Гадаадаас иргэдээ авчрахад УОК Иргэний онцгой комисстой хамтран ажиллахаар боллоо | News.MN

Гадаадаас иргэдээ авчрахад УОК Иргэний онцгой комисстой хамтран ажиллахаар боллоо

Гадаадаас иргэдээ авчрахад УОК Иргэний онцгой комисстой хамтран ажиллахаар боллоо

Гадаадаас иргэдээ авчрахад УОК Иргэний онцгой комисстой хамтран ажиллахаар боллоо

Ковид-19 оос болж гадаадад гацсан иргэдээ Эх орондоо түргэн шуурхай авчрах зорилгоор нэгдсэн Иргэний онцгой комиссын /ИОК/ төлөөлөл Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар болон УОК-ийн гишүүдтэй 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр уулзлаа. Уулзалтын гол зорилго нь дараах асуудлуудаар ярилцаж шийдэл гаргах байсан. Үүнд,

  • ИОК-т өөрсдийн нөхцөл байдлаа танилцуулж, санал хүсэлтээ илгээсэн нийт 3000 гаруй Монгол иргэдийн мэдээллийг нэгтгэж танилцуулах,
  • Яаралтай иргэдээ татаж авчрах үйл ажиллагаанд өөрсдийн зүгээс боловсруулсан саналаа танилцуулах,
  • Иргэдийн зүгээс ирсэн гол гол асуултуудад хариулт авах зэрэг байлаа.

ИОК-ийн зүгээс иргэдээ татан авахтай холбоотой УОК-ийн мэдээлэл хүртээмжгүй ил тод биш байгаа дээр голлож санал хүргэсэн гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь мэдээлэл дутмагаас иргэдийн дунд ойлгомжгүй байдал үүсч, уур бухимдал нэмэгдэж байна. УОК-ийн гишүүд үүнийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч ИОК-ийн зүгээс тавьсан шаардлагын дагуу

  • УОК-оос өгөх мэдээллийг ард иргэдэд илүү дэлгэрэнгүй, ил тод байлгах, мэдээлэл хүргэх давтамжийг нэмэгдүүлж мэдээлэл түгээх менежментийг сайжруулж ажиллах
  • Түүнчлэн ОУ байгууллага болоод дотоодын иргэд байгууллагаас цугласан хандив тусламжийн зарцуулалтын мэдээллийг илүү ойлгомжтой болгох
  • Мөн ирэх 7 хоногоос ЭСЯ-дууд өөрсдийн вэб болон сошиал хуудсуудаар дамжуулан иргэдийн асуудлыг шийдэх, мэдээлэл түгээх, яаралтай хариулт өгч ажиллахаар боллоо.

ИОК-ийн хувьд мэдээллийн урсгалыг сайжруулах ил тод байдлыг хангахад нь хяналт тавих мөн албан ёсны мэдээллүүдийг өөрсдийн сувгаар түгээж ажиллах юм.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-23 83.20.250.164

Arhichin zduchin ene azild tencehguigee haruullaa topor ogcor

Avatar

Zochin 2020-07-23 202.9.40.117

SHIIDEED BGA YUM ENE UOKOMIST YU CH ALGA. IRGEDDEE HILEE NEEGEECHEE BUH TALIIN BOLOMJOO ASHIGLAACHEE BUHEL BUTEN ULS SHUU DEE. HILEE NEE IRGEDDEEE. YWAH NI CH YWMAAR BNA.

Avatar

Энх 2020-07-23 66.181.179.99

Сайн ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Avatar

Улсболд 2020-07-23 192.82.77.197

Иргэнээ татан авах тал дээр онцгойлон анхаарч түргэн шуурхай шийдвэр гарган ажиллаж байгаа УОК болон шадар сайддаа ажлын амжилт хүсье.

Avatar

handiv uguhgui 2020-07-23 202.9.46.164

irgedees uchnuun handiv avchihaad ergeed gadaadaas ireh irgedee shuldag ni taalagdahgui bna. Yagaad tednees 2 taliin zardal shaardaad bgaa yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж