Монгол Улсын гадаад бондуудын үнэ өсч, өгөөжийн түвшин буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Монгол Улсын гадаад бондуудын үнэ өсч, өгөөжийн түвшин буурчээ

Монгол Улсын гадаад бондуудын үнэ өсч, өгөөжийн түвшин буурчээ

Covid-19 дэлхийд хурдтай тархаж, цар тахлын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд (2020 оны долдугаар сарын 10-наас 16-ны өдрийн байдлаар) томоохон өөрчлөлтүүд гарсан байна. Монголбанкны мэдээлснээр, "Oxford Economics" байгууллага дэлхийн эдийн засгийн төлвийг өмнөх сарын төсөөллөөс 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 2020 онд 4.5 хувиар агших төсөөллийг шинэчлэн боловсруулжээ.

Төсөөллийг өмнөх сараас сайжруулахад Европ, АНУ зэрэг хөгжингүй орнуудад хэрэглээ, жижиглэн худалдаа төсөөлснөөс хурдтай сэргэж, АНУ, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөв сайжирсан нь нөлөөлсөн байна. Суурь төсөөлөлд БНХАУ-ын эдийн засаг 2.0 хувиар өсөх, Евро бүсийн эдийн засаг 7.9 хувиар, АНУ-ын эдийн засаг 4.2 хувиар тус тус агшихаар таамаглажээ. Гэхдээ цар тахлын хоёр дахь давалгаа бий болох тохиолдолд дэлхийн эдийн засгийн төлөв муудах эрсдэлтэйг онцолсон байна.

Дээрх хугацаанд Монгол Улсын гадаад бондуудын үнэ 9% хүртэл өсч, өгөөжийн түвшин 3.6% хүртэл буурчээ. Ийнхүү Монгол Улсын ам.долларын ҮЦ-ны өгөөж буурч, үнэ өсч буй нь хөрөнгө оруулалтын орчин сайжирч, зээлийн эрсдэл буурч буйг илтгэж байгаа юм.

Дотоодын үнэт цаасны өөрчлөлт 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж