Есдүгээр сард хичээл эхлэх эсэх албан ёсны мэдээг наймдугаар сарын эхээр өгнө

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Есдүгээр сард хичээл эхлэх эсэх албан ёсны мэдээг наймдугаар сарын эхээр өгнө

Есдүгээр сард хичээл эхлэх эсэх албан ёсны мэдээг наймдугаар сарын эхээр өгнө

НЭМЭЛТ:

Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны есдүгээр сарын 1-ээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж, Монгол Улсын Шадар сайдад танилцууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдээллийг наймдугаар сарын эхээр хийнэ.


СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ ТАЛААР СУДАЛЖ БАЙНА

Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг долдугаар сарын 30-н хүртэл сунгаад байна. Хэрэв цаашид хөл хориог сунгавал есдүгээр сард теле хичээл орж магадгүй. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгаа ч ирэх намраас хичээл танхимаар орох боломжтой эсэхэд мэргэжлийн байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийж байна. Тодруулбал, Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг өнөөдөр /2020.07.23/ ХӨСҮТ-д зохион байгуулж байна.

Эрсдэлийн үнэлгээг тодорхойлоход Эрүүл мэндийн байгууллага, НЗДТГ  болон мэргэжлийн хяналт, онцгой байдлын газар болон цагдаа, тагнуулын байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. Дараа нь эрсдэлийн үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулах аж.

Засгийн газрын долдугаар сарын 16-ны хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд буюу ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэл өгсөн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж