НЭМЭЛТ: 16.15 цагт
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Ерөнхий сайд асан С.Баярт 5 жил хорих, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямд 2 жил хорих ял тус, тус оноолоо.
Ингэхдээ шүүгдэгч С.Баяр нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн.
Мөн С.Баярын том охин Б.Нандин, Ч.Давааням нар хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нэрээр 2010-2014 оны хооронд АНУ-д 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж, орлогыг нь АНУ дахь С.Баярын болон эхнэр Сувдын дансаар 5 тэрбум 580 сая 443 мянган төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч.Давааням нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж давуу байдлаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн бизнес үргэлжлүүлэн явуулж байгаа нэрээр 2010-2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, АНУ-ын банкин дахь С.Баярын болон эхнэр Судвынх нь дансаар 2011-2017 оны хугацаанд 5 тэрбум 580 сая 444 мянган төгрөг авч мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцлоо.
С.Баярт албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээс хасч, таван жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв. Ч.Даваанямд хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргажээ.
Хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
С.Баяр, Ч.Давааням нарыг гэм буруутайд тооцож, ял оноов
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020.07.22-23-нд шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.
1. Шүүгдэгч С.Баяр нь 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,
Мөн Оюу толгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор:
Найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн "Петровис трейдинг” ХХК, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК нь 418,385,173,982.34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюу толгой” болон “Петровис трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлыг урвуулан ашиглах/-ийн 263.2 дахь зааснаар,
Шүүгдэгч С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын "Банк оф Америка" банк дахь өөрийн болон эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-ийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож,
2. Шүүгдэгч Ч.Давааням нь С.Баяртай бүлэглэн Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор С.Баярын охинтой хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын "Банк оф Америка" банк нь дахь С.Баярын болон түүний эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоож,
С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасаж, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял бүгд нийлээд 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн шүүгдэгчдээс дараах хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөг /хууль бусаар олсон орлого/
Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн үнэлгээтэй АНУ-д байрлах орон сууцыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар
НЭМЭЛТ:
Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурлын шийдвэр гарсан байна. Шийдвэрийг 16.00 цагт танилцуулахаар төлөвлөөд байна.
Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох шүүх хурал завсарлав
НЭМЭЛТ:
Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал завсарлаад байна.
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Рио Тинто компанитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Оюутолгой төслийг хөдөлгөсөн. Энэ үед С.Баяр Ерөнхий сайдын алба хашиж байсан юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Петровис” компанид давуу байдал олгож, Оюутолгой компанид шатахуун нийлүүлэх гэрээ хийлгэсэн байж болзошгүй, мөн АНУ-д амьдардаг охиных нь нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Оюутолгой төслийг байгуулсны дараа бий болсон байж болзошгүй зэрэг хэрэгт сэжиглэгдэн, шүүгдэж буй юм.
Энэ тухай Ерөнхий сайд асан С.Баяр “Хийгээгүй хэргээр маань шүүж байна. Гэхдээ өчигдрийн шүүх хуралдаанаар шатахуун нийлүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэдэг нь няцаагдлаа. 2009 онд байгуулсан гэрээг нь 2008 онд байгуулсан гэрээтэй харьцуулахад “Петровис” компанийн нөхцөл нь дордсон байгаа.
Хоёр дахь буруутгадаг асуудал нь АНУ-д олон хаустай гэдэг. Авлигатай тэмцэх газраас АНУ-ын хууль хяналтын байгууллагад хандахад Эрүүгийн хэлтсээс нь олон хуудас материал ирүүлсэн. Миний охин, эхнэр, найз Ч.Даваанямын банкны хуулга ирсэн. Биднийгээ буруутгах биш харин ч цагаатгах баримт ирсэн. АНУ мөнгөний эх үүсвэр талаас нь сайн нягталдаг. Хэрэв АНУ-ын нутаг дэвсгэр дээр мөнгө угаах ч юм уу хууль бусаар мөнгө эргэлдүүлж бизнес хийсэн бол Монголын хуулийн байгууллагаас хандсан хандаагүй, нутаг дэвсгэр дээр нь гэмт хэрэг үйлдэгдэж байгаа учраас аль хэдийнэ биднийг шалгаад буруутай бол шийтгэл ногдуулчихсан байх ёстой. Банкных нь хяналт жигдэрчихсэн орон. Шүүх эцсийн шийдвэрээ удахгүй гарна" гэлээ.
Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна
Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд өнөөдөр /2020.07.22/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шүүж буй юм.
Шүүх эл хэргийг Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарынхтай хамтад нь хэлэлцэж байсан ч Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр эхний хуралдаанд оролцоогүй тул шүүх бүрэлдэхүүн хэргийг тусгаарлаж, шүүх хурлын товыг долдугаар сарын 22-нд болгон тогтоосон билээ.
Г.ХОРОЛ
Арай ч дээ 2020-07-23 39.7.51.8
Хороих ялыг Нээлттэй дэглэмд …гэдэг чинь шоронд хатаахгуй…зугээр л Тэнсэн авч бна гэсэн уг бна даа
ард түмэн 2020-07-23 202.126.89.30
C.Баяоын АНУ дахь 7 хаусийг хураагаач яагаад ингээд насаараа идэх их хөрөнгөтэй үлдээгээд бган 5 жил юу ч биш наад зальтай луйварчингууд чинь одоо давж заалдаад жилнн хасуулна бие хаа муудлаа энэ тэр гэж зальдсаар бгаад удаан суухгүй тэгээд насаараа зүгээр сууж бгаад идэх үр хүүхдүүддээ үлдээх их хөрөнгөтэй үлдэж бна ш дээ бүх хөрөнгий нь хжрааж ард тшмэнд эргүүлж өгөх хэрэгтэй
Кккк 2020-07-23 202.21.107.114
Одоо сү. Батболд гэдэг өлбийсөн юмыг шүүх хэрэгтэй дээ. Нөгөө кюкшүзаны хэрэг юү болсон бэ
Бас л луйварчин дмх
Зочин 2020-07-23 49.195.162.193
Гэрээг 2 тал байгуулсан. Нөгөө талын хариулт юу байх бол?
Зочин 2020-07-23 192.82.68.200
D.Sugar gej neg TOM KHULGAICH khorvoo buzarlaad yavj baina
Зочин 2020-07-23 84.241.200.66
За С.Баяр авах яллаа авлаа. Тэрбумыг хуссан хүн. За одоо Ц.Элбэгдорж, Сахал Эрдэнэбилэг, Сайханбилэг гээд цайрсан луйварчдын ээлж удахгүй. Тэрбум биш бүр Триллио́н-ыг шаасан гарууд даа.
Их гарын хулгайч нарт 2020-07-23 202.126.89.139
Баяртангууд өөрсдийгөө нэг сайн хараад Улс орноо харьцуулаад хараарай. Яагаад ялласны учрыг олно. 5 жил тунгааж бод л гэсэн үг. Өндөр боловсролтой хүмүүс болохоор учрыг нь олно доо.
Ariun 2020-07-23 99.203.143.98
Ashtai yu
Зочин 2020-07-23 98.33.93.32
DW сайтын шог зураач Сергей Елкин гэгч ухаантай нэгэн бий. Путины талаарх шоглол,зургууд нь үнэхээр байгаа оносон,донжтой байдаг. Сүүлийн дугаарт нийтэлсэн," Репрессия по накатонной ?" нийтлэл зураг нь Оросын ( монголын) , Путины ( Женкогийн ) дүр төрхийг оновчтойгоор дүрсэлсэн байдаг … Зураг дээр Путин утсаар ярьж байх,…—Наад Хабаровскд чинь юу л болоод байна ???…. Харин ярьж буй ярилцуурын утас нь тэсрэх бодисын дэлбэлэх асаагуур утас,гал нь Путин руу ойртож байгааг дүрсэлсэн байдаг…
Зочин 2020-07-23 98.33.93.32
Монгол руу хөврүүлбэл,Женко хөмсөг зангидан утсаар ярьж байна……—За наад Баяртангуудын хэрэг юу болж байна,ялыг нь өгөж дуусаж байна уу?….Хурдалбал зүгээр байна шүү,Цаана нь олон хүн ээлжээ хүлээж байна,бүдүүн бөгсөө хурдан хөдөлгөхгүй бол халагдах өргөдөл дээр чинь гарын үсгээ зурлаа шүү,чам шигновш надад хог нэгээрэй л байна,шевелись,быстро,быстро.. Харин ширээн доогуурх ярилцуурын утасыг нь динамитны утсаар сольчихсон,гал нь Женко руу аажмаар дөхөж байх ???!!….
Оогий 2020-07-23 202.126.88.212
Одоо Бадамжунай гэдэг өмхий хулгайчийг цааш нь хийгээч ээ, адгийн адгийн н**ш
Зочин 2020-07-23 98.33.93.32
За ямарч байсан Баярт ял өгөөд Хэлмэгдүүлэлтийн эхний давалгаа дуусав. Шүүх хурал нэг л сценарьтай.М.Энхсайхан терроризм хийсэн зүйл ангитай,Баяр ,Баярцогт нар Оюу Толгойгоос хахууль авж монгол улсад асар их хохирол учруулсан гэрээ байгуулсан,терроризм л гэсэн үг…. Харин ял өгөхдөө нэг нь машин дамалсан,нэг нь хувьцаа дамалсан,нэг нь бензин дамалсан хэргээр бүгд "тулгуулаад " яллуулчихлаа. Яг соц үе шиг,37 он шиг.. Хэн нь ч хэргээ хүлээгээгүй….
Зочин 2020-07-23 98.33.93.32
Харин анх ял төлөвлөсөн том том компаниудын нэр яллах дүгнэлтэд ганц нь ч байхгүй…. Нэрийг нь ил хэлэх зүрх шүүхэд,шүүхийн эзэн нарын алинд нь ч байхгүй,нэрэлвэл олон улсын шүүхэд очиж улсаа өлсгөлөнд оруулна,өлссөн ард түмэн яадаг билээ??? Харин энэ ял авсан этгээдүүд гэхүү,хэлмэгдэгсэд гэхүү,бүгд сургаар ард түмнээсээ ял авсан улсууд,Женкогийн суртал нэвтрүүлэгчид МАНАН мафийн хөдөөний кланыхантай нийлж 2017 оноос хойш ард түмний тархийг сайн угаасан,одоо бодитялаа авлаа. Одоо бусад нь ???
Зочин 2020-07-23 98.33.93.32
Ард түмнээс ичнээ ял авсан улс төрчид тооны машин хэрэглэхээр олон гэдгийг ард түмэн дундаа ярьдаг… Үнэндээ дээрх ял авсан Баяртангууд Женкогийн шүүхээс ял авсан нэртэй боловч,ард түмнээсээ,гүй ядахнаа ард түмний нэгээхэн хэсэг моячуудаас ял авсантай адил… Цаана нь ард түмнээсээ буудан авах ял аль эрт авчихсан,отын газар зарсан,Эрдэнэтийг барьцаанд тавихад гар бие оролцсон,ЖДҮ идсэн,Төмөр замын 280 сая доллар хуссан гээд хэргүүд хүлээж буй? Хэн шүүхийг хөдөлгөхөв гэдэг нь л цаг хугацаа ??!!
Зочин 2020-07-23 202.21.109.65
Odoo taiwan untiida ene huvalziig hezee shorond hataahnuu gej boddog bailaa mongol shuuh bas l hiih uma ahiideg um bn huurhii bayaralalaa
Зочин 2020-07-23 103.26.194.184
ЛЕЦЕНЗ ХУРААСАН ,ХУРААЛГАСАН НЬ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭЭР ШИЙДВЭР ГАРГУУЛЖ ТАТВАР ТӨЛӨГЧДЫН МӨНГӨНӨӨС 70 САЯ $ ГАРГУУЛЖ АВСАН С БАЯР ХЭДИЙГ НЬ ХАЛААСЛАЖ СОНГОДОГ УТГААР НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ УГААСАН ХЭРЭГ БАЙНА ДАА .
Зочин 2020-07-23 103.229.123.250
МОНГОЛ ЯЛНАА Л ГЭЭД БАЙСАН ЯАВ?ПУТИН ЯЛЧЛАА.
Зочин 2020-07-23 59.153.85.93
Манай МАН ялсаан та нарыг ингээд нэг хуурцан байхад Манай Баяр зүгээр л уснаасаа цэвэрхээн гараад ирнэ за..Ирэх жил Ардын Хувьсгалын 100 жилийн ойн өршөөлийн хуульийг манай нам батлаад л даагаад гаргаа ирнэ за.Элдэв юм бичиж солиорогчидоо.
Зочин 2020-07-23 59.153.85.93
Манай МАН ялсаан та нарыг ингээд нэг хуурцан байхад Манай Баяр зүгээр л уснаасаа цэвэрхээн гараад ирнэ за.Элдэв юм бичиж солиорогчидоо.
сайд 2020-07-23 202.179.26.193
Баяр сайн удирдагч. Болдог бол дахиад сайд хийлгэмээр
Mujik 2020-07-23 173.70.226.177
Атрын 3 дугаар аяныг маш амжилттай хэрэгжүүлж хөл дээр нь тус салбарыг босгоод ирсэн хүн дээ, хийсэн юмтай хэлэх үгтэй байх ч бас сайхаан сайхан, эр хүн шиг байх чанар энэ хүнд байна, монгол хүнд байдаггүй совесть энэ хүнд бас байна аа байна хөгийн хар монголчуудад совесть гэж байхгүй энэ үгний орчуулж чаддаггүй юм билээ
Зочин 2020-07-23 64.119.16.235
Ямар шунал гэхээрээ ийм байдаг бнаа ил далд 10 аад тэрбумыг завшсан этгээд шийтнэл нь бага бнаа гадаадын нэг албан тушаалтан бсан бол насаараа шоронд хоригдохоор
Zochin 2020-07-23 14.231.250.254
Хятадад бол шууд л цаазлах бсан Даанч Эби өөрийнхөө арыг бодож монголд цаазын ялгүй болгосон нь ийм учиртай бжээ 5-хан жил юу вэ Баярын толгойг нь илээд өнгөрч бншд Өршөөл энэ тэр гэж байхгүй шүү Баяр гэдэг луйварчинд
Бат 2020-07-23 68.100.237.110
Амкрикд байгаа байрыг хураах аргх байхгүйшдээ.
Баагий 2020-07-23 103.212.117.132
Мөнгөн дүнгээр нь бодоод эндэх хөрөнгийг нь хураана гэсэн үг
Бат 2020-07-23 68.100.237.110
Америк д байгаа байрыг хураах ямар ч арга баыхгүйшдээ юу яоьж байнаа . ?
ИРГЭН 2020-07-23 202.126.88.39
ЖИРИЙН ИРГЭН БАЙСАН БОЛ НАСААРАА ШОРОНД ОРНО ДЭЭРЭЭС НЬ СОДНОМДАРЖАА ЧИМГЭЭ НАР ШИГ ХҮЧИРХИЙЛЭЛД ДАРАМТАНД ЗОДУУРТ БАЙНГА БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЁР НЬ ТӨРД АЖИЛЛАНА ГЭДЭГ БОЛ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АМЬ НАСАА ЗОРИУЛНА ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ ТЭРНЭЭС БИШ БАЯЖИН ГЭСЭН ҮГ БИШ ШҮҮ ДЭЭ ҮХЭХИЙН ХООРОНД…
Зочин 2020-07-23 66.181.161.88
Шударгаар шүүжээ.
Зочин 2020-07-23 103.57.95.224
sain bna ..shvvh zuv ajilla
Sain Eronhii Said Baisan 2020-07-23 173.70.226.177
Монголчуудынхаа сайн сайхан амьдралын төлөө хийсэн юмтай л хүн дээ, энэ бүхэн 2 хон жилд хийгдсэн шүү..
1. Атрын аянг эхлүүлж олон хүнийг хийх бүтээх ажилтай, улс орныг будаа,гурилын гуйланчлалаас салгав.
2. Хүн амаа бүртгэлжүүлж замбараатай журамтай болгов
3. 20 жил хэрүүл хийсэн Оюутолгойг нь буруу ч,зөв ч хөдөлгөж олон хүнийг хийх ажилтай болгов.
4. Алдагдаад байсан бас нэг 5 толгойг нь хувь улсуудаас салгаж улсын өмчинд нь үлдээв гэх мэт ……
Тиймээ хамгийн гол нь албан тушаалыг…..
Мундаг 2020-07-23 59.153.113.159
Улс орон оо хөгжүүлж, баяжуулсан хүн шүү
Зочин 2020-07-23 91.20.57.81
Оромдчох шиг боллоо. 5 гэж байгаад сүүлд нь аягүй бол ямар ч шийтгэлгүй болж таарах байх даа. Энэ шүүгч нарт Баяр мэт эх орондоо ямар аюул занал учруулсаныг сайн ойлгоогүй бололтой юм.
Зочин 2020-07-23 182.160.32.194
sain bnshdee ATG SAIN ajilsan bn bumburtsug deer nuukh rga bhgui bolson okhiduud haramsaltai SAARAL JAGSAALTAAS GARSAAAAAAAAAAAAN
Путиний аюул 2020-07-23 103.212.119.101
Путиний урхинд орсон Монголчууд хэрэлдэж талцах хооронд оросууд ерөнхий сайдуудыг нэг нэгээр нь намнаад дуусах нь
Зочин 2020-07-23 66.181.161.86
худгайч нарыг нэг нэгээр нь намнаад дуусгах нь зөв
Бат 2020-07-23 66.181.184.183
Энэ дэс дараалсан үйл явдалуудаар манай 1-р хүн хамгийн их ташаал авч байгаа мэдээж. Бараг дараа дахин сонгогдох болзол оо хангаад хөх инээд нь хүрч байгаа байхаа. ард түмэн д бол маш хортой болж байна даа. Хар массаа орос маамын сүүгээр угжаад байхаас. АН иойрнооссс сэрээ ч, Залуучууд минь сэрээ ч
Зочин 2020-07-23 84.241.200.66
Бат гэж өөрийгөө нэрэлжээ. Үнэн хэрэгтээ чи Дян Сяй Пи -л байгаа даа. Ардчилсан намын залуучууд хэдэн хятад луйварчдаасаа салах гэж зовж байна. Монголчууд бид энэ луйварчидад хууртаж хэзээч болохгүй.
Хулгайчдад 2020-07-23 202.9.47.26
Даанч бага ял бага хөрөнгийн нь хурааж дээ.таван тэрбум төгрөг наад хулгайчид юу ч биш чихрийн цаас шүү дээ.монголын шүүхийн нэг ялзрал гарч бндаа.ард түүний амьдралыг хулгайсан луйварчидыг толгойгийн нь илээд өнгөрлөө шүү.бүх хөрөнгийг хурааж бүх насаар нь хорих хэрэгтэй бсан.Солонгосын шүүхийн хажууд монголын шүүх ялзарсан нь ил бна даа.яаж монгол улс хөгжинө дөө.
uhej baisan har ats.. 2020-07-23 202.131.245.6
uhej baisan har ats… Mongolchuudiig mallaj tonoj barsan shdee,,,, mongolchuud tenegtee l udii hurtel bsn bh…. 2010ond l unuu margaashgui uhlee geedd ЕС-iinhaa syydaliig zarchihaad byltsan iim l yum hiij yavaj….
АХНМР 2020-07-23 115.84.87.238
7н ЭХНЭР, 9н Охиныхоо төлөө улсаа идээд ЯЛАА АВЛАА тэднээс 30дүү отгон эхнэр нь одоохондоо Монголд бусад нь бүгд АНУд ХАУСАНДАА ТАРВАЛЗААД БАЙР АВЧ ТОГЛООД БЖ БГА БИЗ ДЭЭ? УРГИЙН ОВОГ ЗАЛГАХ ХҮҮГҮЙ ХҮМҮҮС УЛС ОРНОО ТОНОН ДЭЭРЭМДДЭГ НЬ ДА ГАНБОЛД БААБАР МЯНГАБАЯР НАРЫН 1Ч ХҮГҮЙ 1000Д ХҮН УЛСЫН ЭСРЭГ АЖИЛСАН БАДАГ ТҮҮХТЭЙ
Зочин 2020-07-23 176.63.23.193
Насны эцэст ингэх ч гэж дээ. Даанч дэндүү их мөнгөний шуналтай хүн. Оюу толгойгоос бол тоймгүй их мөнгө авсан боловч энэ удаа нотолж чадсангүй. Хэзээ нэг цагт тэр нь ч илрэх нь тодорхой
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ... 2020-07-23 202.131.245.6
bayar er ni hen yum? yu yum? zugeer l neg ord gazar hylgaidag karmaanii hylgaich… yal ni bagadaj myy l*****n… uheh nasiig ni shorond ygtah bsiin,,,,
новшийн баттулга хурэлсух ээ 2020-07-23 64.119.19.133
ХУРЭЛСУХ БАТТУЛГАААААА ЛУЙВАРЧДЫН АРЫН ХОЙТ ДУРУУД МИНЬ ТА НАР ИРЭХ ЪАРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙГООР ЕРШЕЕЛ УУЧЛАЛ ГЭЭЧЭЭР БУХ ЮМЫГ ЦАЙРУУЛАХ ГЭЖ БАЙНА УУ АРАЙ Ч ДЭЭ МУУ ЛУЙВАРЧИДЫГ ГАНЦХАН ЖИЛ ТОГООЧ НОМЫН САНЧ ХИЙЛГЭВ УУ ГУЙ ЮУ ЕРШЕЕЛЕЕР СУЛЛАХ ГЭЖ БАЙНА ЯЛ НЬ Ч БАС БАГА БАЙНА БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН 100 ЖИЛ ИДЭХ ХЕРЕНГИЙГ ХОЕР ГУРАВХАН ХУН ГАДААДЫНХАНД ЕГЕЕД ЕЕРСДЕЕ САНСАРТ ТУЛТАЛ БАЯЖЖЭЭ АРАЙ Ч ДЭЭ ХАРИУД НЬ ТАВХАН ЖИЛ АРАЙ Ч ДЭЭ 50 ЖИЛЭЭР ЯЛЛАХ ЕСТОЙ БАЙЖЭЭ
Зочин 2020-07-23 182.160.0.9
Одоо Тарвагыг 10 жилээр хийчүүл энэ улс орон эзэнтэй юм бна гэж итгье
Зочин 2020-07-23 202.179.27.36
яаг үнэн.
Зочин 2020-07-23 66.181.161.88
Тарвагаар арван хар нүглийг нь наманчлуулж шоронд хийх зоригтой хүн энэ улсад байна уу?
Буриад зон 2020-07-23 66.181.161.40
Тиймээ
Зочин 2020-07-23 202.131.245.6
ӨӨ Шал худлаа юм байнаа, дээрх үйлдлүүд дотор Гэмт хэрэгт тооцох ямарч факт алга. Харин би бодохдоо дээрх нөхдүүд Оюутолгойг гэрээ байгуулаад Рио Тинтогоос хахууль аваад авсан мөнгөөрөө элдэв янзын үл хөдлөх хөрөнгө худалдаж ашиг олсон дүр эсгэж олсон хууль бус Мөнгөө офшор дансанд байршуулж МӨНГӨ УГААЖ ард түмний Итгэл эвдэн хахуулийн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж ойлгоод байсан гэтэл юу яасан нохойн ОЦГОР юм биш үү, хайран Монголын ард түмний итгэл, цаг зав ёстой шал дэмий юм.
Зочин 2020-07-23 91.20.57.81
Оромдчох шиг боллоо. 5 гэж байгаад сүүлд нь аягүй бол ямар ч шийтгэлгүй болж таарах байх даа. Энэ шүүгч нарт Баяр мэт эх орондоо ямар аюул занал учруулсаныг сайн ойлгоогүй бололтой юм.
Зочин 2020-07-23 66.181.161.34
Монголын байгалийн баялгаар олсон орлого хэдхэн хүний хөрөнгө биш.Яагаад гэвэл өвөг дээдэс маань бүгдэд нь үлдээсэн юм.Зөв боловч багаар ялласан байна.
Зочин 2020-07-23 66.181.160.73
Хввтаст хэргийг нь танилцаагүй хүн хэнийг ч гэм буруутай гэж таамгаар "яллах" эрх байхгүй!! С.Баяр гэмт хэрэгт буруутай эсэхийг хэвлэлүүд л урьдчилан "яллаад" байсан болохоос жирийн иргэн хэн ч бодит үнэнийг мэдэхгүй шүү дээ!!! Тийм учраас би С.Баярыг ял авсанд нь болж гэж хэлэхгүй!!! Хэвлэлийн цуурхал, хүмүүсийн дам яриа бол юу ч биш шүү дээ! Жишээ нь, дээр дурдсан үйлдлийг бол "мөнгө угаах" гэдэггүй л юм даа!
zochin 2020-07-23 202.179.27.213
20 jilees deesch ogoch estoi
Hi 1937 on 2020-07-23 202.126.88.132
Putin-ii zahialgaar mongold baigaa bur sor, seheeten tolgoitonuudiig bariwchlah, darah ajliig Jenko guitselduulj baina. Eh ornoosoo urwasan Jenko met neg udur hamgiin muuhaigaar uhene dee haraarai.
Аөб 2020-07-23 64.119.25.144
Юун Путин бэээ, Путляр чинь өөрийгөө яая гэж бна цаана чинь!
Зочин 2020-07-23 203.98.77.44
Үхсэн пидда
зочин 2020-07-23 202.179.10.26
Худлаа шаагаад бай л даа Баяр Баярцогт Баабар гэх мэт урвагчид одоо Монголын сор гэнээ хэрэгтэй бол 1937 оных шиг үйлдлийг урвагч хулгайч авлигач нарт гаргаж болно ард түмэн хөдөлгөөнд орвол урвагч хулгайчдыг өмөөрсөн учир чамайгч чирч гаргаад буудчихаж магадгүй
Зочин 2020-07-23 202.126.89.5
PABLO ESKOBARiin jishigeer har gertee saihan suujiigaad garch ireed maniigaa udirdaarai…bid ch ezengui hetsuuhen l baih bolovuu daa…
Зочин 2020-07-23 202.131.245.6
huurhii erguu ni garaagui yavna…
Зочин 2020-07-23 66.181.161.78
arai baga bna 5 jil 2 jil arai bishee engiin ard erged huuhed hunii yum avlaa gehed 3_4 jil yal ugdug biz der elbegdorj bat€uul nariig hurdan shuumeer bna
zochin 2020-07-23 192.82.72.173
bulai
Жастын Батхүү, Бадамжунай нарын хэрэг яасан бэ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ??? 2020-07-23 192.82.78.151
Зочин 16 минутын өмнө 202.179.25.55
ОДОО ЭЛБЭГДОРЖИЙГ 10 ЖИЛ ШОРОНД ХИЙГЭЭД АРААС НЬ МИИЕЭЭ ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙ ХОЁРЫГ БАС 10 ЖИЛ ШОРОНД ХИЙЧИХВЭЛ МОНГОЛ ЯЛАХ ГЭЭД БАЙНА ДА БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ. НАААГААД БАЙ. МОНГОЛ ЯЛАХ ГЭЭД БАЙНА. НЭГ МӨСӨН ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ.
дээр нь том гарын хулгайч САЙХАНБИЛЭГийг дээлийг нь нөмрүүлж ялыг нь үүрүүлэх хэрэгтэй... 2020-07-23 202.131.245.6
дээр нь том гарын хулгайч САЙХАНБИЛЭГийг дээлийг нь нөмрүүлж ялыг нь үүрүүлэх хэрэгтэй…
Зочин 2020-07-23 192.82.76.110
САЙХАНБИЛЭГ ЭЛБЭГЭЭ ХОЁРЫГ БОДВОЛ БАЯР ГУАЙ БАЯРЦОГТ НАР ЗУГТААСАНГҮЙ.
Зочин 2020-07-23 202.179.27.36
Эр хүн ийм байдаг юм даа.
Зочин 2020-07-23 202.131.245.6
kkk zugtaagaaui bish bhoo zugtaaj amjaagui l bh… nuguu 2 ni amjaad garchihgui yu….
Зочин 2020-07-23 192.82.76.216
УЛС ОРНЫ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЧООД 5 ЖИЛ. ХӨРӨНГӨ ХУРААХ БҮҮР 100 ХУВЬ ХУРААХ ХУУЛЬ ҮЙЛЧИЛБЭЛ ХУЛГАЙ ХИЙХЭЭ БОЛЬЦГООНО
Shuuh zasaglal bhgui bolloo tamin ee! 2020-07-23 89.12.147.207
2 aj akhui negj baraa buteegdehuun hudaldah hudaldan avah geree baiguulaad business hiisen l biz. Teruunii tuluu erunkhii said ni heregt ordog bol ineedtei l yum. Uur skorond hiicheh shaltag undeslel baigaagui yum bh daa chaavas?
Зочин 2020-07-23 66.181.176.168
Арай ч дэээ. Монгол минь. Монголын нийгэм хаашаа яваад бна даа. Үнэхээр хамамсаж бн. 280.0 сая $ -ийн хэргийг одоо ажрэгсэхгүй болгосон асуудлыг сөхөж гаргаач ээ.
Зочин 2020-07-23 192.82.70.27
Энэ одоо юу вэ.. Нөгөө Оюу толгой энэ тэр гэсэн Яасан бээ…Үл хөдлөх хөрөнгө худлаж авч болдоггүй юм уу. Бид чинь ямар нийгмэнд амьдраад байнааа..Ёстой зохиомол хэрэг гэвэл энэ байх даа…
хүннү 2020-07-23 202.179.27.36
Үл хөдлөх хөрөнгө авч болно. Гэхдээ шудрага хөдөлмөрийн хөлсөөр авна. Эд нар шиг биш. Өөрт чинь мөнгө байвал худалдан авч болно. Гагцхүү эх үүсвэр нь чиний шудрага хөдөлмөрийн хөлс байх учиртай.
Зочин 2020-07-23 203.91.115.44
Ял нь бага л байна даа. Хэдэн тэрбумаар нь боломж хуогайлчихаад 5, 2 жил арай л юм аа. Нэг бол энэ улс төрийнхэрэг, нэг бол хуйвалдсан байна.
Зочин 2020-07-23 178.115.129.135
Garuud 1 gazar uulzaldaj tendeesee nam baiguulaj turiin ergelt hiine gj dontohvidee. Odoo Eebbii, Enhsaihan, Saihanbileg bas bus Badamjunai geh met garuud dutuu bnaaa. Zarim 1 mgl.n zur zuv hvndee hairtai ene ter dontoh ym yrij ywna le tegj bolohgvieee turiin svld geech ym bn shvdee. Buruu ym hiisen bol buuruuugaaaaaa zuvuuuur hvleej sur, uuruu ochison hvvhed uildagvi ym shvde ax naraa
Зочин 2020-07-23 66.181.188.82
M.Enkhbold Elbegdorj gej MANAN MAQ-n ezed daraagiin shoron yavah nuhduud….
Зочин 2020-07-23 202.179.25.55
ОДОО ЭЛБЭГДОРЖИЙГ 10 ЖИЛ ШОРОНД ХИЙГЭЭД АРААС НЬ МИИЕЭЭ ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙ ХОЁРЫГ БАС 10 ЖИЛ ШОРОНД ХИЙЧИХВЭЛ МОНГОЛ ЯЛАХ ГЭЭД БАЙНА ДА БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ. НАААГААД БАЙ. МОНГОЛ ЯЛАХ ГЭЭД БАЙНА. НЭГ МӨСӨН ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2020-07-23 202.179.25.55
ОДОО ЭЛБЭГДОРЖИЙГ 10 ЖИЛ ШОРОНД ХИЙГЭЭД АРААС НЬ МИИЕЭЭ ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙ ХОЁРЫГ БАС 10 ЖИЛ ШОРОНД ХИЙЧИХВЭЛ МОНГОЛ ЯЛАХ ГЭЭД БАЙНА ДА БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ. НАААГААД БАЙ. МОНГОЛ ЯЛАХ ГЭЭД БАЙНА.
Солонгосоос 2020-07-23 5.136.184.25
– Энхбаяр гэдэг бузар чөтгөрийн гараас улс орон, улс төрийг асар их хүч , өөртөө эрсдэл гаргаж байж салгав.
Одоо өшөө авалтанд хэлмэгдэж бна даа, Та хатуужилтай байгаарай, зөв юм ялах л болно….
Солонгосоос 2020-07-23 176.59.128.25
Монголчуудынхаа сайн сайхан амьдралын төлөө хийсэн юмтай л хүн дээ, энэ бүхэн 2 хон жилд хийгдсэн шүү..
1. Атрын аянг эхлүүлж олон хүнийг хийх бүтээх ажилтай, улс орныг будаа,гурилын гуйланчлалаас салгав.
2. Хүн амаа бүртгэлжүүлж замбараатай журамтай болгов
3. 20 жил хэрүүл хийсэн Оюутолгойг нь буруу ч,зөв ч хөдөлгөж олон хүнийг хийх ажилтай болгов.
4. Алдагдаад байсан бас нэг 5 толгойг нь хувь улсуудаас салгаж улсын өмчинд нь үлдээв гэх мэт ……
Тиймээ хамгийн гол нь албан тушаалыг…..
Зочин 2020-07-23 103.229.122.123
Энэ бүхнийг харлуулж, зөв бүхнийг буруутгаж, бузар булайгаа сайхан харагдуулж чадаж байгаа агуу хаан Женко болох нь дээ. Путины хязгааргүй хаанчлалыг дуурайх санаатай л байгаа даа.
Зочин 2020-07-23 122.201.22.168
BAYAR BOL ER HUN.TOM TUSUL HUDULGUSUN.TUUH SHUUH BOLNO
Zochin 2020-07-23 122.201.22.168
Bayar bol er hun
Зочин 2020-07-23 178.115.129.135
Heeets er hvn baitalaa ex oronoo hudaldaa suuj bjde,
Иргэн 2020-07-23 66.181.177.225
Хар толгойгоороо хариуцна гээд бүлтрээд байл уу!! Ял нь харин ч багадаж дээ!!
Солонгосоос 2020-07-23 5.136.184.25
Чи өөрөө Монголын төлөө юу хийсэн бэ? Тэр тусмаа өөрөө хохироод шүү…
Зочин 2020-07-23 203.91.115.56
naad nus chin huuli oorchilj bgaad mongoliig zarsan lalr shuu. oyu tolgoin buleglel bgaa
Zochin 2020-07-23 14.231.250.254
Ёстой үнэн Ял нь дэндүү багадаж бна 5 жил гэдэг бол толгойг нь илсэнтэй яг адилхан эсвэл насаар нь хорих ёстой Нэг ядуу ээж тээр жил 10-хан мянган төгрөг хулгайлаад барааны саван авсны төлөө 10 жилийн ял аваад одоо хүртлээ эдэлж бгааг хэн ч мартаагүй Гэтэл эд нар хэдэн тэр бумаар идэж ууж ард түмнийг доромжилж бн
Huurchee 2020-07-23 67.81.184.102
Petrobisiin Oyungerel biluu,ter avgai yagaad sugaraad uldchihev
Avilgal,luivariinhiig tsaaziin yl ogoh ystoi,yung 2,3,5 jill huuhed huurch b.gaa ymuu
Amar 2020-07-23 182.160.38.53
Ер нь бол ийм их баялагтай ийм цөөхөн ард түмэнтэй байж өлгийтэй хүүхдийг хүртэл өрөнд оруулж өөрсдөө баяжсан бүх Ерөнхий болон ерөнхий бус сайдууд хариуцлага хүлээх ёстой юм байгаа биз дээ. Айн.
Зочин 2020-07-23 202.126.88.41
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бүгд цагаадах биз.
Зочин 2020-07-23 202.21.111.170
Оюу толгойн гэрээ их булхай, бузартай хийгдсэн гэдгийг МОнголын хууль хяналт, шүүх тогтоож байгаа юм байна. Тэгвэл энэ гэрээнд оролцсон бүх хүмүүсийг шалга. Яагаад гэрээг байгуулсан ажлын хэсэг ард нь үлдээд байна. Яагаад ийм гэрээг байгуулахыг зөвшөөрч тогтоол гаргасан УИХ юу чмэдээгүй, үйлдээгүй мэт сураггүй байна.
Зочин 2020-07-23 64.119.26.24
Ял нь оюутолгойтой ямарч хамааралгүй малах
Зочин 2020-07-23 139.5.218.36
Ээ чааваас
Зочин 2020-07-23 202.70.37.34
Цагаадах нэг өдөр ирнэ биз
Зочин 2020-07-23 178.115.129.135
Zaaasss s*** s*** zvger muruud
Зочин 2020-07-23 202.21.108.220
Ерөнхий сайд, МАН дарга байсан хүн хийсэн үйл хэргийнхээ төлөө ингэж яллуулдаг л юм байна даа.
Зочин 2020-07-23 178.115.129.135
Thh buruu bol buruuga hvleeh estoi ene shudraga bizde
Зочин 2020-07-23 202.9.40.13
Хуучин МАН-1 гийнхан төв шорон руу
Шинэ МАН-2-ыхан төрийн ордон руу залардаг болж дээ.
Зочин 2020-07-23 150.129.142.210
ДОХТОЙ БУЗАР ӨВГӨН..
зочин 2020-07-23 203.91.115.53
Атрын 3 дугаар аяныг маш амжилттай хэрэгжүүлж хөл дээр нь тус салбарыг босгоод ирсэн хүн дээ, хийсэн юмтай хэлэх үгтэй байх ч бас сайхаан сайхан, эр хүн шиг байх чанар энэ хүнд байна, монгол хүнд байдаггүй совесть энэ хүнд бас байна аа байна хөгийн хар монголчуудад совесть гэж байхгүй энэ үгний орчуулж чаддаггүй юм билээ
Зочин 2020-07-23 202.179.25.55
3 жил багадна. Баярцогттой адил энэ өвгөнийг 10 жил шоронд хийх хэрэгтэй. 5 хүний амь насыг бүрэлгэсэн нүгэл нь удахгүй өөр дээр нь ирнэ ээ. шүүх шударга шүүнэ шүү.
Зочин 2020-07-23 202.179.27.192
Ганц монголын эдийн засгийг сэргээсэн хүн, үнэн ялна. Монголыг худалдах гэсэн хоосон эх орончдыг шүүх өдөр ирнэ.
Zochin 2020-07-23 202.179.27.213
2008 onii 7 sariin 1 uund S. Bayar buruutai
zochin 2020-07-23 66.181.186.85
TER KHUZUU BOGINOTOY NUKHRIIG ODOO BARIKH BOLSON BAYKHAA
Зочин 2020-07-23 202.21.108.10
20 жил чанга дэглэмд …
Зочин 2020-07-23 66.181.160.43
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин, буруу явбал ямар болдгийн амьд жишээ
ХАН 2020-07-23 202.55.183.178
5 залууг буудуулсан хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур шүү дээ
Зочин 2020-07-23 83.20.250.164
Alkash tembuu bayaryg 20 zileer horz horongiin huraan bizdee
Хулгайчид 2020-07-23 202.9.47.26
Арай шударга шүүж чадсангүй дээ.ард түмний баялгийг идсэн луйварчид ийм ял оноох гэж дээ.бүх хөрөнгийг хурааж бүх насаар нь хорих хэрэгтэй бсан юм.монголын шүүхийн нэг луйвар амьд жишээ энэ дээ.