Коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийж байна

Коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд /ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэг/-ын үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэлийн дагуу kоронавируст халдварын салбар дундын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ-д зохион  байгуулж байна.

Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, НЗДТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийж байгаа юм.

Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж