"Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр блокийг өнгөрсөн шөнөөс эхэлж буулгаад байна. Тус төвийн 12 блокоос хамгийн баруун тал буюу спорт заалны эл хэсгийн үйл ажиллагааг зогсоож, түрээслэгчдийг гаргасан байгаа юм. Энэ асуудлаар өнөөдөр /2020.07.23/ Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас тайлбар өглөө.
ДАМ ТҮРЭЭСЛЭГЧ 30 ИРГЭН, ААН-ТЭЙ ЦААШИД ГЭРЭЭ БАЙГУУЛАХГҮЙ
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.РЭНЦЭНБЯМБА:
-Нийслэлийн Засаг даргын 216 дугаар захирамжаар "Урт цагаан" үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ дагуу НИТХ-ын тэргүүлэгчдээс тус төвийн нэгдүгээр төвийг нийслэлийн өмчөөс хасч, акталлаа. Тус блокийг буулгах шийдвэрээр өчигдрөөс эхлэн нурааж байна. "Урт цагаан" төвд түрээсээр ажил амьдралаа залгуулдаг байсан иргэдийг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас Улаанбаатар банкны шилэн барилгад ажлын байраар хангасан. Өнөөдрөөс илүү олон түрээслэгч шинэ ажлын байр руу нүүж орсон. Харин 30 иргэн, ААН Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 2020 онд гэрээ байгуулаагүй. Ус дулаан, тог цахилгаан гээд бүх газартай гэрээгээ цуцалсан тул өнөөдрийн байдлаар "Урт цагаан" үйлчилгээний төв тог цахилгаангүй байна. Цаашид "Урт цагаан" төвийн корпусуудыг буулгаж шинэчилнэ. Түрээслэгч 30 иргэн, ААН-ийн зүгээс "Урт цагаан" төвийг буулгах нь хуульд нийцээгүй хэмээн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хотын А цэгт зургаан мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан асуудлыг таслан зогсоосон. Дам түрээслэгч 30 иргэн аж ахуй нэгж одоо болсон хангалттай. Цаашид эдгээр иргэн, аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулахгүй. Тэд өнгөрсөн 20, 30 жилийн хугацаанд бусдад дам түрээс хийж болсон.
"УРТ ЦАГААН" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН НЭГДҮГЭЭР КОРПУСЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨС ХАССАН
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.ҮНЭНБАТ:
-"Урт цагаан" төвийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон. Мөн тус төвийн нэгдүгээр корпусыг акталж, буулгаад байна. Тус төвийг дам түрээсэлж байсан 30 иргэний төлөөлөл "Урт цагаан" үйлчилгээний төвийг нураах нь хуульд нийцээгүй гэх тайлбарыг хийдэг. Нэр бүхий 9 иргэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ оны дөрөвдүгээр сарын 9-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 279 дүгээр тогтоолоор тухайн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн юм. Энэ нь тухайн актыг хуульд нийцсэн нийцээгүй хүртэл асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хариуцагч талуудаас аль аль нь үйл ажиллагаа явуулахгүй гэх шийдвэр гарсан. Энэ асуудал өнөөдөр шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, анхан шатны шүүхэд хянагдаж байна. "Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг нийслэлийн өмчөөс хасч акталсан тул буулгах тухай шийдвэр гарсан. Энэ дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн Хот байгуулалт хөгжлийн газраас авсан тул "Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг буулгах тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хангасан гэлээ.
"Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг өнөөдөр шөнө үргэлжлүүлэн буулгана. Харин тус төвд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжийн төлөөлөл уг асуудлыг хувийн өмчид зөвшөөрөлгүйгээр халдаж, хууль бусаар барилгын ажлыг нураасан хэмээн үзэж байна.
ХУУЛЬ БУСААР БАРИЛГЫН АЖЛЫГ НУРААСАН НЬ БИДНИЙ ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ЗӨРЧЛӨӨ
“Урт цагаан шинэ эхлэл” ТББ-ын ТУЗ-ын гишүүн Б.ТӨМӨРӨӨ:
-"Урт цагаан" үйлчилгээний төвийг зогсоох захирамж гарсан. Энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхийн нэг, хоёрдугаар захирамжаар үйлчилгээний төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх тогтоол гарсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэх шатанд нь Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын удирдлагууд хүч түрэмгийлж хашаа хатгах нэрийдлээр зөвшөөрөлгүйгээр барилга нураалаа. Хууль бусаар "Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг буулгасан гэж хүмүүс эгдүүцэж байна. Ер нь аливаа хэрэг маргаанд шүүхээс эцсийн шийдвэр гараагүй нөхцөлд нэг талыг барихгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх ёстой. Гэтэл зөвшөөрөлгүй барилгыг буулгаж байгаа нь түрээслэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Хэрэв "Урт цагаан" үйлчилгээний төв нурах аюулд хүрсэн бол түрээслэгчид өдийг хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байх байсан. Олон нийтэд "Урт цагаан" үйлчилгээний төвийг өнөө маргаашгүй нурах мэтээр ташаа ойлголт мэдээлэл өгч байна. Бид шат шатны байгууллагад "Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг шинэчлэх асуудлыг эсэргүүцэж түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах хүсэлтээ өгсөн ч зарим албаны хүмүүс төрийн ажилд саад болж гэж дарамт шахалт үзүүлж байна. Төрийн ажилд саад боллоо гэдэг "Урт цагаан" үйлчилгээний төвд ч бас түрээслэгчид ажил явуулж байна. Гэтэл төрийн нэр барьж хувийн өмчид халдаж байгаа нь хууль бус шүү дээ.
"Урт цагаан" үйлчилгээний төв дэх “Алаг даага” ХК-ны захирал Ч.ДОРЖХОРЛОО:
-"Урт цагаан" үйлилгээний төвд 400 гаруй хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүс хоёрдугаар сараас хойш орлогогүй болж эрүүл мэнд эдийн засгаараа элгээрээ хэвтэж байна. Учир нь, үйлчилгээний төвийн ус, цахилгааныг тасалсан. Шүүхийн шийдвэр бидний талд гарч Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлсэн байхад Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас үйлчилгээний төвийн барилгын нэгдүгээр корпусыг нураалаа. Тус төвийн удирдлагуудад хууль үйлчлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Урт цагаан" үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон гэсэн үг хэмээлээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-07-23 66.181.161.81
Нураах нь зөв. Оронд шаардлага хангасан сайхан үйлчилгээний төв бариад хуучин байсан үйлчилгээнүүдийг нь оруулах хэрэгтэй. Хэрэв ямар нэг нуралт, цахилгаантай холбоотойгоор түймэр гарч эд хөрөнгөөрөө хохирвол энэ нүүхгүй ажиллаж байгаа хүмүүс төрийн өмчийн барилга гээд төрөөс бас хохирлоо нэхээд сууна даа. Энэ мэтийгээ бодоход яана даа . Урт цагааны цахилгааны монтож болон орчин нь арай л аймаар яаж дотор сууж байдаг юм.
Хотын иргэн 2020-07-23 202.179.26.170
Хуучин спорт заалны оронд шинэ заал барих байсан юм. Одоо хотод мөнгө байхгүй гэдэг нэрээр хэн нэг албан тушаалтанд газрыг нь зүгээр өгчихвийдэ.
Зочин 2020-07-23 59.153.114.65
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ЭЦСИЙН ЭЦЭСТ ЮУ ЮМ БЭ? ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. 60 ЖИЛ БОЛСОН ШАВАР БАРИЛГАТАЙГАА 21 ДҮГЭЭР ЗУУНЫ ХЭДЭН ОН ХҮРТЭЛ ЯВАХ ЮМ БЭ. ЭНЭ БАЙШИН НУРЖ УНААД ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДВЭЛ ШҮҮХ ХАРИУЦАХ ЮМ УУ.
45 2020-07-23 122.201.22.67
Гүй энэ хотын оркууд тэгээд тэр эвдэрхий барилгатайгаа бхйж байх ёстой юм бхда. 21 зуун гараад хөгжил дэвшил яваад бхд
Зочин 2020-07-23 103.229.120.5
Хаха Хотод цагаачилж ирсэн хөдөөний оркууд л байгаа шд хахаааха Хотынхон брл наад балгасыг чинь тоох ч үгүй хахаххө
иргэн 2020-07-23 202.179.26.100
Давхар түрээсээр ашиг олдог Этгээдүүд л Эсэргүүцэж байгаа
Зочин 2020-07-23 203.91.115.55
энэ эсэргүүцээд байгаа хир ханхлуулсан гахайнууд дарагдаж үхэх гээд байгаам байхдаа. өгөршиж илжирсэн сэжгийн балгасанд үхсэндээ хоргодоод байгаа хогнууд вэ? нураа.
урт цагаан 2020-07-23 103.26.193.224
Нураах нь зөв. Төр гэж байгаа цагт төр өмчөө мэдэх нь зүйн хэрэг.30 жил төрийн өмчөөр бизнес хийж түрээслэгч нарын карманыг сэгсэрсэн цөөн тооны мөлжигч нарт хүнд цохилт болсон нь мэдээж.Дандаа хуруугаа хөдөлгүй баяжих гэж юу байх билээ.
500 2020-07-23 64.119.26.89
Мөнгө олж л байвал хотын өнгө үзэмж өөрсдийн аюулгүй байдал хамаагүй гэж болохгүй одоо болсон. Нураах нь зөв.
Нийслэлийн уугуул иргэн 2020-07-23 103.26.195.71
Маш зөв. Дамжуулан түрээсэлж 30 жил амьдарлын эх үүсвэрээ болгосон шимэгч нарыг зүгээр л хөөгөөд явуулах хэрэгтэй. Харин тэнд ажил хийж үйлчилгээ үзүүлж хэдэн төгрөг олж тэр шимэгч нарт шимүүлж байсан хөдөлмөрч хүмүүсээ зөв ялгаж салгаж цаашид шинэ байшингаа барихаараа бүгдийг нь хоттой шууд гэрээ хийлгэж оруулах нь зөв. Тийм шимэгч нар өөр олон барилга дээр байгаа
Зочин 2020-07-23 202.179.27.136
Нураасан нь дээрээ, хотын өнгө үзэмж аюулгүй байдлаа бодсон нь илүү дээр
Bolor 2020-07-23 202.9.46.139
Hurdan nuraagaad shine barilga bari huuchin noorhoi gazar bailgaad hereggvi nurj hvn berteehees omno nuraah ni zob
Зочин 2020-07-23 66.181.161.50
Сэжгийн газар, буулга
Зочин 2020-07-23 139.5.219.92
Nuraa
irgen 2020-07-23 66.181.161.60
harin orond n niited heregtei oligtoi l yum bariasai da,umnuh talbaig n mashin zogsool,zam bolgoj zavaaryylsnaa bolih heregtei
irgen 2020-07-23 66.181.161.60
naad ambasiin uyeiin barilgaasa salah tsag bolson.olon hun daragdaj uhsen hoino n yu yaritsgaaj,tur zasag anhaaraagui geed yaaj dairtsgaaj baih baisn bol do.ene neg erguu amitad bolij uz
ЗОЧИН 2020-07-23 202.126.92.18
НИЙТИЙН ЭРХ АШИГ ГЭЖ БАС БИЙ. ХОТЫН ТӨВДӨӨ БАЛГАС ШИГ БОЛСОН БАЙШИНТАЙ, ТЭР ХАВИАР НЬ БӨӨН БӨБӨӨЧИД ЦУГДАРСАН ТИЙМ ГАЗАР ХЭРЭГГҮЙЭЭ. ТЭГЭЭД БАС ЖУУЛЧНЫ ГУДАМЖ ГЭЭД БАЙГААМАА. НУРААГААД УТГААР НЬ ЖУУЛЧНЫ ГУДАМЖ ШИНЭЭР БАЙГУУЛААСАЙ…
zochin 2020-07-23 202.179.24.65
Balantsgii chin zubshuurul!@! Harj bgaa biz dee??? !! Nil zomgol. Hezee hezeegui nurj ayul boloh ni todorhoi bn sh dee! Erguu dagznuud!
Иргэн 2020-07-23 103.57.95.249
Ньюс сайт мэдээгээ нягталж баймаар юм. Аль дээр нураах зөвшөөрөл нь гарчихсан барилга. Тэр 400 хүнийг бодоод төр ажлаа явуулахгүй, хуучин барилгаа нурж хүн дарагдахыг хараад сууж байх болж байна уу??? Оронд 1000 хүний ажлын байр барихыг хэн үгүй гэх гэж. БИтгий худлаа юм болгоныг харлуулах гэж бай.
Болор 2020-07-23 66.181.161.42
Нураагаад оронд нь үзэмжтэй чанартай барилга барих цаг нь болсоон.Төр өмчөө мэднэ!
Зочин 2020-07-23 66.181.189.128
ЭЗЭН НЬ ЮМ АА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШНА ГЭЖ ЭНЭ ДЭЭ
zochin 2020-07-23 66.181.186.85
ZA KHUWIIN UMCH GEED SHAACHIKHAJEE , DURTAY DULDAGA DUR NI KHURSEN KHALDAGA GEDEG UGIIG MEDNE BIZ, tur zasag uursdiin umchuu medne , mungunii zam ni khaagdaw , bitgii boogood ukhchikheerey dee
Зочин 2020-07-23 202.55.191.130
zob zoboo nuraa…
Зочин 2020-07-23 202.55.191.205
эзэн нь юмаа мэддэг юмаа
зочин 2020-07-23 66.181.186.213
ѳнѳѳ маргаашгүй нурах гэж байгаа гээд байсан бѳѳнѳѳр нурангад дарагдаж байж сэрэх гээд байгаа юм байх даа тэгээд дараа нь засаг руугаа дайрч урьдчилж арга хэмжээ авахгүй олон хүний амь хохироолоо гэж үглэх байх даа
Зочин 2020-07-23 43.228.131.110
Буулгах нь зөв. Түрээслэгчид зүгээр хол очиж х** Урт Цагаан гэж хүн орохын аргагүй балиар заваан бохир газар.