Кувейтийн 91 настай эмир АНУ-д сувилуулахаар явжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Кувейтийн 91 настай эмир АНУ-д сувилуулахаар явжээ

Кувейтийн 91 настай эмир АНУ-д сувилуулахаар явжээ

Кувейтийн 91 настай эмир хагалгааны дараах эмнэлгийн асаргаа, сувилгаа хийлгэхээр өнөөдөр /2020.07.23/ АНУ-ыг зорьжээ. Кувейтийн эмир Шейх Сабах аль-Ахмад аль-Сабах нь өнгөрсөн Бямба гаригт (2020.7.18) эмнэлэгт хэвтэж, дараа өдөр нь хагалгаанд орсон талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.

Эмир хагалгаанд орсны дараа Кувейтэд түүний залгамжлагчийн талаарх яриа газар авах болжээ. Түүний орыг түр хугацаанд 83 настай угсаа залгамжлах хунтайж Наваф аль-Ахмад аль-Сабах орлон гүйцэтгэж байна. Кувейтийн сайдын зарлигт угсаа залгамжлах хунтайж нь эцэг Шейх Сабахыг бүрэн эдгэрч иртэл орыг нь залгах гэнэ.

Шейх Сабах нь 2006 онд Кувейтийн эмир болсон юм. Сүүлийн үед олон нийтийн өмнө гарахдаа тэрбээр тэргэнцэр дээр сууж, юм ярихгүй байгаа нь ард түмнийх нь санааг түгшээх болжээ. Персийн булангийн орнууд дундаас Кувейт нь хүчирхэг парламентынхаа ачаар улс төрийн хувьд тогтвортой явж иржээ. Гэхдээ хөшигний ард эмирийн суудлын төлөөх өрсөлдөөн ч байдаг аж.

Кувейт нь 4.1 сая хүн амтай ч газрын тосны нөөцөөр дэлхийд зургадугаарт ордог. Тус улс нь 1991 оны Персийн булангийн дайнаас хойш АНУ-тай холбоотон явж иржээ. Өдгөө тус улсад АНУ-ын 13500 орчим цэрэг байнга байрладаг.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж