит ажлыг явуулж байна. Сүүлийн үед ийнхүү онцгүй үйлдлүүдээ зөвтгөх зорилгоор коронавирусын цар тахлыг бас ашиглагдах боллоо.

Украины эрх баригчид мөн нацист гэмт хэрэгтнүүдийг болон тэдний украин хамсаатнуудыг зөвтгөх, алдаршуулах зорилготой бодлого баримталж байна. Эрх баригчдын зүгээс тэр үеийн түүхэн үйл явдлыг гажуудуулсан тайлбарууд (ялангуяа боловсролын салбарт) цацаж байгаа нь хүн амыг, ялангуяа залуучуудыг өргөнөөр хамруулж, тэдэнд үндсэрхэг сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэгдэж байна.

Тус улсад үйл ажиллагаагаа явуулж буй баруун радикал байгууллагууд нь арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, үл тэвчих үзэл суртлаа нээлттэй сурталчилж байгаагийн үр дүнд үндэстэн ястнуудын цөөнх болсон хүмүүс гадуурхагдаж, гутаан доромжлогдож, тэр дундаа бие махбодын түрэмгийлэлд өртсөөр байна. Тиймээс тус улсад арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ​​ялгаварлан гадуурхах үзлийн өсөлт, шашны болон мөргөлийн объектуудыг гэмтээх, нураан эвдэх үйлдлүүд ихээхэн нэмэгдэх болсонд гайхах зүйл алга.

Украинд тулгараад буй олон асуудал нь хүний ​​эрхийн асуудал эрхэлсэн судалгааны болон олон улсын гэрээний, НҮБ-ын Зөвлөлийн хүний эрхийн тусгай дүрэм журмын, түүнчлэн олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагуудын анхаарлын төвд байдаг. Эдгээр бүх байгууллага нь Украин дахь хүний ​​эрхийг удаа дараа зөрчиж байгааг цохон тэмдэглэж, эрх баригчдын зүгээс эдгээр асуудалд ноцтой анхаарал хандуулж, тэдгээрийг шийдвэрлэхэд нухацтай хүчин чармайлт гаргахыг шаардаж байгааг анхааруулсаар байна.

Харамсалтай нь Украины эрх баригчид энэхүү таагүй нөхцөл байдлыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй, чадвартай байна гэх баталгаа нотолгоо одоо хүртэл алга байна.

🔹 Илтгэлийг бүрэн эхээр нь:

(орсоор): https://bit.ly/3htVHJr

(англиар): https://bit.ly/3fT0Ief

Эх сурвалж: ОХУ-ын ГХЯ https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4234521

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж