АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Цагаан ордныг орхисноосоо хойш улс төрийн асуудалд чимээгүй байж ирсэн ч энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд дуу хоолойгоо өргөхөөр шийдсэн бололтой. Учир нь түүнийг Жо Байдентай нэгдэж байгаа талаар бичлэг цахим орчинд цацагджээ.
44 + 46
7.23.20 pic.twitter.com/ZCQ2SazieH— Joe Biden (@JoeBiden) July 22, 2020
Тус бичлэгийг Жо Байден өөрийн твиттертээ өчигдөр/2020.07.22/ өглөө нийтэлсэн байна. Бичлэгт Байден, Обама хоёр тус тусынхаа машинаас масктай гарч ирэн цахилгаан шатаар явж, уулзах газартаа ирээд Трампыг шүүмжилж байгаа нь гарчээ. Энэхүү бичлэг нь өнөөдөр/2020.07.23/ цацагдах бүтэн хувилбарынхаа сурталчилгаа аж.
Бичлэг дээр Байден, Обама хоёр өөд өөдөөсөө харан суугаад ярилцах агаад Байден “Ta Ерөнхийлөгч байхдаа иргэдийнхээ өмнө зогсоод “Энэ миний хариуцлага биш, би ямар ч хариуцлага хүлээх албагүй” гэж хэлж чадах байсан уу?” хэмээн асуухад Обама “Та бид хоёрын нэг байсан бол тэгж хэлэхгүй л байсан байх” гэж хариулж буй хэсэг гарах аж.
Эх сурвалж: RT.COM