Австралийн сүүлчийн "Боинг 747" агаарт имжний дүрс үүсгэн оджээ | News.MN

Австралийн сүүлчийн "Боинг 747" агаарт имжний дүрс үүсгэн оджээ

Австралийн сүүлчийн "Боинг 747" агаарт имжний дүрс үүсгэн оджээ

Австралийн сүүлчийн "Боинг 747" агаарт имжний дүрс үүсгэн оджээ

Австралийн иргэний агаарын тээврийн "Кантас" компани сүүлийн "Боинг 747" онгоцоо тэтгэвэрт гаргажээ. Онгоц тэтгэвэрт гарахынхаа өмнө сүүлийн нислэгээ үйлдэхдээ тэнгэрт компанийнхаа бэлгэ тэмдэг болох харайлгаж буй имжийг дүрсэлжээ. Онгоц цаашаа АНУ-ын зүг ниссэн бөгөөд Можавын цөлд үлдэх аж.

"Кантас эйрлайнс"-ын сүүлийн "Боинг 747" болох QF7474 онгоцыг эцсийн нислэгт нь үдэхээр иргэд өчигдөр/2020.07.22/ Сиднейн нисэх буудалд цугларч, онгоцны ханан дээр сэтгэлийн үгээ бичиж, салах ёс хийжээ.

Тус онгоц төлөвлөгөөний дагуу зургаан сарын дараа тэтгэвэрт гарах байсан ч коронавирусээс болон ийнхүү тэтгэвэрт гарах хугацаа урагшилжээ.

“Covid-19 цар тахал зөвхөн энэ онгоц төдийгүй Австрали болон бусад улс орны агаарын тээврийн салбарт асар хүнд нөлөө үзүүлж байна. Тэтгэвэрт гарсан энэ онгоц жолоодоход маш эвтэйхэн, найдвартай, өөрийн үүргийг онц сайн биелүүлдэг байв. Онгоц олон хүмүүсийг зорьсон газарт нь хүргэж, амьдралд нь шинэ боломжуудыг нээж өгсөн” хэмээн "Кантас"-ын гүйцэтгэх захирал Алан Жойс хэлжээ.

Өнгөрсөн сард "Кантас" компани цар тахлаас болж 6000 ажлын байраа цомхотгосон билээ.

Онгоцтой салах ёс гүйцэтгэхээр 150 орчим хүн цуглаж, усан ёслолын буудлага хүртэл хийжээ. Тус онгоц хагас зууны туршид ажиллахдаа Хатан хаан Элизабет II, Австралийн олимпын баг тэргүүтэй нийт 250 сая хүнд үйлчилсэн гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Британийн иргэний агаарын тээврийн компани ч бас бүх "Боинг 747" онгоцоо тэтгэвэрт гаргахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-23 139.5.218.25

Яаж 250 сая хүн зөөж тээвэрлэх юм вэ? өдөрт 1000 жилд 300мянга 50жилд 15 сая максимум,тэгэхээр 2,5 сая бол яг тохирч байна.

Avatar

Зочин 2020-07-23 202.9.46.164

Mongold ugchihgui dee gej, hairan yum

Avatar

Б 2020-07-23 182.160.37.235

ЗОЧИД БУУДАЛО БОЛГООД ЖУУЛЧДАД ҮЙЛЧИЛЖ БОЛДГҮЙМУУ с** ХЙАРАН ЮМ

Avatar

123 2020-07-23 202.5.202.132

chi dut

Avatar

Зочин 2020-07-23 202.179.24.178

ямар хөөрхөн юм бэ, гоё бэлэгдэлтэй юм байна

Avatar

Бат 2020-07-23 112.72.9.182

250 сая хүн гэж хэзээ ч байхгүй. 2,5 сая гэвэл болно.

Avatar

Зочин 2020-07-23 103.136.254.8

Тус онгоц хагас зууны туршид ажиллахдаа… ? 250 сая байх боломжтой шд

Avatar

зочин 2020-07-23 202.131.244.210

тэтгэвэрт гаргасан онгоцыг нь манай дарга нар болно гээд чирээд ирэх вий дээ, ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж