Денвер Наггетс багийн тун сонирхолтой гарааны бүрэлдэхүүн

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Денвер Наггетс багийн тун сонирхолтой гарааны бүрэлдэхүүн

Денвер Наггетс багийн тун сонирхолтой гарааны бүрэлдэхүүн

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг буюу NBA өнөөдөр/2020.07.23/ урьдчилсан тоглолтуудаа эхлүүллээ. АНУ-ын Флорида мужийн Орландо хотод байрлах Уолт Дисней амралт, зугаалгын цогцолборт 2019-2020 оны улирлаа үргэлжлүүлэх болсон 22 багийн эхний найман баг урьдчилсан тоглолтоо хийлээ.

NBA-ийн улирал албан ёсоор ирэх долдугаар сарын 31-ний өдөр үргэлжилнэ.

Энэхүү найман багийн дөрвөн тоглолтоос хамгийн сонирхол татахуйц нь Денвер Наггетс болон Вашингтон Уизардс багуудын тоглолт байсан юм. Учир нь Денвер Наггетс баг тун өвөрмөц гарааны таван тоглогчийг талбайд гаргасан. Холбон тоглогчийн байрлал дээр 2.13 метр өндөртэй Никола Йокичийг, хамгаалагчийн байрлал дээр 2.03 метр өндөртэй Жерами Грантыг, жижиг довтлогчийн байрлал дээр 2.19 метр өндөртэй Бол Болыг, хүчний довтлогчийн байрлал дээр 2.01 метр өндөртэй Пол Милсапыг, төвийн тоглогчийн байрлал дээр 2.11 метр өндөртэй Мэйсон Пламлиг тус тус гаргажээ. Ингэснээр тус багийн гарааны тоглогчдын дундаж өндөр 2.08 метр байсан аж. Харин Вашингтон Уизардс багийн гараанд гарсан таван тоглогчийн хамгийн өндөр нь 2.08 метр өндөртэй Томас Брайант байжээ.

Өөрөөр хэлбэл, Денвер Наггетс багийн гарааны таван тоглогч дотор гурван төвийн тоглогч, хоёр довтлогч байжээ. Харин ямар ч холбон тоглогч, хамгаалан тоглогч багтаагүй байв.

Дээрх хоёр багийн тоглолтод Денвер Наггетс багаас Бол Бол болон Трой Даниелс нар тун сайн байж баг нь ялалт байгуулсан бол эсрэг талаас Япон тоглогч Руй Хачимура шилдэг тоглолтоо гарган ч баг нь ялагдал хүлээлээ.

Тоглолтын дараа 16 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 6 хаалт гэсэн гайхалтай үзүүлэлтийг толилуулсан Бол Бол сэргээшийн шинжилгээнд хамрагдах тоглогчоор сонгогдсон гэнэ.

Ийнхүү та бүхэндээ урьдчилсан тоглолтуудын үр дүнг танилцуулья.

  • Орландо Мэжик 90-99 Лос Анжелес Клипперс
  • Вашингтон Уизардс 82-89 Денвер Наггетс
  • Нью Орлеанс Пеликанс 99-68 Брүүклин Нетс
  • Сакраменто Кингс 98-104 Майами Хит

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж