Япон улсад хурдны замаар зорчих суудлын автомашины хурдны хязгаарын цагт 120 км/ц болгон нэмэгдүүлэхээр болжээ. Японд 1963 онд анх хурдны замыг нээснээс хойш дээд хязгаар нь 100 км/ц байсаар ирсэн аж. Гэхдээ жолоочид хурдны зам дээр ихэвчлэн дээд хязгаараас илүү хурдтай явдаг байна. Японы мэргэжилтнүүд автозамын ослын тоог судалж үзээд өндөр хурд шулуун болон олон эгнээ замд осол гарахад нөлөөлдөггүй болохыг тогтоожээ.
Хурдны дээд хязгаарыг эхлээд Шин-Томей, Тохокү, Жобан, Хигаши-Канто зэрэг хурдны зам дээр хэрэгжүүлэх гэнэ. Үүний өмнө автозамын тэмдэг, тэмдэглэгээг өөрчлөх аж.
Харин ачааны автомашинаар зорчих дээд хурд нь 80 км/ц хэвээр үлдэх гэнэ.
Эх сурвалж: NHK world
Зочин 2020-07-23 64.119.25.87
Дэлхийн хурдны олон дээд амжилтыг эзэмшдэг улс мөн ч дэг журамтай юм даа гэж.
Иргэн 2020-07-23 103.229.121.136
Германд аль 2002 оны үед Autobahn буюу хурдны зам дээр суудлын автомашин 120км/ц, ачааны автомашин бол зөвхөн хурдны замын 1-р эгнээгээр 100км/ц хурдтай зорчдог. Зарим газар суудлын автомашинд хамгийн доод хурд 120км/ц байдаг байсан гэхээр Япон мань Европоос арай хоцорч яваа юмаа да ккк
.
Зочин 2020-07-23 202.131.228.20
Germanii autobahn hurdnii deed limitgui baisan. Sayahnaas deed limit togtooj baigaa yum bilee.
Zochin 2020-07-23 106.157.236.85
Germany-s hun am ihtei bolohoor japan-zam ni nariihan bga. Ihenh hurdni zam 3 egneetei, zarim ni 2 egneetei. Germany bol ilon egneetei orgon zamtai