Малайзын экс Ерөнхий сайд 400 сая долларын нөхөн төлбөр төлнө

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Малайзын экс Ерөнхий сайд 400 сая долларын нөхөн төлбөр төлнө

Малайзын экс Ерөнхий сайд 400 сая долларын нөхөн төлбөр төлнө

Малайз улсын дээд шүүх өчигдөр /2020.07.22/ 2009-2018 оны хооронд тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Нажиб Разакаар 1,69 тэрбум ринггит буюу 400 орчим сая ам.долларын татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргажээ.

Олон жилийн турш төрийн эрхийг барьсан тэрбээр долоон жилийн турш татвар төлөөгүй юм байна. Нажиб Разак нь 2018 оны сонгуулиар нам нь ялагдсанаар албан тушаалаасаа огцорч, улмаар тус улсын одоогийн эрх баригчид түүнийг 1MDB буюу тус улсын баялгын сангаас их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

1MDB санг Нажибын санаачилгаар байгуулсан ба 2018 оны сонгуулийн дараа энэ сангаас 4,5 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө алдагдсан нь илэрсэн. "1MDB" сангийн хэрэгт зөвхөн Нажибын тойрон хүрээлэгчид төдийгүй холливуудын алдартнууд хүртэл холбоотой гэгдэж байгаа юм.  Нажибд холбогдох хэргүүдийн эхний шүүх хурал энэ сарын 28-нд болох гэнэ.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж