ХӨСҮТ: Нэг хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: Нэг хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ

ЭМЯ коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 101 мянган хүн халдвар авч, 622 мянга гаруй хүн нас бараад байна. Гурван сарын хугацаанд нэг саяар өвчлөл нэмэгддэг байсан бол өнөөдөр 4-5 хоногт нэг сая хүн халдвар авч байна. Судалгаагаар арваннэгдүгээр сар гэхэд бүгд маск зүүгээд хэвшвэл өвчлөлийг 5000-аар бууруулах магадлалтай гэж үзэж байна. ОХУ-д 5862 хүн шинээр халдвар авсан байна. Тува, Буриад, Читад өвчлөл 19-38-аар нэмэгдлээ. Монгол Улсад 2958 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 68 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсанд 147, шуурхай аппликейшнд дөрвөн хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ-д нийт халдвар авсан хүн 3.8 сая болсноос 141 мянган хүн нас барсан байна. Бразилд 2.2 сая гаруйд хүрч 1.5 сая гаруй нь эдгэрсэн. БНЭУ-д өчигдөр /2020.07.22/ 37 мянга 700 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 1.1 сая гаруйд хүрсэн. Японд өчигдөр 795 шинэ тохиодол бүртгэгдсэн. БНСУ-д өчигдөр 59 тохиолдол шинээр нэмэгдсэнээс 39 нь дотоодын халдвар байлаа. БНХАУ-д өчигдөр 22 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 19 нь дотоодын халдвар байлаа. БНХАУ-ын хэмжээнд шинж тэмдэггүй 167 тохиолдлыг хянаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.22/ 426 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд нь вирус илрээгүй. Үүнд долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 261 хүн, мөн өдөр Австралиас ирсэн 41 хүн багтаж байгаа. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч сувилалд шилжлээ. Энэ өвчтөн нь 34 настай эмэгтэй бөгөөд 15 хоног эмчлэгдлээ. Батлагдсан 287 болсноос нь 214 эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 73 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 63 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 104 хүн эмчилгээ, хяналтад байна. Тандалт, судалгаа шинжилгээ үргэлжилж байна. Тусгай нислэг хүлээж авах бэлтгэл алжаа хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж