МАН-ынхан Үндсэн хуулийн цэцийг халаасандаа хийчихлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МАН-ынхан Үндсэн хуулийн цэцийг халаасандаа хийчихлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

МАН-ынхан Үндсэн хуулийн цэцийг халаасандаа хийчихлээ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Өнөөдрийн /өчигдөр/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ипотекийн зээлийг таван хувь болгох эсэх асуудлыг хэлэлцлээ. Үнэхээр таван хувь болгох боломжтой юу?

 

-Хүн бүр л өөрийн гэсэн орон сууцтай болохыг хүсдэг. Нөгөөтэйгүүр ард түмэн өөрийн гэсэн өвлөх хөрөнгөтэй байх ёстой. Үүнээс улбаалж нийгмийн дундаж давхрагыг бий болгомоор байна. Түүнчлэн нийслэл хот маань утаанаасаа салах хэрэгтэй гээд олон зүйл бий. Орон сууц гэдэг нь тухайн иргэн, гэр бүлийн хуримтлал юм.

 

Гэтэл иргэд өнөөг хэр нь хуримтлалгүй байна. Тэгвэл энэхүү хуримтлалыг бий болгож өгөхийн тулд гишүүд ипотекийн зээлийг таван хувь болгохоор зорьж байна. Энэ бол дэлхий нийтийн л жишиг, түүний дагуу л явж байна гэж ойлгох нь чухал.

 

-Гэхдээ иргэд болон сөрөг хүчний зүгээс сонгуулийн жил ирсэнтэй холбогдуулан “АН-ынхан шоудаж байна” гэх тайлбарыг өгч байна шүү дээ?

 

-Бидний хувьд ард иргэддээ хэрэгтэй зүйлийг л хийж байна. Цаашид ч ипотекийн таван хувийн зээлээ үргэлжлүүлэх болно. Харамсалтай нь, МАН-ынхан УИХ-ын ээлжит сонгууль ойртсоныг далимдуулж, нөгөөтэйгүүр “Ард түмнээсээ жаахан ч гэсэн санал, дэмжлэгийг нь авчих болов уу” гэж болгоомжилж байна. Өөрөөр хэлбэл, энэ бүх болгоомжлолоосоо болж саяхан МАН-ын нөхдүүд Үндсэн хуулийн цэцийг халаасандаа хийчихлээ шүү дээ. Хэрэгжиж байсан ипотекийн найм хувийн зээлийг зогсоочихоод байна. Гэсэн ч бид Монголынхоо ард түмнийг, тэр тусмаа улаанбаатарчуудыг орон сууцтай болгоно.

 

-Тэгвэл оны өмнө ипотекийн найм хувийг тав болгох боломж байгаагүй юм уу. Үнэхээр л сонгуулийн шоу биш юм бол сонгуулийн жил гармагц найм хувийг тав болгох асуудал босоод ирлээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

 

-Тэр үед инфляци маш өндөр байсан. Өөрөөр хэлбэл, хоёр оронтой тоонд байлаа шүү дээ. Харин өнөөдөр бид инфляцийг нэг оронтой тоонд барьж чадсан. Ийм тохиолдолд таван хувьдаа барих боломжтой. Түүнээс биш шоудсан зүйл байхгүй.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж­ийн өргөн мэдүүл­­сэн Хариуцлагын тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжээгүй. Тэр тусмаа АН-ынхан. Ингэснээр “АН-ынхан өөрсдөө хариуцлагаас зугтлаа” гэх мэтээр ярьж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

 

-Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа бүх зүйлийг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хүндэтгэлтэй ханддаг. Саяхан Намуудын тухай хуулийг би хувьдаа маш сайн, цаг үеэ олсон, чухал хууль гэж бодож байгаа. Харин Хариуцлагын тухай хуулийг хувьдаа дэмжиж байна.

 

-Сонгуулийн тогтолцоог зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэх юм. Саяхан баталсан Сонгуулийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

 

-Өнөөдрийн хэрэглэж байгаа сонгуулийн тогтолцоог харах юм бол ард иргэд болон нам, эвслүүдээс багагүй гомдол ирж байна. Энэ ч үүднээс тодорхой хэмжээгээр гомдлыг тодруулах хэрэгтэй. Анх саналыг хар машинаар тоолдгийг гар аргаар баталгаажуулаад явах нь зүйтэй гэж байсан бол 50 хүртэлх хувьд нь тоолж болно. Монголд өнөөдөр 20 гаруй нам бүртгэлтэй байна.

 

Нам болгон төрийн эрх барихыг хүсдэг. Хамгийн гол нь тэрхүү намууд сонгуулийн хуулиа буруутгах хэрэггүй. Бүгдэд нь адилхан тэгш эрх олгож байгаа. Хамгийн гол нь ард түмэндээ таалагдсан, хүсч байгаа зүйлийг нь хийж, хэрэгжүүлэхээс гадна зөв зүйлийг өгөх ёстой. Хууль болгоныг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, муухайгаар харуулах нь зохисгүй л дээ.

 

-Зарим гишүүд Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн шүү дээ?

 

-Би үүнийг өөр талаас нь харж байна. Намуудын шаардлагыг бол хүндэтгэж байгаа.

 

Одоо цөөхөн хэдэн хүн гадны мөнгөөр нам байгуулж, тоглоом хийж, хүмүүсийн олигархи бүлэглэлийн гар хөл болж, популизм хийгээд ард түмний саналыг авдаг жишиг бууна. Үүнийг л Монгол төрд өндөр шалгуураар орж ирэх ёстой гэсэн гол санаа явж байгаа. Би бол хувьдаа зөв гэж бодож байна. Гаднаас санхүүжээд Монголын төрд хортой бодлого явуулбал яах вэ. Энэ асуудалд бид маш их санал, дүгнэлт хийсний үр дүнд ийм шийдвэр, ийм хуулийг баталсан гэж бодож байна.

 

-Тэгвэл сонгуулийн сурталчилгааг 18 хоног гэж зааж өгсөн нь хэр оновчтой тоо вэ?

 

-Энэхүү 18 хоногийг удаан байна гэж ярих хүн ч байна. Дэлхийн дунджаар л ярина шүү дээ. Үүнийг би боломжийн хугацаа гэж харж байгаа. Ер нь миний бодож байгаагаар улстөрд ард түмэндээ танигдсан хүн л сонгогдоно гэж ойлгож байна. Тэгэхгүй бол хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй нөхөр хийж байсан ажлаа гэнэт хаячихаад “Би УИХ-ын гишүүн болно” гээд гүйгээд байвал хэр санагдах вэ.

 

Тиймээс зааж өгсөн хугацаандаа танигдахгүй, өөрийгөө таниулж чадахгүй улсуудад л чамлалттай тоо байх. Нөгөөтэгүүр өөрийгөө ард олондоо таниулсан, байр сууриа мэддэг, ард түмэн үнэлдэг ийм хүмүүсийгээ л ард түмэн сонгох байх. Үүнд нэг их эргэлзээд байх зүйлгүй.

 

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-15 202.179.10.70

chamd yamar hamaa bainaa

Зочин 2016-01-15 37.235.52.139

Chingeltei duurgiin irgene bainaa bi Tanid amjilt huseyee hiij baigaa zuiluudden amjiltiig huseyee

Зочин 2016-01-15 151.236.19.24

ix sonin G.Bayarsaikhan gedeg huniig humuus muulj bdagiin bi uneher gaihaj bdag ene hund hiisen nugel yu bna toochnii heleh hun bnu? bi huvidaa unelj yvdag gazar shoroonii tuluu temtsdeg onovchtoi zuv zuv huuliin tusluudiig urgun baridag zuv dugarch shudargaar ugee heldeg khurelsukhtei yanz bur bolsonoor n dugnej harad bdag humuusiig oilgohgui bna minii biy chingeltei duurgiin irgen bi songoson gichuunde setgel hangaluun bdag humuusiin yu yrih hamaguishv gishuunee ajiliin undur amjilt husii. Ta chadnaa

Зочин 2016-01-15 104.131.249.42

ene door comment bichej baigaa nuhduud gej neg chitsag tsarailsan hunii muug uzeh gesen tsarai haragdahgui site nii tsanaas tom tom baasan yuch hiij buteedeggui novshnuud l suugaa ugasaa

Зочин 2016-01-15 46.101.11.119

Chingeltei duurgiinhee irgedtei oir bdagd bayarlaj yvdag shv tanid ajiliijn undur amjilt husii

Зочин 2016-01-15 107.170.144.142

Tanii hiisen ajil ard irgeded iluu ih hurdeg shv

Зочин 2016-01-15 66.85.140.119

Amjilt husii

BAYART 2016-01-15 202.70.44.146

Hun tsohij bdag uhamsar muutai hun bishshu ta xarin hurelsukh ger uhamsariin doroitoltoi ymnaas bolj muu nerte boloh gej uulan hurelsuh l muu ner zuumeer ym

Хүүгий д л хэлэхээс 2016-01-15 202.179.26.219

энэний маань шанаа суларчихжээ дээ.

зочин 2016-01-15 202.126.89.186

Ёстой мангар пацаан Хүрэлсүхэд хэлж шанаадуул

ахахах 2016-01-15 202.179.10.150

Одоо халаасандаа хийлээ гэвэл эндүүрэл,ерөөсөө л халаасанд нь байсан шүүдээ,худлаа гэвэл гэмт хэрэгт холбогдсон Сугарыг энэ нам яаж хамгааллаадаа,хууль зөрчин зөрчин хамгаалаж одоог хүртэл ял завшуулаж байгаа биздээ.

ухаантай царайлсан хав 2016-01-15 137.186.121.166

УЯАГ НЬ УРТАСГААД УГААДСЫГ НЬ ЖААХАН НЭМЧИХВЭЛ ИХ ХУЦАХ ГӨЛӨГ ШҮҮ. ХУЦАХААС ЦААШГҮЙ, ХАЗАЖ Ч ЧАДАХГҮЙ АМЬТАН ДОО

zochin 2016-01-15 202.9.41.3

undsen xuuliin tsetsiig MAN iinxan xalaasandaa xiisen gene uu xunch uuriinxuu tolgoinii xemjeegeer yarix yum daa Undsen xuuliin tsetsiin gishuudiin ixenx ni AN iin gishuud shuu dee yu ch medexguui baij tom tom yarixaa bolio xarin saidiinxaa ajliig ugbul ard tumend buyan bolox bna daa

Зочин 2016-01-15 202.21.120.146

***** da chi dandaa tanai namiin humuus bgaa bzdee

Зочин 2016-01-15 103.57.92.244

Энэ далдаакийг Хүрэлсүхэд хэлж нам цохиулах болсон байна. Ёстой хүний үнэргүй, эмэгчин зантай, хүүхний дон шүгэлсэн ***** даа. АН-ыг самарч байгам ***** шүү. Энэ новшийг намаас хөөх хэрэгтэй.

hhhhhhh 2016-01-15 202.179.11.62

ardiin nam tsets,shuukh,atgazariig ezemshij baidgiig bukh khumuus mene shuuu

Зочин 2016-01-15 103.26.195.10

Үндсэн хуулийн цэцийн гишүүд чинь АН-ын угшилтай хүмүүсээр ихэнх нь бүрдсэн шүү дээ. тэд МАН-ынхны үгэнд орно гэж байхгүй. Битгий худлаа улс төр хийгээд бай. Чамайг чинь бусдыгаа бодвол гайгүй юм гэсэн чинь бас нэг биш нөхөр байх нь ээ.