Бага насны 23 хүүхдийг хулгайлан хүчээр ажил хийлгэж байсныг илрүүлжээ | News.MN

Бага насны 23 хүүхдийг хулгайлан хүчээр ажил хийлгэж байсныг илрүүлжээ

Бага насны 23 хүүхдийг хулгайлан хүчээр ажил хийлгэж байсныг илрүүлжээ

Бага насны 23 хүүхдийг хулгайлан хүчээр ажил хийлгэж байсныг илрүүлжээ
23 children rescued from human trafficking network

Гурван сартайгаас эхлээд 15 нас хүртэлх нийт 23 бага насны хүүхдүүдийг хулгайлсан хэргийг хуулийнхан илрүүлжээ. Тэд хүүхдүүдийг Мексикийн өмнөд хэсэгт жуулчид ихээр зугаалдаг хотод гар урлал заруулдаг байсан аж.

Хүүхдүүдийг Мексикийн өмнөд хэсгийн Чиапас мужийн Сан Кристобал де Лас Касас дахь нэгэн байшингаас олсон хэмээн мужийн өмгөөлөгчдийн тайланд дурджээ.

Энэ хэрэгт гурван эмэгтэйг холбогдуулан, хүний наймаа, хүчээр ажил эрхлүүлсэн гэх хэргүүдээр мөрдөн байцааж эхэлсэн аж.

Тайланд дурдсанаар гурван сартайгаас 15 нас хүртэлх тэдгээр хүүхдүүдийг гэр бүлээс нь хулгайлан авч, бие махбодь төдийгүй сэтгэлийн дарамт үзүүлэн хүчээр ажиллуулан, гудамд бараа заруулдаг байсан гэнэ.

Уг гүйцэтгэх ажиллагаа зургадугаар сарын 30-нд ээжтэйгээ захаар үйлчлүүлж байгаад алга болсон нялх Дилан Исау Гомез Перезийг хайх ажиллагаагаар эхэлсэн аж. Гэвч олдсон хүүхдүүдийн дунд Дилан буй эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-23 202.179.21.236

Avilga hemeeh niigemyn hort havdagariig ustgahgui bol Mongol iim l bolno. MANAN hemeeh auyalt hort havdar bn shu.

Avatar

зочин 2020-07-23 202.179.25.70

Гарчигаа аль улсад болохыг нь тодосгоочээ. Монголд юм шигээр төөрөгдүүлэхээ болимоор юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж