Ким Кардашиан нөхрийнхөө сэтгэцийн эмгэгийн талаар ам нээв

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан нөхрийнхөө сэтгэцийн эмгэгийн талаар ам нээв

Ким Кардашиан нөхрийнхөө сэтгэцийн эмгэгийн талаар ам нээв

Америкийн реалити шоуны од Ким Кардашиан Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөхөө саяхан зарлаад байгаа, өөрийн нөхөр, шинэхэн тэрбумтан, реппер Канье Уэстийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар цахим сүлжээндээ нийтэлжээ.

“Та бүхний ихэнх нь Каньег хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй гэдгийг мэдэх байх. Мөн ийм төрлийн эмгэгтэй хүн, эсвэл ойр дотных нь хэн нэгэн ийм эмгэгтэй хүмүүс мэдэх байх, ийм хүмүүстэй харилцахад ямар хүндрэлтэй байдаг гэдгийг мэдэх байх. Өмнө нь би хүүхдүүдээ бодсондоо, нөхрийнхөө нэр хүндийг бодсондоо Каньегийн эрүүл мэндийн асуудлын талаар олонд дэлгэж байгаагүй. Гэхдээ өнөөдөр хүмүүс энэ эмгэгийг талаар буруугаар ойлгож, ийм эмгэгтэй хүмүүсийг гутаан доромжилж, энэ эргээд миний гэр бүлд сөргөөр нөлөөлж байгаа учир ам нээхээр шийдлээ. Тэр минь олны танил хүн учраас шүүмжлэлд өртөж байгааг ойлгож байна. Түүний үзэл бодол маш хатуу, бас сэтгэл хөдлөл өндөртэй хүн. Мөн тэр маш ухаалаг, гайхалтай нэгэн ч гэлээ олны танил, хар арьстан, ээжийгээ алдаад удаагүй байгаа зэрэг нь түүнд сэтгэлийн дарамт болж байгаа. Дээрээс нь түүний сэтгэцийн эмгэг. Каньетай ойр дотно хүмүүс л түүний зүрх сэтгэлийг мэддэг. Заримдаа түүний хэлсэн үг нь хийж байгаатай нь нийцдэггүй, ойлгомжгүй байдаг” хэмээн бичжээ.

Ким, Канье нар 2014 онд гэрлэсэн бөгөөд дөрвөн хүүхдийн эцэг эх. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зарласан Канье сонгуулийн анхны сурталчилгаагаа Өмнөд Каролинагаас эхлүүлсэн ба энэ үеэр сонгогчидтойгоо уулзахдаа үр хөндөлтийн талаар ярьжээ. Энэ үеэр тэрбээр том охиноо төрөхөөс өмнө нь өөрийнх нь хайхрамжгүй зангаас болж эхнэр нь үр хөндөлт хийлгэхээ шахсан талаар ярьж уйлсан юм.  Үүний дараа тэр шөнийн цагаар цахим сүлжээндээ хоёр ч удаа ойлгомжгүй, хоорондоо хамааралгүй жиргээ бичиж өглөө нь устгасан байна. Эхлээд Канье Уэст эхнэр нь өөрийг нь эмнэлэгт хорих гэж оролдсон тухай бичжээ. Хоёр дахь жиргээндээ тэрбээр эхнэр нь түүнийг реппер Мик Миллтэй хуурсан тул салмаар байгаагаа бичсэн байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж