Ногоон бүсэд хоёр тарвага үхсэн талаар дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Ногоон бүсэд хоёр тарвага үхсэн талаар дуудлага иржээ

Ногоон бүсэд хоёр тарвага үхсэн талаар дуудлага иржээ

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар,  Нийслэлийн байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.7.23/ мэдээлэл хийлээ.

ТУУЛ, ХЭРЛЭНГИЙН УСНЫ ТӨВШИН 10-20 СМ НЭМЭГДСЭН

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г. Нэргүй “Нийслэлийн онцгой комиссын даргын долдугаар сарын 17-нд өгсөн "Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах" талаарх үүргийн дагуу нийслэлийн шалган нэвтрүүлэх пост болон зургаан цэгт 50 алба хаагч 22 техник хэрэгсэлтэйгээр шалгалт явуулж байгаа. Энэ хугацаанд нийслэлд 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан байна. Ингээд 900 орчим зөрчил илрүүлжээ. Гарал үүсэл нь тодорхойгүй мал, амьтан тээвэрлэх зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Баруун аймгуудад тарваган тахлын улмаас хүний амь нас эрсэдсэн тул сонор сэрэмжээ алдаж болохгүй. Мөн үер усны аюулаас сэрэмжлэх хэрэгтэй байна. Туул, Хэрлэнгийн усны төвшин 10-20 см-ээр нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт хоёр иргэн усанд осолдсон. Өчигдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн оршуулгын хойд хадан хясаан дээрээс 24 настай, иргэн Б машинтайгаа уналаа гэх дуудлага ирсэн” гэлээ.

ҮХСЭН ТАРВАГАНЫ ТАЛААР ХОЁР ДУУДЛАГА ИРСЭН

НБОГ-аас өгсөн мэдээллээр “Ойрын өдрүүдэд тарваган тахал гарсантай холбоотойгоор хууль бус ан агнуурт шалгуур тавих тал дээр анхаарч иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн амьтны талаарх дуудлага сүүлийн өдрүүдэд 15 удаа ирсэн. Үүнд могойны гурав, өмхий хүрэнгийнх тав, бор гөрөөснийх нэг, сарьсан багваахайных хоёр ирсэн байна. НБОГ нь зэрлэг ан амьтан осолдож, гэмтсэн дуудлагыг хүлээж авдаг. Бэртэл гэмтэлтэйг нь эдгээгээд байгальд тавьдаг. Ногоон бүсэд үхсэн хоёр тарваганы дуудлага ирсэн. Тиймээс нийслэлийн иргэд сэрэмжтэй байх шаардлагатай байгаа. Үхсэн, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал манайд, мөн ЗӨСҮТ-д мэдэгдэж болно” гэлээ.

Дээрх хоёрт тарвагыг ЗӨСҮТ-д хүргүүлсэн бөгөөд шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна.

НЭМГ-аас Тарваганы мах, түүхий эдийг хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг зөвлөлөө.

Р.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж