Япон улсад хурдны замаар зорчих суудлын автомашины хурдны хязгаарын цагт 120 км/ц болгон нэмэгдүүлэхээр болжээ. Японд 1963 онд анх хурдны замыг нээснээс хойш дээд хязгаар нь 100 км/ц байсаар ирсэн аж. Гэхдээ жолоочид хурдны зам дээр ихэвчлэн дээд хязгаараас илүү хурдтай явдаг байна. Японы мэргэжилтнүүд автозамын ослын тоог судалж үзээд өндөр хурд шулуун болон олон эгнээ замд осол гарахад нөлөөлдөггүй болохыг тогтоожээ.
Хурдны дээд хязгаарыг эхлээд Шин-Томей, Тохокү, Жобан, Хигаши-Канто зэрэг хурдны зам дээр хэрэгжүүлэх гэнэ. Үүний өмнө автозамын тэмдэг, тэмдэглэгээг өөрчлөх аж.
Харин ачааны автомашинаар зорчих дээд хурд нь 80 км/ц хэвээр үлдэх гэнэ.
Эх сурвалж: NHK world
Холбоотой мэдээ