Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийв

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.01.15/ хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Тэрээр, 2015 онд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн 443 буюу 11,9 хувь нь иргэдийн эрүүл мэндийн асуудлаар ирүүлсэн өргөдөл байна гэв. Үүнд, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирүүлсэн  өргөдлийн 70 орчим хувь нь иргэд эмчилгээний зардалд санхүүгийн туслалцаа авах асуудлаар, 20 орчим хувь нь энэ салбарт гардаг зөрчил тухайлбал эмнэлгийн оношлогоо үйлчилгээний хүртээмж тааруу, эмч ажиллагсад ажилдаа хариуцлагагүй ханддаг, хүнд суртал гаргадаг, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа сул асуудлаар өргөдөл ирүүлсэн бол, 10 орчим хувийг нэр бүхий иргэд, хувийн эмнэлгүүдээс ирүүлсэн эрүүл мэндийн салбарын бодлого оновчгүй, тодорхой бус, зөрчил доголдол их, ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйл ажиллагаа явуулахад дарамт шахалт их байгаа тухай гомдол гаргаж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сайжруулах талаар анхаарч нээлттэй сонсгол зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтүүдийг ирүүлсэн байна гэлээ.

 

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороо эрүүл мэндийн салбарын асуудлаар 2014 онд 23 зүйл заалттай Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол баталсан. Үүний хэрэгжилтийг 2015 онд авч үзэхэд хангалтгүй дүгнэгдсэн. Иймд ӨБХ-ноос ирэх долоо хоногт эрүүл мэндийн салбарын өргөдлийн дагуу ажиллахаар төлөвлөж байна гэв.

 

Үүнд:

 

1. 2016.01.18-ны Даваа гарагт зарим эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, иргэд, эмнэлгийн ажилтнуудын саналыг сонсох, хүлээн авах ажлын зохион байгуулна.

 

2. 2016.01.20-ны Лхагва гарагт Эрүүл мэнд, спортын яам, харьяа газруудын удирдах албан тушаалтнуудтай эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж болон Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаар уулзалт хийнэ.

 

Үүний үр дүнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслүүдэд иргэд, эмнэлгийн салбарын ажилтнуудын саналыг холбогдох Байнгын хороонд хүргүүлж ажиллана гэж тус байнгын хорооны дарга Ж.Батзандан хэвлэлийн бага хурлын төгсгөлд онцлон тэмдэглэллээ.

 

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

eb 2016-01-15 103.10.23.193

hudlaa caihan uriatai ynzan buriin chulgad opoltsohoo bolimoop uma, Uur gazar zohion baiguulj hunii garaar mogoi barican. tandaj cada nuluunduu opuulj alba gubchuur abahiig baig gehgui l baih. mu zali ni hugjtsun. ter bolgoniig ni dagaj namirh herg baidg c umu.

Т.Дэлгэрсайхан 2016-01-15 203.194.114.84

Төрийн банк "ТОСК-н 8 хувийн зээлтэй хүмүүст НӨАТ-н урамшуулал, сугалаа хамаагүй" гээд зээлийн графикт төлбөрөө хийсэн иргэнд НӨАТУС-д бүртгүүлэх, сугалаанд орох кодтой баримт өгөхгүй бна. Энэ үйлдэл нь өөрсдийн нь дурьдаж байгаа НӨАТ-н хуулийн заалтуудтай нийцэхгүй гэж би үзэж байна. Ингэж 8 хувийн зээлтэй олон хүнийг хохироож, Төрийн бодлогын нэр хүндийг "Төрийн банк" нь эсэргүүцэн унагаж болох уу. Сэтгэлтэй, ЭЗ, санхүүгийн мэдлэгтэй хуульч нэн даруй томилон ажиллуулж үнэн зөвийг нь тогтоохгүй бол энэ их урхагтай хэрэг болох нь ээ. Та анхааралдаа авна уу. 1 сард авч чадаагүй, одоо ээлжит 2 дугаар сарынхыг мөн л чадахгүй болох нь.Олон зуун хүн бухимдаж, төрийн нэр хүнд унаж, бөөн өргөдөлд дарагдана шүү. БЗД-н иргэн Т.Дэлгэрсайхан.

Улс тор судлаач. 2016-01-15 103.229.120.100

Ч.Сайханбилэг,С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.

Good 2016-01-15 59.153.112.236

Batzandang demjdeg. Shuurkhai daichin baidag

zochin 2016-01-15 202.9.41.3

Nyamdorj gishuunii xelsen ugiig bainga sanaj yabaarai 7-r sariin 1 uil yabdliig neg ergen sanaarai

Иргэн 2016-01-15 180.235.181.245

Ийм шуурхай ажиллана байхаа гэж танд найдаж байнаа.Танд амжилт хүсье.Бүтээлч сэхээтнүүдийн инноваци бүтээлүүд төрийн хүнд суртлаас болж үр ашгаа өгөхгүй байна.