Улс төрд &#34Угсаа залгамжлагч&#34 | News.MN

Улс төрд &#34Угсаа залгамжлагч&#34

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Улс төрд &#34Угсаа залгамжлагч&#34

 

Ирэх даваа гарагт АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган болно. Уг холбооны тэргүүнээр одоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдээд буй.

 

Харин түүнийг залгамжлах магадлал өндөртэй хүн нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа. Тэр аль ч талаараа нийгэмд үнэлэмж сайтай нэгэн. Боловсрол, мэдлэг мэргэжил, үг яриа, үйл хөдлөл, удам угсаа гээд түүнийг өөчилж гоочлох юм үгүй. Гэхдээ түүнийг дагалдаж үе үе дуулддаг шүүмжлэл бол нөхрөө Газрын тосны газрын даргаар томилуулсан гэх яриа юм. Өөрөөр Одонтуяаг өөнтөглөж байсан нь бараг үгүй байх.

 

Эрхэм гишүүний аав Д.Салдан өмнөх  нийгмийн үед Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан нэр хүндтэй ахмад үеийн төлөөлөл байв. Харин одоо охин нь улс төрд аавыгаа залгамжлаад явж буй. Тэрбээр ОХУ-д эдийн засагч мэргэжил эзэмшсэн, УИХ-д орж ирэхээсээ өмнө “Иргэн та баялаг” сангийн тэргүүнээр ажиллаж, соён гэгээрүүлэх чиглэлээр ном бичиж, орчуулж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаагаараа танил болсон нэгэн.

 

Түүнийг хэвлэл мэдээллийнхэн парламентад цэнэг өгч, чимэг болох улстөрч эмэгтэйчүүдийн нэг гэж тодотгодог нь санаандгүй хэрэг биш байх. Тэр 2014 оноос УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Тэрбээр амьдарч буй цаг үеэ хүний хөгжлөөр улс орны хөгжил хэмжигддэг болсон нийгэм хэмээн тодотгож байсан нь бий. Энэ өнцгөөс хүний хөгжлийн асуудалд түлхүү хандаж, Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан АН-ын урдаа барих улстөрчдийн нэг нь яах аргагүй С.Одонтуяа.

 

ЭХ СУРВАЛЖ: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-01-15 103.229.120.1

oh ene estoi hudlaa avgai daa.ediin zasagch geed l surhii yum yariad baidag neg asuudal devshuulj bichsen yumiig ni harsan chini yu ve uneheer zugeer neg blog hutuldug hun shig yum bichsen baina le.za tegeed ene MANAN bol estoi hudlaa shu humuusee, uursduu zahialga ugch yum bichuulchikheed l tegeed door ni uursdiin zahialga iin commentchidaaraa magtuulaad bicheed baidag. estoi balai nuhduud.odoo bid shine 3dagch huchniig songoj ene muu MANAN g ur undseer ni ustgahgui bol deeguuree ed nar chini buun hud uraguud, huuhduud ni aav eejee zalgamjilj noeon boldog bolson. ard tumeen ene system iig ene jiliin songoltoor husaj hayad daraa ni edgeerees yal asuuh heregtei shu

Зочин 2016-01-15 203.91.115.40

Боловсролтой сэхээтэн

Зочин 2016-01-15 103.229.123.53

Толиотой авгай шvv

Даш 2016-01-15 43.242.242.114

Одонтуяагийн аав Салдан монгол орны 1960-1984 оны их бүтээн байгуулалт, зээл тусламжийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай удирдан хэрэгжүүлж байсан баянтай хүн билээ. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаа энэ залуу эмэгтэйг дэмжих хэрэгтэй, их бүтээлч дайчин ховорхонбүсгүй байгаа юм

Зочин 2016-01-15 59.153.115.173

нөхрөө яагаад газрын даргаар тавьчихаад саймшираад байна аа.

зочин 2016-01-15 124.158.91.83

хотын захын гэр хорооллоор явж ядарсан иргэдтэй уулзаж чин сэтгэлийн үгийг нь сонсох хэрэгтэй шүү.зүгээр л гудамжаар яваа хүмүүстэй уулзаад л гэрт нь яваад орох хэрэгтэй.тэгж гэмээ нь ядуу байх нь бэлэнчлэх залхуу 2 оосоо болдог гэсэн өрөөсгөл бодлоосоо салахад чинь туслана

Зочин 2016-01-15 122.201.21.37

sain huuhen

Зочин 2016-01-15 122.201.21.37

ene sain ch saihan ch huuhen ***** ataarahchgaa.

Зочин 2016-01-15 59.153.115.173

за ер нь гол санаа, бодлогоо энэ нам, энэ хүн хэлчих шиг боллоо.

Зочин 2016-01-15 59.153.115.173

чадлаараа болсон юм байх гэсэн чинь угсаа залгамжилсан юм уу. ийм юмыг нөгөө ардчилсан нэртэй нам хэрэгжүүлчихэв үү тэгээд.

би 2016-01-15 202.179.10.150

Салдан даргыг мэднээ,тэр үеийн дарга нар бол ёстой дарга шиг дарга байдаг байсан,Одонтуяа ч боломжын ажил мэрэгжлийн хүн харагддаг,зарим нэг амаа урчих гэсэн жавж авгай нэрын дэргэд үнэхээр боловсрол мэдлэгтэй ялангуяа хүмүүжил сайтай нь анзаарагддаг хүн,түүнтэй суусан хүн ГТХЭГ-ын дарга болж болохгүй гэсэн ямар ч теором,аксиом байхгүй биздээ,тэгээд ч энэ авгай өөрөө тушаал гаргаж тэнд тавьсан бишдээ,бодвол Одноог гишүүн болохоос л өмнө гэр бүл болсон байж таараа,ийм юмаар хүнийг өөнтөглөөд хэрэггүй биздээ,Одонтуяа гаас өөр хүн дээрхи албанд сонгогдоод ажил нь явахгүй,яагаад гэвэл манай Оюунгэрэл бол нэр хүндтэй ажилсаг нэгэн болохоор тэр,Одонтуяа маань тэр ажилд очоосой,учир нь гэвэл УГ АЖИЛ НЬ ИХ ХЭРЭГТЭЙ ЧУХАЛ АЖИЛ учраас ингэж хүсэж хүлээж байгаа юм.

Gai 2016-01-15 202.9.40.29

Gaitai iim metiin avgai nar ur huuhdee usguud gertee suugaach dee. S.O tuya mini chinii hereg gej alga oo

Жо 2016-01-15 122.201.21.242

Хэнд ч хэрэггуй авгай. Гэртээ байвал таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж