15 настай охин дүүгийнхээ хамт талибанчуудаас эцэг эхийнхээ өшөөг авчээ | News.MN

15 настай охин дүүгийнхээ хамт талибанчуудаас эцэг эхийнхээ өшөөг авчээ

15 настай охин дүүгийнхээ хамт талибанчуудаас эцэг эхийнхээ өшөөг авчээ

15 настай охин дүүгийнхээ хамт талибанчуудаас эцэг эхийнхээ өшөөг авчээ

Афганистаны Гор аймагт 15 настай охин дүүтэйгээ хамт аав ээжийг нь хороосон талибаны цэргүүдтэй халз тулалджээ.

Охины нэрийг Камар Гул гэх бөгөөд дүү Хабибуллахтай хамт гэр рүү нь дайрсан цэргүүдийн эсрэг АК-47 буу барин байлдаж, Талибаны хоёр цэргийг унаган өшөө авсан аж.

Хүүхдүүдийн аав нь нутагтаа нэр хүндтэй, Засгийн газрыг идэвхтэй дэмжигч байсан бөгөөд долдугаар сарын 16-нд нутгийн цагаар шөнийн 01.00 цагийн үед алуулсан аж. Хүүхдүүд одоо аюулгүй газарт байгаа хэмээн Гор аймгийн захиргааны төлөөлөгч Ариф Абер мэдэгдээд, байршлыг нь нууцалсан байна.

Талибаны гол зорилго нь өөрсдийн ислам шашины хуулийг сахиулж, гадаад орны нөлөөг Афганистанаас зайлуулахад оршиж байгаа гэдэг билээ. Энэ оны хоёрдугаар сарын 29-нд Талибан АНУ-тай энхийн гэрээ байгуулан гал зогсоохоор тохиролцсон ч хэд хэдэн асуудлаас шалтгаалан бодит байдал дээр галаа бүрэн зогсоогоогүй өнөөг хүрсэн билээ.

Эх сурвалж: эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-07-23 66.181.190.159

Нэг их мэдэмхий гарууд мэдээгээ унш тэгээд л болоо биз дээ эцэг эхийг нь алвал ямар ч хүний хийх л үйлдэл

Avatar

ХЭХЭ 2020-07-23 66.181.188.171

ЧАМ ШИГ ЧАЦАГА ЧАДАХГҮЙ

Avatar

Зочин 2020-07-23 202.126.88.61

hi bol chadahar chatsga biz ai huurhi huurtsun bn shde

Avatar

Зочин 2020-07-23 64.119.18.180

Гхор муж,юуны чинь аймаг вэ?
Гхор мужид хазарууд суудаг юм

Avatar

Zochin 2020-07-23 202.126.89.73

Amerik talibuudiig diileegui ylagdsan. odoo coronag diileegui bas yalagdaj baina. mun hytadad hamag tehnologoo aldaad jil bolgo hudaldaan deeree yalagddag. Amerkid hytadad gaihuulah um baihgui bolson.

Avatar

ХЭХЭ 2020-07-23 66.181.188.171

ШАР ХАДАНД ОЧ

Avatar

Зочин 2020-07-23 2.136.17.240

шийтүүд л биз.гайхаад байх юм биш

Avatar

Зочин 2020-07-23 64.119.25.110

талибууд угаасаа хазаруудыг үзэн ядаж алж талдаг. Хазарууд ганц ази царайтай бас ганцаараа шиит урсгалыг шүтдэг тул тэд үзэн яддаг

Avatar

Арай2 2020-07-23 78.130.188.176

Охин, дүү гд тслал авбал 2 хүн. Охин дүү гвэл 1 хүн болж бга биз? Мдээ бичвл хна тслал аваха хүртл анзаарч бай л даа

Avatar

Зочин 2020-07-23 192.82.65.168

монгол хэлэнд аливааг тоочиж байхад тийн ялгалын нөхцөл тэг хэлбэрээр давтагддаг юм хар пязда мину! Охин, дүүтэйгээ гэвэл хэн нэгэн баачка охинтойгоо, дүүтэйгээ гээд гурвуулаа болчихно. аятайхан уншиж чадвал чадаад, чадахгүй бол наад хоёр нүдээ эмнэлэгт аваачиж зар! Хэрэгтэй хүндээ чамаас илүү хэрэг болно ок!

Avatar

Зочин 2020-07-23 64.119.16.226

Ghor aimag ni hazarchuudiin ntag yum baina. Hazarchuudiin geni ar mongolchuudaas iluu Chingisiin udmiin genid oirhon shuu dee. Ene hazar ohin baina. Zurgiign i endees har: https://www.timesofisrael.com/afghan-teen-gets-revenge-kills-taliban-fighters-who-murdered-her-parents/

Avatar

m 2020-07-23 202.55.191.130

afganstaniig chi meddegui yum bna. choraimak gedeg bol hazaraas salj sunnit shashind orson hazariig 4 aimagiig heldeg yumaa. odoo 1.6 hvntei vndseten yumaa..ooriin shiit shashinaa sunnitaar solison yumaa.. end bol zvvger gor gej gazariig helsen bna, er ni bol afganstand afgan vndesten gej bhgui bvgd pushtun, tadjik , hazar uzbek turkmen choiraimak gej bii …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж