Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагуудтай уулзлаа | News.MN

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагуудтай уулзлаа

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагуудтай уулзлаа

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагуудтай уулзлаа
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын сайд, холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нарын зэрэг хүмүүс оролцож, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон ойрын үеийн тулгамдсан асуудлаар санал солилцов.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат уулзалтын үеэр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэх болсон тул салбар тус бүрээр хөрөнгө оруулалтын асуудлаар нэмэх, хасах саналаа нэгтгэх, шаардлагатай санхүүжилтийн тооцоо судалгааг гаргах, холбогдох хууль тогтоолын төслийг өргөн мэдүүлэх, эцэслэн батлах хүртэлх бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгов.

Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын 5 багц хууль, Соёлын тухай, Киноны тухай, Музейн тухай, Киноны тухай зэрэг хуулийн төслүүд болон салбарын тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 2021 оны төсвийн тухай хуульд оруулах санхүүжилт, хөрөнгө оруулалтын төслийн саналыг бэлтгэхэд анхаарч, ажлаа шуурхайлахыг хүслээ. 

Түүнчлэн Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй хянан шалгах ажлын хэсэг байгуулж, салбарын яам, харьяа байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах ажиллагаанд хянан шалгах ажлыг зохион байгуулна гэж мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-07-23 58.109.221.157

Munhbataa Hiitei shuu Jaahan uhaan zarj ajillah heregtei

Avatar

Зочин 2020-07-23 59.153.85.93

Манай МАН хамгийн сайн муугийн хос туйл болсон хүнээ тавьсан шүү.Уур хүргээд байвал 2 туйлынхаа альийг нь сонгохоо сайд маань мэднэ шүү.Ядуугаа мэдэхгүй улсын үнэгүй сургуульд явцгааж байж юун олон юм ярьцгаадаг юм зүгээр.

Avatar

Зочин 2020-07-23 202.9.46.105

Боловсролгүй хүмүүс боловсролын салбарыг …

Avatar

багш 2020-07-23 202.9.46.211

СУРГУУЛЬ ДЭЭР 1 ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ ТОГТООЖ, АРДЧИЛЛЫН НААД ЗАХЫН ҮГЭЭ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХААЛТТАЙ БОЛГОЖ, ХЭДХЭН ХҮНИЙ БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН МАФ БУЙ БОЛГОЖ, СУРГУУЛЬ ДЭЭР НЬ ОЮУТАН, БАГШ НАР УЧИР БИТҮҮЛГЭЭР ҮХЭЖ БАЙХАД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ САНДАЛДАА УЛАМ ШИГДСЭЭР БАЙГАА, ЁС ЗҮЙГҮЙ БАЙДЛЫГ ХЭРЭЭС ХЭТЭРЧ ХЭВИЙН ЗҮЙЛ БОЛТОЛ НЬ ГАРАМГАЙ ХӨГЖҮҮЛСӨН СУИС ИЙН ЗАХИРАЛ ГЭГЧ 60 НАСТАЙ, ЖАРТГАР ХАР ЗАДАРСАН ЧАВГАНЦЫГ ЗАСАГЛАЖ ЧАДАХ НАМ, ТӨР, ЯАМ БАЙНА УУ? ЭСВЭЛ ДАХИАД ХЭДЭН ХҮН ҮХЭХИЙГ ХҮЛЭЭХ ҮҮ?

Avatar

Зочин 2020-07-23 43.228.131.110

Шаравжамц гэдэг дэмий гонзгой эрүү малыг зайлуулаач.

Avatar

Зочин 2020-07-23 202.9.46.144

taar shuudainuud

Avatar

Зочин 2020-07-23 203.231.32.2

lol, odoo monkhbat iig muultsan comment blocklodog boloo yu.

Avatar

Зочин 2020-07-23 203.231.32.2

iim ** usa d helnii beltgelch duusgaj chadaagui hun yaj mongol ulsiin bolovsroliin bodlogt nemer bolohov dee. arai l um daa eh oron min.

Avatar

Зочин 2020-07-23 192.82.66.151

Бүү атаарх.Мундаг залуу. бид нарт бүгдэд нь бас өөлөх муухайгаар хэлүүлэх үг үйлдэл байгаа.Тийм учир хүнийг муулдагаа болье Залуусаа.Хэнч УИХ-н гишүүн сайд болж болно.Тэр үед бас л биднийг муулна.Албан тушаалд очсон бүгдийг муулдагаа болье Монголчуудаа.Бүгд адилхан.Монголд сайн хүн бхйгүй юм байна дөө.энэ байдлаараа бол.Зүгээр урдахаа сайн хийж Монгол улсадаа 1 ч хүн гэсэн зөв ажил амьдралаар амьдарч болдог гэдгийг л харуулья Хүмүүсээ.

Avatar

ZOCHIN 2020-07-23 103.26.193.141

HARIN ENE NUHUR CHINI HURELSUHIIG ALIIGAA ALDSANBHAD AVCHIRSAN YUM BISHU

Avatar

Зочин 2020-07-23 192.82.68.200

Энэ Ж.Мөнхбат гэдэг джентельмен Солонгосын казинод орж бүр алиа алдчихсан байхад нь У.Хүрэлсүх аварсан гээ биз дээ Архангайн танк хүлдэг-үүд тэнэгтэж энэ нөхрийг дахин сонгосон хэрэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж