Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.01.15.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 1, найруулгын чанартай 2 саналын томьёолол гаргасан байна. Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай эдгээр саналын томьёоллын үндэслэлийн талаар төсөл санаачлагч гишүүн Х.Тэмүүжин тайлбар өгсөн юм.
Ингээд тус байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналууд дэмжигдсэн тул хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас Улсын Их Хурлын дарга З.Энхболд "Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн ч үдээс өмнөх хуралдаан оройтож эхэлснээс болж ганцхан асуудал хэлэлцлээ. Иймээс ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдааныг нэмж хуралдуулан өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж амжаагүй бүх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэе" гэсэн санал гаргаснаар чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Zochin 2016-01-15 150.129.140.174
AN-iinhan uls eh orniig dampuuruullaa daa
Зочин 2016-01-15 27.123.214.125
МАН-ын идэж ууж угаасан балаг,тавьсан их өрийн хорыг одоогийн засаг амсаж байна даа хөөрхий.Тэр Дарханы хулгайч Хаянхирваа юү ч идэж уугаагүй юм шиг дандаа бурж байх юм.МАН-д иддэг амн нь байхад АН-д харин хийдэг гар нь байгааг ард түмэн бид харж байгаа шүү.МАН-ынхан жаахан ичих нүүртэй бай л даа.М.Энхболд,Бадамжу"нарын газрын наймаачдын удирдлгагаар урагшаа явж байгаад 16 оны сонгуулиар айхавтар юм мөргөх вий дээ
Зочин 2016-01-15 202.126.91.151
тролл коменчин. чи өөрөөр амьдарч үл чадна.

чамд зориулав. х**
Ontsmuu 2016-01-15 59.153.113.208
DAMPUU DARGATAI, DAMPUU IX XURAL
Зочин 2016-01-15 182.160.35.69
тараач
ajlaa og! 2016-01-15 219.142.145.154
Hurlaa ch hiilgej chadahgui darga baih shaardlaga baina uu?!
Ajaa taij 2016-01-15 202.9.41.193
Chamd xamaagui xadand chimeegii . Ogtono mini booj ux
ajlaa og! 2016-01-15 219.142.145.154
Hurlaa ch hiilgej chadahgui darga baih shaardlaga baina uu?!