АНУ: Хятадын Ерөнхий консулын газрыг хаахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

АНУ: Хятадын Ерөнхий консулын газрыг хаахыг шаардав

АНУ: Хятадын Ерөнхий консулын газрыг хаахыг шаардав

АНУ-ын эрх баригчид тус улсын Хьюстон хотноо байрладаг БНХАУ-ын Ерөнхий консулын газрыг 72 цагийн дотор хаахыг шаарджээ. Тус консулыг газрыг иргэний болон батлан хамгаалах салбарт тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа аж.

Дээрх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн биеэр зарласан бөгөөд тэрбээр нэмж “Консулын газрыг хаах шийдвэр гарсны дараахан консулын газраас утаа гарч байсан. Магадгүй тэд бичиг баримтаа шатаасан байх. Хятад улс өөр бусад хотууд дахь консулын газруудаа ч хаах боломжтой” хэмээн хэлсэн байна.

Харин Трампын уг мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин няцааж, консулын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгджээ. Түүнчлэн өчигдөр /2020.07.22/ Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яаманд бөмбөг дэлбэлэх сүрдүүлэг ирсэн тухай тус яам мэдээлжээ.

Мөн тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунянь АНУ-ыг алдаатай шийдвэр гаргалаа хэмээн буруутгаад Хятад улс хатуу хариу барихаа мэдэгдсэн байна. Зарим эх сурвалжууд Хятадын эрх баригчид Ухань хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг хааж магадгүй гэж үзэж байна. Цаашлаад Хятад улс Хонгконг, Шанхай, Гуанжоу дахь АНУ-ын консулын газруудыг хаавал Америкийн бизнес эрхлэгчдэд том цохилт болох нь гарцаагүй юм. Хятадын Коммунист намын мэдлийн  хэвлэл мэдээллийн байгуулага болох "Global Times" сонин АНУ-ын гэнэтийн шийдвэрт хариу барьж, аль хот дахь АНУ-ын консулыг газрыг хаах тухай санал асуулга явуулаад эхэлжээ. Уг санал асуулгад Хонгконг, Макао, Гуанжоу, Ченду болон бусад гэсэн сонголтуудыг жагсаасан байна.

АНУ болон БНХАУ 1979 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ удаагийн шийдвэр хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойшхи хамгийн хатуу арга хэмжээ болж байгаа юм. Ийнхүү сүүлийн жилүүдэд таарамж муу байгаа хоёр том гүрний харилцаа улам хөндийрч, байдал хурцдах шийнжтэй болж байна.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж